Дэлхийгээр аялцгаая

Жанжиажэ паркийн талаарх сонирхолтой баримтууд

жанжиажэ

Хятад улсын Жанжиажэ үндэсний ногоон паркийн талаарх сонирхолтой баримтууд

  1. Жанжиажигийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 1982 онд байгуулагдаж, Хятадын анхны цэцэрлэгт хүрээлэн болжээ. Тэнд ховордсон ан амьтан, ургамлын олон төрөл зүйл олдож байгаа нь Хятадын засгийн газраас 1982 онд Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгийн /жуулчдыг сонирхохоос өмнө/ байгаль орчныг хамгаалах ажлыг эхлүүлэхэд хүргэсэн юм. Аватар парк
  2. Аялал жуулчлал нь тухайн бүс нутагт голлох салбар байдаг бол ийм өвөрмөц, биологийн олон янзын бүс нутгийг хадгалах нь хамгийн чухал асуудал юм. 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлжээ.
  3. Жуулчид байгалийг өвөрмөц байдлаар харуулахаар цэцэрлэгт хүрээлэнд ирдэг болохоор энэ парк гадаа цагийг өнгөрөөх дуртай хүмүүст илүү тохиромжтой. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь олон үзмэрийн тавцан, үзэсгэлэнтэй харагдацаас гадна агуй, усан сан, хүрхрээ, өндөр усан оргилуудыг багтаадаг.
  4. Жанжиажэ бол дэлхийн хамгийн урт шилэн гүүрний өлгий юм. Энэхүү гүүр нь 2016 оны 8-р сард албан ёсоор нээгдсэн бөгөөд эхний сард олон мянган зоригтой зочин угтан авчээ.
  5. Жанжиажэ бол Хятадын “будаа, загасны бүс” -ийн нэг хэсэг юм. Америкийн баруун өмнөд хэсгийн стек, төмсний хоол эсвэл Их Британийн загас, чипстэй адил Хятад будаа болон загасыг соёлын уламжлалт, түүхэн хоол гэж үздэг. Хунань мужид та энэ хоолны хамгийн амттайг ресторануудаас нь олж болно.
  6. Жанжиажигийн оргилууд нь уран бүтээлчдийн хувьд диваажин болж байсан түүхтэй. Уул болон бусад байгалийн тогтоц нь Хятадаас болон гадаадаас ирсэн үе үеийн уран зураачдад, урлагийн хүмүүст урам зориг өгч байжээ. Тухайн газар нутгийн хэлбэр, хээ угалзыг Хятадын олон зураг, соёлын эд өлгийн зүйлээс олж болдог.
  7. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд олон зуун хамгаалалттай макаку /зэрлэг/ сармагчин амьдардаг. Цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн их хөл хөдөлгөөн ихтэй оргил ачааллын үеэр тэд ойн байшиндаа нуугддаг. Хүмүүс сийрэгжиж эхлэхэд сармагчингууд тоглохоор гарч ирдэг байна.
  8. Паркийн оргилуудын нэг талд байрлах шилэн цахилгаан шат нь орчныг маш хурдтай гүйлгэн үзэх боломжийг олгодог. Ердөө 2 минутын дотор таныг 326 метр өндөрт аваачдаг ба адал явдалд дуртай хүмүүст илүү тохиромжтой байна.
  9. Жанжиажиэ бүсийг эх газрын халуун, чийглэг уур амьсгалын бүсэд ордог гэж үздэг. Өвөрмөц экосистемийг дэмждэг чийглэг, дулаан байдал нь түүний хавцлуудаар аялж байгаа хүмүүст маш их байгалийн өвөрмөц тогтцийг харах боломжийг олгодог боловч уулс ба хөндийн хооронд температурын бууралт их байдаг байна.
  10.  Жанжиажэ хоттой зэргэлдээ орших Тяньмэнь ууланд зочилбол дэлхийн хамгийн урт кабель машинаар 7,455 метр аялах боломжтой.