Дэлхийн улс, хотууд

Норвеги улс

НОРВЕГИ УЛСЫН ТУХАЙ

Нийслэл хот: Осло
Албан ёсны хэл: Норвеги хэл
Хүн амын тоо: ~ 5.367.580 (121.) (2020)
Газар нутгийн хэмжээ
:       385,207 км² (67-д)
Голлох шашин: Христийн шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: ҮНБ $55,198
Мөнгөн тэмдэгт: Норвеги крон (NOK)

Норвеги улсын товч танилцуулга

Норвегийн Вант Улс нь Хойд Европ дахь Скандинавын хойгийн баруун эргийг эзлэн орших, үндсэн хуульт хаант засагт улс юм. Газрын хилийн ихэнх нь Шведтэй байх бөгөөд, зүүн хязгаар нь өмнө талаараа Финлянд, зүүн талаараа Оросын Холбооны Улстай хиллэдэг. Хойд тэнгис дэх усан хилээр баруун талаараа Нэгдсэн Вант Улс, Фарерын арлууд, Скагерракын хоолойгоор өмнө талаараа Дани улстай хиллэдэг. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Норвеги нь эдийн засгийн хурдацтай өсөлтийн үрээр дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болжээ. Норвеги нь дэлхийд газрын тосны экспортоороо 4-т орох бөгөөд газрын тос олборлолт нь тус улсын ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Мөн Норвеги нь байгалийн хий, усны эрчим хүч, загас, ой, эрдэс бодисын арвин баялагтай улс болно. 2006 оны байдлаар далайн хүнсний экспортоор дэлхийд Хятадын дараа 2-т бичигдэж байна.

НОРВЕГИЙН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

НОРВЕГИ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Норвеги улс 2019 онд нийт 6 сая жуулчин бүртгүүлсэн нь үнэмлэхүй үзүүлэлтээр дэлхийд 64-т жагсжээ.

Норвеги аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Туйлын туяа харах/Nordlichter/– Туйлын туяаг ихэвчлэн 10-р сараас 3-р сар хүртэл хойд туйлын өвлийн шөнийн цагаар харж болно. Ногоон, цагаан эсвэл нил ягаан гэрлийн үзэгдлийг тэнгэрт бүжиглэхийг харах гайхамшигтай боломж юм.  Туйлын туяаг  харуулах баталгаа байхгүй ч Норвегид энэ магадлал нэлээд өндөр байна.
  2. Пулпит хаданд / Geirangerfjord/– Ойролцоогоор 25х25 метрийн хэмжээтэй том чулуун тэгш өндөрлөгийг 10,000 жилийн тэртээд цэвдэгшилтэйгээр бий болгосон байна. Норвегийн хамгийн гайхамшигтай үзмэрийн нэг юм.
  3. Модон сүм / Stave churches /– Дундад зууны үед Европ даяар чулуугаар хийсэн асар том сүм хийдүүд баригдаж байхад Норвегид архитектурын хувьд нарийн төвөгтэй сүм хийдүүдийг модоор барьсан байдаг. Норвегийн өмнөд ба төв нь викингуудын модон сийлбэр хийх ур чадвараас улбаатай эдгээр модон  сүм хийдээрээ алдартай.


НОРВЕГИЙН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

Норвеги-улсын-цаг-агаар