Европын тойрон аяллын тэмдэглэл 😍✈
Хэрэв та Европын тойрон аяллаар явахаар төлөвлөсөн бол Улаанбаатар-Франкфурт шууд нислэгээр /үргэлжлэх хугацаа: 9цаг 20 минут / нисвэл илүү тав тухтай санагдсан. Танд гэж зөвлөхөд мэдээж Аяллын компаниа сайн судалж байж сонгох нь хамгийн чухал шүү 🙆‍♀️
🚕🚌Энэхүү аялал нь хүүхэдтэй явахад тохиромжгүй санагдсан. Улс ,хот хооронд машин эсвэл автобусаар хэд хэдэн цаг явж хүрдэг учраас.
🎅🎄Мөн та Европоор тойрон аялахаар төлөвлөсөн байгаа бол мэдээж зул сарын үеэр явбал илүү өнгө үзэмж нэмсэн дэлхийд алдартай Weinachtsmarket буюу Зул сарын худалдааны захаар зочилж алдарч халуун вино, германы алдарт зайдас, амттан зэргийг амтлан үзэх давуу талтай.
✈ Бидний аялал 2024.12.16 өдрийн өглөөний 10:40 нислэгээр Франкфурт хотын зүг ниссэнээр эхэлсэн.
Аяллын маршрут:
Герман-Чех-Австри-Итали-Швецари-Франц гэх 6 улсын 8 хотын аялал байлаа 🤟
🇩🇪 Энэ өдөр бид Франкфурт хотод өдрийн 14:00 цагт ирээд шууд цааш Бавар мужийн Нюренберг хот руу хөдлөөд энэ хотын төв талбайд нээгдсэн зул сарын маркетаар аяллаа эхлүүлсэн. Мэдээж бидний хувьд маргааш нь Чех улсын нийслэл Прага хотын аялалтай байсан учир ачааллаа багасгаж дөхөж хоноглосон хэрэг.
🇨🇿 Прага хотын аялал: Ийнхүү бидний Чехийн нийслэл алтан Прага хотын аялал маань эрт эхлэх боломж олдсон юм. Европын хувьд тэр чигтээ түүхийн дурсгалт газрууд алдарт музей, хөшөө,түүхэн барилгууд байдаг учир аяллын цагаа эрт эхлэх тусмаа та олон зүйлийг үзэж амжуулах боломжтой.🏛⛪️
Олон зууны туршид Прага бол Чех, Герман, Еврейн соёлууд уулзаж байсан хот байсан. Энэ хотыг ЮНЕСКО Чех улсын дэлхийн 14 өвийн нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Жилд таван сая гаруй гадаадын жуулчин хүлээн авдаг энэ хот нь Европын хамгийн олон жуулчин очдог арван хотын нэг юм.
🇦🇹 Ийнхүү бидний аялал цааш Австри улсын нийслэл Вена хотоор үргэлжилж бид Прага хотоос ойролцоогоор 340км явсаар Вена хотын Зул сарын худалдаагаар зочилж мэдээж Австри улсын халуун виног амтлангаа гайхамшигт Вена хотын төвөөр аялж алдарт Сиси хатны ордноор зочлов. Мэдээж та Австри улсад ирснийх алдар Вена шницелийг амсахгүй өнгөрөөж болохгүй шүү/👑
Ингээд бидний аялал Австрийн нэгэн хот болох Иннсбруг хотоор үргэлжилж алдарт Swarowski-ийн нүд алдам тэр сайхан музейд зочлох боломж олдсон юм. 💍
Музейн танхим бүрд олон уран бүтээлч, дизайнер, Архитекторуудын шинэ өвөрмөгц байдлаар бүтээгдсэн бүтээлүүдийг үзэж болно. Энэ музей нь 1995 онд нээгдсэнээс хойш Австрийн хамгийн олон үзэмжтэй газруудын нэг болжээ.
