ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: MN6.2
  • Аяллын чиглэл: УБ - ДУНДГОВЬ - ӨМНӨГОВЬ - УБ
  • Аялын хугацаа: 6 өдөр/5 шөнө
  • Аялал эхлэх хугацаа: 7/10, 8/20, 9/10
  • Аяллын үнэ: 1890000₮
  • Холбоо барих: 80068867, 80202050, 70001160

ГОВЬ НУТГИЙН ГАЙХАМШИГ АЯЛАЛ >Говь гэдэг үгийг сонсоод ихэнх хүмүүс элсэн цөлөөр төсөөлдөг. Гэтэл гайхамшигт говийн олон янз байдлыг нүдээр үзэхээс нааш ямархуу сэтгэл догдлуулж, бахдал төрүүлэн, зүрх аргамжих газар вэ гэдгийг ойлгодоггүй. Мөнх ногоон арцаар хормойлуулж, мяралзах горхиор эмжүүлсэн Ёлын ам, асах дөл мэт үзэсгэлэнт Баянзаг, говийг хэрэв далай хэмээвээс давалгаатан мяралзах Хонгорын элс гээд говь нутгийн гайхамшигийг багтаасан аялалдаа таныг урьж байна.

Аяллын онцлог зүйлс:

  • Онгийн хийд
  • Сүм хөх бүрд
  • Бага газарын чулуу
  • Баянзаг
  • Хонгорын элс
  • Дуут манхан
  • Тэмээн аялал
  • Ёлын ам
  • Цагаан суварга

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

Монголчуудын дунд хэдийнээ Марс гараг хэмээн алдаршсан говь нутгийн үзэсгэлэнт байгалиар аялах аялал энэ өглөөний 7 цагт Газарчин ХХК – ын байрнаас эхэлнэ. Энэ өдөр бид 320 км замыг туулж Онгийн хийдэд хүрч хоноглоно. Зам зуурт Бага газрын чулуу уулыг үзнэ. Далайн түвшнээс дээш 1700 орчим метрийн өндөр, цул боржин чулуун уул нь үзэх зүйлс туйлын ихтэй содон газар юм. Уулын баруун хойд хэсэгт байрлах Жаргалантын агуй, нүдний рашаан, Сүмийн туурь зэрэг байгалийн содон тогтоцуудыг үзэж сонирхоод өдрийн хоолоо уулын орой хэсэгт зооглоно.

1 цаг орчим үргэлжлэх явган аяллын дараагаар Онгийн хийдийн зүг хөдөлнө. Өмнийн цэнхэр говийн хилийг давахын өмнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт байрлах Онгийн хийдийн туурьт хүрэлцэн ирнэ. Хангайн нуруунаас эх авч өмнө зүгийг чиглэн урсах Онгийн голын эрэгт байрлах уг хийд нь тэртээх 1700 – аад оны үед баригдаж байв. Ид үедээ 1000 гаран лам шавьлан суудаг халхын томоохон хийдүүдийн нэг байсан боловч 1939 оны хэлмэгдүүлэлтээр бүрэн устаж, 200 гаруй лам цаазлуулсан гашуун түүхтэй.

Бид оройн хоолоо онгийн хийд орчимд идээд хийдийн тууриар явган аялал хийж ойр орчмын үзэсгэлэнт байгальтай танилцана. 1 цаг орчим явган аялал хийсний дараагаар бааздаа ирж тухлан амарна.

Байрлах: Жуулчны бааз. Хоол: өглөө, өдөр, орой. Нийт зам: ~ 320 км

Өглөөний цайны дараагаар бид Баруун Сайхан уулыг Уужимын амаар сэтлэн гарч уулыг бараадан явсаар Улалзах цонж буюу Баянзагт хүрэлцэн ирнэ. Говийн хамгийн үзэсгэлэнт газруудын нэг болох уг цав нь Цагаан суваргыг бодвол харьцангуй том бөгөөд дөл улаан өнгөтэй, шаварлаг хурдасаас тогтдог. Нар жаргах үеэр дүрэлзэж буй мэт харагддаг тул гадныхан асч буй толгод хэмээн нэрлэдэг. Эргэн тойрондоо говийн заган ойтой. Урьд цагт 1000 тэмээ туугаад ороход тэмээний бараа ч харагддаггүй байсан хэмээн нутгийхан хуучилдаг.

