Дэлхийн улс, хотууд

Ботсвани Улс

БОТСВАНИ УЛС

Нийслэл хот: Габаронь
Албан ёсны хэл: Англи болон Сецвана
Хүн амын тоо: ~ 2’300’000 (дэлхийд – 145р байр)
Газар нутгийн хэмжээ
: 581’730 км2 (дэлхийд – 47р байр)
Голлох шашин: Хүн амын 73% нь Христийн шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: $18’654
Мөнгөн тэмдэгт:
Ботсванийн Пула (BWP)

БОТСВАНИ улсын товч танилцуулга

Одоогийн Ботсвани бол  200.000 жилийн өмнөх орчин үеийн хүний амьдарч байсан гарал үүсэлтэй холбоотой нутаг гэж үздэг боловч чулуун зэвсэг эдлэл хэрэглэгдэхүүн зэргийг судлан үзэхэд дор хаяж 400’000 мянган жилийн өмнөөс хүн амьдарч байсан гэх таамаг байдаг. Ботсвани улсын онцлог нь ихэнх нутаг дэвсгэрт нь Калахарийн цөл оршдог. Гэсэн хэдий ч тухайн нутагт уугуул хүмүүс нэн эртнээс дасан зохицож амьдарсаар өнөөг хүрчээ. 1800 – аад оны үед өрнөсөн овог хоорондын дайнд өмнө зүгээс ирсэн Бурчууд одоогийн Ботсванын уугуул үндэстэн болох Цванчуудыг эзлэн түрэмгийлэх хандлагатай байсан ч Цваначуудын удирдагч 3-р khama бурчуудаас нутгаа хамгаалахын тулд анх удаа Британичуудаас өөрсдийгөө хамгаалуулах тусламж гуйсан юм.

Мөн түүнчлэн улсаа орчин үеийн болгох талаар ихэд анхаарч хуучин заншлуудыг хүртэл халжээ. Британичууд ч тэдний соёл заншилыг хүндэтгэн дотоод эрхээ өөрсдөө хэрэгжүүлэх бүхий л эрхийг нь зөвшөөрсөн байна.  Ингэж Английн хамгаалалтан доор явсаар 1966 онд Ботсвана улс тусгаар тогтножээ.

БОТСВАНИЙН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

БОТСВАНИ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Боствани улсын аялал жуулчлалын салбар нь 2000 оны байдлаар 313 сая ам.доллараар хэмжигдэж байсан бол 2018 оны байдлаар $2,7 тэрбум долларын орлого төвлөрүүлж өмнөх оныхоос 3.4% – аар өссөн гэх тоон үзүүлэлт байдаг байна. Сафари паркууд болон тоглоомын нөөц газрууд нь уг улсын хамгийн гол газрууд юм.

БОТСВАНА – ийн аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. ЧОБ БЦГ – Уг БЦГ нь Ботсвана улсын зүүн хойд хэсэгт Касане нисэх буудлаас холгүйхэн байрладаг. Чобе үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талд Окаванго бэлчир ба Моремийн нөөц газар, зүүн хойд хэсэгт Виктория хүрхрээ, Ливингстоун зэрэг Африк тивийн аяллын гол чиглэлүүд оршдог. Тиймдээ ч тус улсын хамгийн гол БЦГ – ээр нэрлэгддэг байна. Уг газар нь дэлхий дээрх зааны тоо толгойн хамгийн их нягтаршил бүхий газар юм. Явган аялал, авто аялал зонхилох боловч Чоб голын завин аялал нь хамгийн сонирхолтой байдаг. Мөн загасчлах боломжтой.
  2. ОКОВАНГО ДЕЛТА – Гайхалтай тунгалаг ус, энд бөөгнөрөх олон амьтад нь уг бэлчирийг Ботсванын хамгийн шилдэг газруудын нэгээр яахын аргагүй нэрлэхэд хүргэдэг. Авто болон агаарын аялал хийхэд тун тохиромжтой.  Окаванго бэлчирт зах хязгааргүй хэрэн хэсэх арслан, цоохор ирвэс, африк зэрлэг нохой болон уг газрын нэрийн хуудас болсон үлэмж заануудыг үзэх боломжтой.
  3. МОРЕМИ БНГ – Энэхүү зэрлэг ан амьтдын нөөц нь алдарт Окаванго бэлчир орчмын зүүн хэсгийг хамардаг бөгөөд авто болон агаарын тээврийн хэрэгслээр нэвтрэх боломжтой. Энэхүү нөөц газрыг БаТавана омгийн ахлагч Моремийн нэрэмжит болгосон бөгөөд энэ газарт соёл, зэрлэг ан амьтдын ер бусын аяллыг санал болгодог. Уг газраас алдарт BIG FIVE буюу заан, хирс, арслан, ирвэс, одос үхэр зэргийг нэгэн дороос үзэх боломжтой. Мөн шувууны асар их нөөцтэй.
  1. Макгадикгади – Нутгийн хамгийн өмнө хэсэгт байрлах Саванагийн уур амьсгал бүхий хүчиллэг нуураас үүдэн давс, хужир ихтэй, цөлийн хөрс зонхилсон газар юм. Дэлхийн хамгийн том давсны тогоо буюу  Макгадикгади нуур. Энд эрээн тахь олон тоогоор амьдрана. Мөн борооны улирал даган нүүдэллэн ирэх нугас, галуу, хотон, тэмээн хяруул болон бусад олон төрлийн нүүдлийн шувуудын ирэх дуртай газар билээ.

БОТСВАНИЙН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

weather_botswana