🇮🇹 Дараагийн өдөр бидний зорин очсон хот бол Италийн алдарт Венец хот байлаа. Хуучны нарийхан гудамжнууд, том жижиг гүүрнүүд, гондола завь, далайн үнэр гээд зүгээр л тэр чигтээ сайхан хот юм. Даанчиг нарийхан гудамжнуудаар олон жуулчид багталцаж ядан зөрөх нь аялал жуулчлалын ямар их ач холбогдолтой газар болохыг илтгэх шиг. Бид шөнийн Венец хотын аялал хийж үзэсгэлэнт хотын оройг мартагдашгүй сайхан өнгөрүүлж италийн нэрийн хуудас болсон Паста, Пицааг амтлангаа Италийн цагаан дарс шимэн суусан даа.🚣‍♀️
🇮🇹 Дараагийн түүх дурсгалын хот маань хувцас загварын нийслэл гоёмсог чамин хот гэгддэгээрээ мөн хөл бөмбөгийн Интер, Милан хоёр багаараа энэхүү нэрийг дэлхийд дуурсгадаг Милан хот байлаа. Энд жил тутам олон улсын шинж чанартай загварын үзэсгэлэн шоу олноор зохион байгуулагддаг болохыг энгийн гудамжаар алхаж буй хүмүүсээс л та харах боломжтой. Монголчууд бид аливаа нэг улс орон руу аялахдаа Shopping хийх чин хүсэлтэй явдаг шүү дээ. Тэрхүү хүслээ та энэхүү хувцас загварын хотод биелүүлэх сайхан боломж олдоно. Үйлчилж буй аяллын компанийн хөтөч жолооч таныг хамгийн хямд олон сонголттой Outlet хүргэж өгч, сэтгэл сэргэтэл Shopping хийх цаг хугацааг гаргаж өгдөг.👠👗👙👛👜🕶
🇨🇭 Бид бүгдийн дараагийн гайхшируулах улс бол Швецари улс Женев хот байв. Женев нь дэлхийн дипломат харилцааны төв юм. Энд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Улаан Загалмайн агентлагуудын төв байр зэрэг олон улсын байгууллагууд олноор байрладаг. Мөн дэлхийд алдартай Швейцарын цаг үйлдвэрлэгчдэдээ зориулан мөн байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахын билэг тэмдэг болгон 1955 онд уг цагийг зохион бүтээсэн байдаг. Эндээс нэг зүйл их сонирхолтой санагдсан нь тус хотын иргэд нь орой ажлын цагийн дараагаар Франц улсын хилийн хотоос хүнсээ цуглуулж явдаг явдал байлаа. Та бүхэн мэднэ дээ /Швецари улс өртөг өндөртэй улс гэдгийг/ Монголд байдаг түгжрэл бөглөрөл очир гэдгийг энэ хэсэгт сануулах шиг болсон доо.🏩🕍⛩
🇫🇷 Бидний аяллын оргил хэсэг тэсэн ядан хүлээсэн Францын нийслэл Парис хотын аялал энэхүү өдөр эхэлсэн дээ.
Аялал маань өглөө эрт алдарт Луйварын музейгээр эхлэв. Мэдээж энэхүү музейн очир дараалал ямар их байдгийг бидэнд орчуулагч хөтөч маань өмнөх өдөр тайлбарлаж хэлсэн учраас бид эрт 10 цаг гэхэд очиж очирлож өдөр 13 цагийн үед орж үзэх боломж олдсон юм./19 жилийн өмнө Парисаар аялаж байсан ч очирийг нь хараад үзэж чадаагүй буцсан миний бие их л идэвхитэй очирлож орсон доо/🌇🌅
За тэгээд энэ музейг нэг бүрчлэн үзнэ гэвэл 3 өдөр шаардлагатай талаар жолооч маань бидэнд хэлсэн учраас , бид сэтгэлийн бэлтгэл үзэх цаг хугацаа хангалттай нөөцөлж дотогш нэвтэрлээ.
🕍Луйврийн музейг үзэхээс өмнө танилцуулгатай нь сайтар танилцаж, үзэх танхимуудаа товлохгүй бол бүгдийг нь нэг удаад багтаана гэдэг бүтэшгүй зүйл. Бараг хүн бүр л Да Винчигийн “Мона Лиза”-г харахаар л ирсэн юм шиг бөөгнөрч очирлож байлаа.
Энэ их хүлээлт очир догдлолын дараа бид алдарт Эффелийн цамхаг үзэхээр хөдөллөө.
🚤🛳 Шөнийн Парис хотын бидэнд усан онгоцон дээрээс тольдох сайхан боломж олдсон юм.
7 гайхамшгийн нэг болох алдарт Эффелийн цамхаг нь шөнийн Парисын өнгийг нэмж , жуулчдын сэтгэлийг хөдөлгөж байлаа. Манай хөтөч Эффелийн цамхгийн гэрэл асах тэр мөчийг амтат хүйтэн шампанск буудуулж бид бүгдийг аяллын дурсамжийг улам мартахын аргаггүй болгож өгөв.🇮🇹
Интернэт болон И Симийн тухай – Хэрэв та Монголоос И сим худалдаж авсан бол танд Facebook бусад APP- уудыг бүрэн ашиглах боломжтой.👌
И сим нь ашиглахад хамгийн хялбар QR уншуулаад л болно. Хамгийн гол нь таны гар утас И сим дэмждэг байх нь чухал шүү.
ЭХЛЭЛ