Дэлхийн улс, хотууд

Ирланд улс

ИРЛАНД УЛСЫН ТУХАЙ

Нийслэл хот: Дублин
Албан ёсны хэл: Ирланд, Англи хэл
Хүн амын тоо: ~ 4.761.865 (2016)
Газар нутгийн хэмжээ
: 84,421 км2 (120)
Голлох шашин: 84.4% нь Христийн шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: $39,638
Мөнгөн тэмдэгт:
Еврo (€) (EUR)

Ирланд улсын товч танилцуулга

Бүгд Найрамдах Ирланд Улс нь баруун хойд Европт орших улс юм. Өнөөгийн Ирланд Улс нь Ирланд арлын зургааны тав хэсгийг эзлэх бөгөөд анх 1921 оны 5 сарын 3-нд хуваагджээ. Хойд талаараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хэсэг Умард Ирландтай хиллэдэг бөгөөд баруун талд нь Атлантын далай, зүүн талд нь Ирландын тэнгис оршино. 20-р зууны эхэн үед Ирланд нь Ирландын Чөлөөт Улсын залгамжлагч орон болсон юм. Баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан бөгөөд гадаадад гарах явдал их байжээ. 1950-аад оны сүүлээр протекционист эдийн засаг нь нээгдсэнээр 1973 онд Ирланд нь Европын Нэгдэлд (одоо Европын Холбоо) элссэн байна.

ИРЛАНДЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

Ирланд улсын аялал жуулчлал

Аялал жуулчлалыг энд хэд хэдэн чиглэлд нэгэн зэрэг хөгжүүлдэг – голчлон экскурс, далайн эрэг, эрүүл мэнд, экотуризм.

Ирландын аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Гэгээн Патрикийн сүм / St. Patrick’s Cathedral /-  Гэгээн Патрикийн сүм бол Ирландын хамгийн том сүм бөгөөд Ирландын нийслэл дэх хамгийн үзэмжтэй газруудын нэг юм. Дундад зууны үеийн ариун дагшин барилга нь Дублин хотын төвд байрладаг.
  2. Ирландын үлгэрийн цайз/Kylemore Abbey/ – Энэхүү цайз нь Ирландын баруун хэсэг болох Коннемара мужид байрладаг. Өмнө нь цайз хэлбэрээр барьж байсан бөгөөд 1920 онд Бенедиктин гэлэнмаа нарт шилжүүлжээ. Түүнээс хойш сүм хийд, охидын дотуур байр байж байгаад  гал түймэр гарсны дараа дотуур байрыг хаасан хэдий ч Бенедиктиний гэлэнмаа нар энд амьдардаг байна.
  3. Мохерын хадан цохионууд/ Cliffs of Moher /- Ирландын баруун өмнөд эрэгт орших алдарт эгц эрэг бол Ирландын хамгийн алдартай үзмэрүүдийн нэг юм. Мохерын хадан цохио Атлантын далайн эрэг дагуу найман км орчим үргэлжилдэг.
  4. Дублины хуучих шорон/ Kilmainham Gaol /-Дублин дахь хуучин шорон нь түүхэнд тодоор бичигдсэн газар тул Ирландад амрах эсвэл Дублин хотоор аялах бүх хүмүүст заавал байх ёстой газар юм. 1795 онд баригдсан Kilmainham Goal нь 1924 он хүртэл шорон байжээ.

ИРЛАНДЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА