Дэлхийн улс, хотууд

Лихтенштайн улс

ЛИХТЕНШТАЙН УЛС ТУХАЙ

Нийслэл хот: Вадуц
Албан ёсны хэл:  Герман хэл
Хүн амын тоо: ~ 39 000  (2020)
Газар нутгийн хэмжээ
: 160.475 км2 (215)
Голлох шашин: 85.8 % нь Христийн шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: $134,045
Мөнгөн тэмдэгт:
 Швейцар франк (CHF)

Лихтенштайн улсын товч танилцуулга

Лихтенштайны Гүнт Улс  нь Төв Европ, Альпийн нуруунд орших бяцхан улс юм. Австри, Швейцари гэх хоёр далайд гарцгүй улстай л хиллэдэг тул давхар далайд гарцгүй улс гэгдэнэ. Ердөө 160 км² нутагтай, 36,010 орчим хүн амтай, үндсэн хуульт хаант төрийн хэлбэртэй. Нийслэл нь Вадуц. ДНБ 3.5 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд 2-рт /98 мянга гаруй ам.доллар/ ордог. Байгалийн баялаггүй боловч компанийн бүртгэлээр их орлого /30 хувь/ олдог. Учир нь Лихтенштейн улс хамгийн бага татвартай байдаг учраас дэлхийн олон компаниуд татвараас зугтаж компаниудаа бүртгүүлж, байгуулдаг. Мөн банк санхүү, цахилгаан бараа үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эрчимжмэн үйлдвэрлэл нь эдийн засгийн гол үндэс нь болдог.

ЛИХТЕНШТАЙНЫ ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

ЛИХТЕНШТАЙН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Аялал жуулчлалын салбар нь Лихтенштайн улсад гол орлого бүрдүүлдэг салбаруудын нэг юм.

  1. Лихтенштайн улсын аялал жуулчлалАялал жуулчлал нь эдийн засгийнхаа ихэнх хэсгийг эзэлдэг.Лихтенштайны аялал жуулчлалын гол үзмэрүүд:
    1. Вадуз цайз – Вадуз шилтгээн нь нийслэл Вадузаас 120 метр өндөрт байдаг. Явганаар Стэдлээс цайз руу явдаг. Лихтенштейний нийслэл хотын түүхэн дурсгалт газар бол хунтайжийн гэр бүлийн төв бөгөөд түүнийг дотроос нь харах боломжгүй юм
    2. Лихтенштейний урлагийн музей – Лихтенштейн Кунстмузей нь Вадуз хотын төвд байрлах орчин үеийн урлагийн улсын музей юм.
    3. Лихтенштейний үндэсний музей- Лихтенштейний үндэсний музей нь 2000 м2 талбай бүхий үзэсгэлэнт газар, улс орны түүх, амьтан, ургамал, Лихтенштейний амьдралын тухай цогц ойлголтыг өгдөг.