Дэлхийн улс, хотууд

Португал улс

ПОРТУГАЛ УЛСЫН ТУХАЙ

Нийслэл хот: Лиссабон
Албан ёсны хэл: португал хэл
Хүн амын тоо: ~ 10.295.909 (2020)
Газар нутгийн хэмжээ
: 92,090 км2 (109)
Голлох шашин: Христийн шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ $23,204 (42)
Мөнгөн тэмдэгт:
Евро (€) (EUR)

 

Португал улсын товч танилцуулга

Бүгд Найрамдах Португал Улс нь баруун өмнөд Европ, Иберийн хойгт Испанитай хил залган орших улс юм. Баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгддэг ба Атлантын далай дахь Азор, Мадейра олтригууд Португалын нутаг болно. Манай эриний эхний зуун жилүүдэд мавр буюу Африк гаралтай омгууд португалийн газар нутагт ирж суурьшиж байсан. Тэдгээрийг европ гаралтай загалмайтнууд, цэргүүд ирж хөөж явуулснаар 1139 онд Португал улс байгуулагдсан гэж үздэг байна. 15-16-р зууны далайд гарч шинэ газар нээх аянд португалынхан оройлжээ. Ингэснээр Португал нь Өмнөд Америк, Африк, Ази, Номхон далайд нутагтай далайн гүрэн болж байв. 19-р зуунд хамгийн том гадаад эзэмшил Бразил орон тусгаар тогтносноор Португалын хүч буурсан. Эзэмшлээсээ хамгийн сүүлд 1999 онд Макаог Хятадад шилжүүлэн өгч байлаа. 1986 онд Португали улс ЕХ нэгдэж орсон байна.

ПОРТУГАЛЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

ПОРТУГАЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Олон зууны түүхийн туршид янз бүрийн эзэнт гүрний нэг хэсэг болгон Португалиас олон үнэт дурсгалуудыг олж авч хадгалсан. Порто, Лиссабон руу аялал хийх нь жуулчдыг янз бүрийн эрин үе рүү хөтлөх болно.

Португал аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Торис де Белем/ Torre de Belem, Lissabon / Торре де Белем бол Лиссабоны дурсгалт газруудын нэг юм. Белемийн боомтын үүдэн дэх цамхагийг 1521 онд орж ирж буй хөлөг онгоцнуудыг угтах зорилгоор барьсан. Өнөөдөр цамхаг ба ойролцоох Мостейро дос Жеронимос нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байна.
  2. Паласио Насионал да Пена, Синтра хааны ордон/ Palácio Nacional da Pena, Sintra /- Паласио Насионал да Пена хааны ордон нь Лиссабоноос баруун зүгт, Синтра хэмээх жижиг хотод байрладаг. Сьерра Синтра хотын ландшафт болон ордон 1995 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.
  3. Понте Дом Луис I, Порту/ Ponte Dom Luís I, Porto /- Дом Луис I гүүр нь Порто хотын төвд байрладаг. Лиссабоны дараа ордог Жуулчидын хамгийн ихээр очдог хот юм. Рибейра  хуучин хотын дүүргийг Вила Нова де Гая хотын захиргаатай холбодог гүүр ажээ. 1886 онд баригдаж байх үед энэ нь дэлхийн хамгийн том төмрийн нуман гүүр байв.
  4. Мостейро дос Жеронимос, Лиссабон/ Mosteiro dos Jerónimos, Lissabon /- Хамгийн үзэсгэлэнтэй нь 17-р зууны эхэн үеэс Бэлем дүүрэг дэх Мостейро дос Жеронимос хийд юм. Барилга нь тоо томшгүй олон, нарийвчилсан фреска, чулуун чимэглэлээрээ төдийгүй түүх соёлын ач холбогдолоороо бусдыг татдаг. Өнөө үед Мостейро дос Жеронимостод археологийн музей, Лиссабоны тэнгисийн цэргийн музей гэсэн хоёр музей байрладаг.

ПОРТУГАЛЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

Португал-улсын-цаг-агаар