ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

  • Аяллын код: MN9-2.
  • Аяллын чиглэл: УБ - Баян Өлгий - Увс - Ховд - УБ
  • Аялын хугацаа: 9 өдөр/8 шөнө
  • Аяллын огноо: 7/9, 7/23, 8/6
  • Аяллын үнэ: xxx₮
  • Холбоо барих: 7000-1160, 80202050, 80202060

Аяллын онцлох зүйлс:

Таны цаг зав, тав тухад тохируулан богино хугацаанд Монгол орны дээвэр болсон Алтайн сүрлэг уулс, Их нууруудын хотгор Хар ус, Хяргас, Увс нууруудыг үзэх 8 өдрийн 2 талдаа нислэгтэй, ТАВ ТУХТАЙ аялалдаа урьж байна.

  • Аяллын чиглэл: Баруун 3 аймгийн нутаг (Баян-Өлгий, Ховд, Увс)
  • Гол үзэх зүйлс:
    Баян-Өлгий: Өлгий хот, Алтай Таван Богд уул, Потанины мөсөн гол, Сүүн буюу Цагаан гол, Хотон, Хурган нуур, Бага Түргэний Хүрхэрээ, Казах бүргэдчин айлд зочилох, Казах түмний хоол, унд, соёл ахуй, Эртний түүхийн гэрч хадны бичээс, хүн чулууны дурсгал
    Увс аймаг: Ачит нуур, Үүрэг нуур, Хархираа, Түргэний уулс, Улаангом хот, Увс нуур, Хяргас нуур & Хэцүү хад
    Ховд аймаг: Хар ус нуур, Ховд хот, Ховдын зуслан
  • Тээвэр: 2 талдаа нислэгтэй + орон нутгийн тээвэр: Жийп машин

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Бидний аялал Чингис Хаан нисэх буудлаас 06:00 минутад Улаанбаатар Өлгий чиглэлийн онгоцонд сууснаар эхэлнэ. Өлгий хотод 7:50 цагт газардсаны дараа, өглөөний цай уугаад цааш Алтай Таван Богдын зүг хөдөлнө.
  • Байгалийн унаган төрхөө хадгалсан мөнх цаст сүрлэг өндөр уулс, уудам хөндий, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувуудын өлгий болсон Алтайн их уулсын дунд бидний аяллын үргэлжилнэ
  • Бид Алтайн Таван Богд уулын бэлд ойрхон байрлах нэгэн үзэсгэлэнт нуурын хөвөөнд ирж буудална. Ойр орчмын байгальтай танилцаж, маргаашийн аялалдаа бэлдэн оройн хоолоо идээд амарна.
  • Байрлах: Майхан. Хоол: ө/ц, ө/х, о/х.
  • Та өглөө эртлэн босож нуурын усанд тольдсон Алтайн сүрлэг уулсын үзэмжийг гэрэл зурагт буулгах боломжтой. Өглөөний цайгаа уугаад цааш аяллаа үргэлжлүүлэн Алтайн Таван Богд хайрханд бараалхана.
  • Энэ өдөр бид төрийн тахилга үйлддэг Ерөнхийлөгчийн овоо, Потанинын мөсөн голыг үзэж сонирхоно.
  • Алтай Таван Богд уул нь Хүйтэн, Найрамдал, Малчин, Наран, Бүргэд, Цагаан Суврага бүхий 6 мөнх цаст оргилтой.
  • Цаг агаарын хувьд Монгол орны хамгийн тогтворгүй газруудын нэг бол Алтай Таван Богд. Нэг өдөр, нэг цагийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл нэг өдөр 4 улирлын шинжийг та тэндээс харж болно гэсэн үг.
  • Байрлах: Майхан. Хоол: ө/ц, ө/х, о/х.
  • Алтай Таван Богдын өвөрт өнгөрүүлсэн гайхалтай 2 өдрийн дараагаар бид байгалийн үзэсгэлэнт Хотон, Хурган нуурыг үзэхээр аяллаа үргэлжлүүлнэ. Замдаа байгалийн нэгэн өвөрмөц бүтээл болох Цагаан голыг (Сүүн гол), их түүхийн гэрч болсон Билүү толгойн хадны сүг зургуудыг үзнэ.
  • Бидний очих газар нь Түүхэнд Хотон нуурын тулаан гэж тэмдэглэгдсэн. Ойрад Монголын цөст хөвгүүдийн цөсийг хөөргөж, зүрхийг дэлсүүлсэн тулалдаанд Ойрадын зүүн гарын цэргүүд Манжийн 20000 цэргийг бут ниргэж Халх Монголыг манжаас салгахын төлөөх тэмцлийг хийж байсан ажээ.
  • Цэнгэг уст Хотон нуур, Хурган нуурууд нь ой мод бүхий өндөрлөг уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэмж төгс сайхан газар юм. Нуурын ойр орчмоор явган алхаж сонирхоод орой хээрийн аяллын тогоочийн бэлтгэсэн амтат хоолоо идсэний дараа түүдэг гал тойрон сууж мартагдашгүй дурсамжаа хуваалцана.
  • Байрлах: Майхан. Хоол: өглөө, өдөр/х, орой. Алтай таван богд аялал
  • Баян-Өлгий аймгийн 7 гайхамшгийн нэг болох Бага Түргэний хүрхрээ нь мөнх цаст уулсаас эх аван урсаж, байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд Бага Түргэний хавцлаас буудаг 15 метр өндөр хүрхрээ юм. Эргэн тойрны уул, ус, байгалийн үзэмж нь Монголын орны баруун бүс нутгийн хамгийн үзэсгэлэнт газар гэж хэлж болохоор гайхамшигтай.
  • Цааш аяллаа үргэлжлүүлэн мөнх цаст Цэнгэл хайрханы өвөр бэлд нутаглах улсын алдарт бүргэдчин, малчин нэгэн айлд зочилж, ахуй аж амьдралтай танилцан сонирхолтой яриа өрнүүлнэ. Бүргэдээр ан хийх уламжлал нь төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдан ирсэн. Энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн нь манай Казак түмэн юм. Энэ өдөр бид бүргэдчин айлынхаа ойролцоо хоноглоно.
  • Цэнгэл хайрхандаа аян замаа даатгаад Өлгий хотын зүг хөдөлж, зочид буудалдаа ирж байрлаад амарна.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х, о/х
  • Алтайн сүрлэг уулсаар аялсан гайхалтай өдрүүдийн дараа бид Их нууруудын гүн цэнхэр хотгорыг зорин аяллаа цааш үргэлжлүүлнэ.
  • Бидний аялал Увс аймгийн хамгийн том цэнгэг уст нуур болох Ачит нууруур дамжин, үлэмж биет амьтны талаарх домог яриагаар танигдсан Үүрэг нуурын эрэгт хүрнэ. Үүрэг нуур нь Их нууруудын хотгорын баруун хойд захад Түргэний уулсын хаяа дэрлэн оршдог гадагш урсгалгүй, давст нуур юм. Эргэн тойрон нь говь цөлийн шинжтэй.
  • Өдрийн хоолоо зам зуурт тухлан идээд цааш явсаар Үүрэг нуурын эрэгт ирж баазад хоноглоно. Үдээс хойш нуурын эргээр зугаалж оройг тавтай өнгөрүүлнэ. Үүрэг нууранд дэлхийн хэмжээнд ховордсон олон зүйлийн шувууд зусдаг тул нэг дороос олон төрлийн шувуу ажиглах боломжтой.
  • Байрлах: Жуулчны бааз. Хоол: ө/ц, ө/х, о/х.

 

  • Энэ өдөр бид хөхрөн мэлтэлзэх гүн цэнхэр Увс нуурыг үзэхээр хөдөлнө. Их нууруудын хотгорын хамгийн хойд захад байрлах Монгол орны хамгийн том нуур билээ. ЮНЕСКО – ийн дэлхийн өвд бүртгэгдсэн уг нуур нь төв Азийн усны шувуудын хувьд зусаж, үржих хамгийн чухал газар хэмээн тооцогдоно.
  • Бид зам зуурт Увс аймгийн төв Улаангом хотод зочлон төв талбайг үзэж сонирхоод өдрийн хоолоо идсэний дараагаар аяллаа цааш үргэлжлүүлж нуурын урд эрэгт хүрэлцэн ирнэ. Эндээ усан сэлж, нуурын мандлыг тольдон өдрийг зугаатай өнгөрөөгөөд нуурын эргээс ялимгүй зайтай байрлах жуулчны баазад хоноглоно.
  • Байрлах: Жуулчны бааз. Хоол: ө/ц, ө/х, о/х.
  • Өглөөний цайны дараа аяллаа үргэлжлүүлж Хяргас нуурын хамгийн үзэсгэлэнтэй хэсэг болох Хэцүү хад дээр ирнэ. Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөдөг.
  • Нуурын эргийн захад байрлах жуулчны баазад байрлана.
  • Өдррийн хоолны дараа чөлөөт өдөр. Та нуурын эргээр алхах, усанд сэлэх зэргээр чөлөөт цагаа өнгөрөөж болно.
  • Байрлах: Жуулчны бааз. Хоол: ө/ц, ө/х, о/х.
  • Аяллын сүүлийн өдөр бид Хяргас нуур, Айраг нуурыг холбосон Завхан голыг бярваазаар гатлан Их Нууруудын өргөн цэлгэр хээр талаар давхин Хар ус нуурын эрэгт хүрэлцэн ирнэ. Хар ус нуур нь Монгол орны хамгийн том нууруудын нэг бөгөөд 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуурга бүхий нуур юм. Цааш аяллаа үргэлжлүүлэн Ховд хотод хүрэлцэн ирнэ.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х, о/х.
  • Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, Алтайн сүрлэг уулс, Их нууруудаар аялсан 9 өдрийн аялал маань өндөрлөж Ховд хот – Улаанбаатар чиглэлийн өглөөний нислэгээр бид гэрийн зүг буцна.
  • Хоол: өглөөний цай.

