Дэлхийгээр аялцгаая

Банк дээрэмдээд ч болтугай Мальдив руу аялах 8 шалтгаан

Малдив

Мальдив руу аялах 8 шалтгаан

Мальдив бол хязгааргүй цэнхэр тэнгэрийн дор үзэсгэлэнтэй цэнхэр сүүдэр, далдуу мод, гялалзсан цагаан элс бүхий талст усаараа алдартай газар билээ. Энэ бол тансаг, тайван байдлын туйл юм. Мальдивыг аялах улсуудынхаа жагсаалтад оруулах ёстой найман шалтгааныг бид та бүхэнтэй хуваалцаж байна. Мальдив арал

  1. Дэлхийн хамгийн романтик газар

Мальдивт зочлох нь мөрөөдөл биелж байгаатай адил юм. Амралтын газар бүр нь тусдаа арал дээр байрладаг тусгаарлалттай хувийн сууцуудтай бөгөөд зочдодоо маш тайван байдлыг хангаж өгдөг. Энэ бол хостойгоо эсвэл гэр бүлийнхэнтэйгээ амрах, цагийг сайхан өнгөрөөх маш тохиромжтой газар юм. Өдөр бүр ганхаж буй далдуу мод, номин хөх цэнхэр тэнгис, онгон дагшин зөөлөн цагаан элсээр хүрээлэгдсэн хувийн арал дээр сэрж байна гэж төсөөлөөд үз дээ. Мальдив бол таны хайртай хүмүүстэйгээ хамт ид шидийн дурсамжийг бүтээдэг газар юм.

  1. Далайн амьтад тоо томшгүй олон

Мальдивт далайн усанд шумбахгүйгээр ямар ч аяллыг бүрэн гүйцэд хийгдсэнд тооцохгүй. Мальдив бол олон тооны далайн амьдралын гайхамшигтай эх булаг гэдгээрээ дэлхийд алдартай бөгөөд дэлхийн хамгийн сайн шумбалтын байршилд тооцогддог. Хувийн байшингуудтай амралтын газруудад өдөр бүрийн аль ч цагт шумбаж болдгоороо их давуу талтай юм. Энэтхэгийн далайд шүрэн, далайн яст мэлхий, акул, далайн хав, усан доорх бусад олон зүйлийн дунд чөлөөтэй сэлэх боломжтой! Энэ нь бараг л аварга том аквариумд сэлэхтэй адил юм.

  1. Хосгүй тансаг, өхөөрдөм

Хэрэв таныг Ази тивд нэг тансаг газрыг бод гэвэл энэ нь Мальдив байх ёстой. Энд танд язгууртан шиг хандах болно. Хосгүй дээд зэрэглэлийн хувийн үйлчилгээнээс авахуулаад романтик хосуудын аялал, хувийн элсэн эрэг дээр оройн хоолоо зооглох зэргээр та юутай ч зүйрлэшгүй тансаг байдалд зугаацах боломжтой.

  1. Далай дээр амьдарна

Усан доорх хотхонууд дэлхий даяар байдаг боловч Мальдив дахь байшингуудыг орхигдуулж болохгүй. Хүн бүр амьдралдаа дор хаяж нэг удаа эдгээр виллад амьдарч үзэх хэрэгтэй. Өргөн уудам хязгааргүй тэнгисийг харж, далайн ус амралтын газрын байшинг цохих чимээг сонсож, нүүрэн дээр илбэх зөөлөн сэвшээ салхийг мэдрэнгээ нар мандахыг харна гэдэг бол амьдралд тохиох хамгийн сайхан зүйлсийг нэг юм. Таны босгон дээр л өнгөлөг далайн шүр, далайн амьтад шууд харагдах болно.

  1. Диваажин дахь үзэсгэлэнт газар

Үзэсгэлэнт номин далай, итгэмээргүй цэлмэг тэнгэртэй гялалзсан зөөлөн цагаан элс далайн эргээрээ алдартай Мальдивын хувьд “халуун орны диваажин” гэсэн нэр томъёо бараг тохирно. 

  1. Цаг хугацааны эсрэг диваажин

Мальдив бол далайн түвшнээс дээш ердөө 1.3 метрийн өндөрт оршдог дэлхийн хамгийн нам дор газар юм. Хэрэв далайн түвшин ердөө нэг метрээр нэмэгдвэл арлын улсад амьдрах боломжгүй болно. Уур амьсгалын таамаглашгүй өөрчлөлтийн улмаас дэлхийн далайн түвшин хурдацтай нэмэгдэж байгаа тул Мальдив ойрын ирээдүйд дэлхийгээс алга болж магадгүй юм. Мальдивыг үүрд алга болохоос нь өмнө төлөвлөж байгаад очиж үзээрэй.

  1. Хувийн орон зай

Арал дээр байхдаа тансаг байдал болон байгалийг хослуулж мэдэрч болох юм.Далайн эрэгт элсэн дээр хооллох хамгийн тайван романтик дурсамжийг үлдээх нь гарцаагүй. Төгсгөлгүй үргэлжлэх Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэхийн зэрэгцээ, гялтганах цагаан элсэн дээр хостойгоо цагийг сайхан өнгөрүүлэх боломжтой

  1. Аяллын мартагдашгүй дурсамж бүтээнэ

Мальдив бол үнэхээр дэлхийн хамгийн сайхан амралтын газруудын нэг бөгөөд танд мартагдашгүй сайхан дурсамж үлдээх болно.