Бааздаа ирж байрлахаас өмнө цаваас 18 км орчимд байрлах Булган сумын төвөөр дайрч шатахуунаа цэнэглэнгээ дэлгүүр орох боломжтой. Нутгийнханы тарьж ургуулдаг улаан лооль тэргүүтэн нь энэ нутгийн бренд билээ.

Үдийн нар хэвийх үеээр цаваар явган аялал хийж, Баянзагийн эргээс наран жаргахыг тольдоод орой нь бааздаа ирж амарна.

Байрлах: Жуулчны бааз. Хоол: өглөө, өдөр, орой. Нийт зам: ~ 170 км

Говь нутгийн хамгийн том элсэн манхан болох Хонгорын элсийг зорино. Хонгорын элс уртаашаа 180км сунан тогтсон. Хамгийн өндөр цэгтээ зуун тэмээ давхарласан дайны өндөр. Хамгийн содон хэсэг болох Дуут манхан нь хуурай, салхитай үед онгоцны хөдөлгүүр мэт дуу гаргадаг байна. Хормойгоос нь хонгорын гол эх аван урсдаг. Богинын говийн хамгийн чухал хэсэг болох баянбүрд олон амьтны ундаалах газар болон урсдаг байна.

Гурван сайхан болоод Зөөлөний нуруу дунд орших өргөн хөндийг гатлан Хонгорын элсний ойролцоох баазад өдрийн хоолоо идээд говийн халуун нар буух хүртэл хэсэг амарна. Үдээс хойш нутгийн малчин айлд зочилж тэмээ унаж үзнэ. Дараагаар нь Сэрүүн булаг хэмээх газрын баянбүрдийг үзэж сонирхоод цааш явсаар Дуут манханы хормойд ирнэ. Эндээс их цөлийн ноён оргил руу авиралт хийж говь нутагт наран жаргахыг харна. Орой нь бааздаа ирж амарна.

Байрлах: Жуулчны бааз. Хоол: өглөө, өдөр, орой. Нийт зам: ~ 150 км

Тэртээх алтайн уулсын үзүүр Гурван сайхан уулын хамгийн үзэсгэлэнт хэсэг болох Ёлын амыг нүдээр үзэж биеээр мэдрэхээр хүлгийн жолоо зална. Говь л бол элсэн манхан хэмээх аялагчдын сэтгэгдэлд тэс өөр өнцгийг авчирдаг энэхүү газар нь далайн түвшнээс дээш 2900 орчим метр өндөр. Ёлын амны хавцлын хамгийн нарийн хэсэгт мөнхийн нар тусдаггүй, мөнх цастай байсан боловч сүүлийн үед дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан мөс нь хайлдаг болжээ.

Бид энэ өдөр нийтдээ 5 километр орчим явган аялал хийх тул аяны хувцас, гутлыг тохируулан бэлдэх нь зүйн хэрэг. Мөнх ногоон арч, цул боржин хад, нэн ховор ёл шувуудын халин нисэх үзэмжээр чимэглэсэн Ёлын ам говь нутагт зочилсон хэн бүхний зүрхэнд үүрд үлддэг жамтай билээ. Ёлын аманд хийсэн бахдам аяллын дараа бааздаа ирж амарна.