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* xxx₮

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

*xxx₮

Аялын үнэд багтсан зүйлс:

  • УБ - Өлгий чиглэлийн нислэгийн тийз
  • Ховд - Улаанбаатар нислэгийн тийз
  • Орон нутгийн жуулчны аяллын хөтөч тайлбарлагч
  • 8 шөнийн хоноглох байр, - Зочид буудал: 2 шөнө (нэг өрөөнд 2 хүн байрлана), - Жуулчны бааз: 3 шөнө (нэг гэрт 4 хүн байрлана), - Аяны майхан: 3 шөнө (нэг майханд хоёр хүн байрлана. 3 хүний багтаамжтай майхан),
  • Аяллын үеийн хоол: Өглөөний цай; 9, Өдрийн хоол; 8, Оройн хоол; 8 удаа
  • Хээрийн аяллын мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн хоол
  • Хээрийн аяллын гал тогооны пургон
  • Машин + шатахуун + орон нутгийн туршлагатай жолооч
    - Туулах чадвар сайтай 4Х4 Жийп авто машинууд (Toyota Land Cruiser/Prado)
    - Нэг машинд 3-4 хүн сууж явна.
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, ТХГН-ийн хураамж
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, ТХГН-ийн хураамж
  • Хил орчим аялах зөвшөөрөл
  • Аяллын даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Аяны хөнжил буюу мишок,
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • Хувийн хэрэглээний зардал
  • Илүүл тээшний хураамж (онгоцонд үнэгүй авч явах тээшний хэмжээ нийт 15кг)
  • Бид аяллын үеэр хоол, цайны аяга, таваг, халбага, сэрээгээр хангана. Хэрэв хүсвэл та өөрийн хоолны хэрэгслээ авч явж болно

АЯЛЛЫН ХУВААРЬ:

АЯЛЛЫН ХУГАЦААҮНЭАяллын захиалга
17/9 - 7/17xxx ₮Аялал захиалах
27/23 - 7/31xxx ₮Аялал захиалах
38/6 - 8/14xxx ₮Аялал захиалах

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

  • Аяллын хөтөлбөрийг сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах: 7000-1160.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
  • Таны аялал захиалгын хүсэлтийг бид хүлээж аваад утсаар холбогдож давхар баталгаажуулаад таны и-мэйл хаягруу аяллын төлбөрийн нэхэмжлэх хуудас болон бусад мэдээллийг илгээнэ.
  • Аялал баталгаажуулах урьдчилгаа төлбөр: 50%
  • Аяллын үлдэгдэл төлбөрийг аялал эхлэх өдрөөс 7 өдрийн өмнө төлсөн байна.
  • Онгоцны тийзийн захиалга болон аяллын даатгал хийлгэх тул та аялалаа баталгааж, урьдчилгаа төлбөр төлсний дараа и-мэйл [email protected] хаягруу өөрийн болон аяллын бусад гишүүдийн иргэний үнэмлэхийн 2 талын хуулбарыг явуулна уу.
  • Иргэний үнэмлэх, аяллын даатгалын бичиг баримт
  • Аялалд тохиромжтой аяллын чемодан, аяны үүргэвч
  • Аяллын улирал, тухайн аялах бүс, нутгийн цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан 30 хоногийн мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, цэвэр усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (power bank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув, усны гутал
  • Жижиг хэмжээтэй хармааны гар чийдэн
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Та орон нутгийн нислэгээр аяллын замд гарахын өмнө иргэний үнэлэх, бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.
  • Зорчигч нь биедээ 5 кг-аас хэтрэхгүй тээшийг авч явах эрхтэй бөгөөд өөрийн тээшний бүрэн бүтэн байдлыг хариуцна.
  • Гар тээшинд авч явах шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Аюулгүй байдлын үүднээс зарим төрлийн аюултай бодис, эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэхийг хориглодог тул Та аялалд гарахын өмнө хориотой болон хязгаарлагдсан эд зүйлсийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

ХОЛБООТОЙ АЯЛАЛ

Altai tavan bogd aylal