Байрлах: Жуулчны бааз. Хоол: өглөө, өдөр, орой. Нийт зам: ~ 220 км

Цагаан суварга, түүний ойр орчим нь эрт цаг далайн ёроол байсан хэдий ч эдүгээ далайн түвшнээс дээш 1600 орчим метрийн өндөрт оршино. Газрын гадаргаас 70 орчим метр өндөр эгц цавчим мөргөцөг нь алсаас тольдоход суварга мэт үзэгдэх тул Цагаан суварга хэмээн нэрийджээ. Газрын шүлтийн метал л нь уг хэсгийн хөрсөнд нөлөөлж солонгорон харагдах нь туйлын үзэсгэлэнтэй. Бид Цагаан суваргад 1 цаг орчим явган аялал хийсний дараагаар бааздаа ирж тухлан амарна.

Байрлах: Жуулчны бааз. Хоол: өглөө, өдөр, орой. Нийт зам: ~ 170 км

Өглөөний цайгаа уусны дараагаар эрт жуулчны баазаасаа хөдлөн Улаанбаатар хот руу буцна. Аялал маань өндөрлөнө.

Хоол: өглөө, өдөр. Нийт зам: ~ 450 км

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* 1890000₮

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* 1690000₮

Аялын үнэд багтсан зүйлс:

  • Аяллын хөтөч тайлбарлагч
  • Хоноглох байр: Жуулчны бааз: 5 шөнө
  • Аяллын үеийн хоол: Өглөөний цай; 5, Өдрийн хоол; 6, Оройн хоол; 5 удаа
  • Машин + шатахуун + орон нутгийн туршлагатай жолооч
    - Туулах чадвар сайтай авто машинууд (Delica, Starix)
    - Нэг машинд 4-5 хүн сууж явна.
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, ТХГН-ийн хураамж
  • Аяллын даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • Хувийн хэрэглээний зардал

АЯЛЛЫН ХУВААРЬ:

АЯЛЛЫН ХУГАЦААҮНЭАялал захиалга
17/10-7/151890000 ₮Аялал захиалах
28/20-8/251890000₮Аялал захиалах
39/10-9/151890000 ₮Аялал захиалах

Албан байгууллага, хамт олны захиалгын дагуу аяллын эхлэх, үргэлжлэх хугацааг тогтож болно.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

  • Аяллын хөтөлбөрийг сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах: 80202050, 80202060, 70001160.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
  • Таны аялал захиалгын хүсэлтийг бид хүлээж аваад утсаар холбогдож давхар баталгаажуулаад таны и-мэйл хаягруу аяллын төлбөрийн нэхэмжлэх хуудас болон бусад мэдээллийг илгээнэ.
  • Аялал баталгаажуулах урьдчилгаа төлбөр: 50%
  • Аяллын үлдэгдэл төлбөрийг аялал эхлэх өдрөөс 7 өдрийн өмнө төлсөн байна.
  • Онгоцны тийзийн захиалга болон аяллын даатгал хийлгэх тул та аялалаа баталгааж, урьдчилгаа төлбөр төлсний дараа и-мэйл [email protected] хаягруу өөрийн болон аяллын бусад гишүүдийн иргэний үнэмлэхийн 2 талын хуулбарыг явуулна уу.
  • Иргэний үнэмлэх, аяллын даатгалын бичиг баримт
  • Аялалд тохиромжтой аяллын чемодан, аяны үүргэвч
  • Аяллын улирал, тухайн аялах бүс, нутгийн цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан 30 хоногийн мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, цэвэр усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (power bank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув, усны гутал
  • Жижиг хэмжээтэй хармааны гар чийдэн
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Та орон нутгийн нислэгээр аяллын замд гарахын өмнө иргэний үнэлэх, бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.
  • Зорчигч нь биедээ 5 кг-аас хэтрэхгүй тээшийг авч явах эрхтэй бөгөөд өөрийн тээшний бүрэн бүтэн байдлыг хариуцна.
  • Гар тээшинд авч явах шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Аюулгүй байдлын үүднээс зарим төрлийн аюултай бодис, эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэхийг хориглодог тул Та аялалд гарахын өмнө хориотой болон хязгаарлагдсан эд зүйлсийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

ХОЛБООТОЙ АЯЛАЛ

Баруун аймгийн аялал