ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: MN4.1
  • Аяллын чиглэл: УБ - ХӨВСГӨЛ - УБ
  • Аялын хугацаа: 4 өдөр/3 шөнө
  • Аяллын огноо: 7/13-7/16
  • Аяллын үнэ: 1'590'000 ₮, 1'740'000 ₮
  • Холбоо барих: 80202050, 80202060

Аяллын хүсэлт илгээх

ТУСГАЙ НИСЛЭГТЭЙ НААДМЫН АЯЛАЛ

ХӨХ СУВД ХӨВСГӨЛ НУУР

ХӨХ СУВД – ХӨВСГӨЛ НУУРЫН АЯЛАЛ > Манай гаргийн нэн эртний 17 нуурын нэг, дэлхий дээр орших хамгийн цэвэр тунгалаг нууруудын нэг болох Хөвсгөл нуурын эрэгт жинхэнээсээ амарч, алжаалаа тайлахын зэрэгцээ сонирхолтой, адал явдал дүүрэн хөтөлбөртэй аяллыг та бүхэндээ санал болгож байна.

Аяллын онцлог зүйлс:

  • 50/100 цэг
  • Хөвсгөл нуур
  • Хатгал тосгон
  • Завин аялал
  • Морин аялал
  • Уушгийн өврийн буган чулуун дурсгал

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

Өглөө 06:30 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглаж 08:00 цагаас Мөрөн хотыг зорин ниснэ. Мөрөн хотод газардмагцаа бид хоймор нутгийн гайхамшиг болсон гүн цэнхэр Хөвсгөл нуурын зүг аяллаа эхэлнэ.

Замдаа бид дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөргийн 50:100 огтлолцлын цэгт зориулсан аялал жуулчлалын цогцолбор зэргийг үзэж сонирхоод Хатгал тосгонд хүрэлцэн ирнэ. Энд бид тосгоны өдөр тутмын амьдрал, Хатгалын усан боомт, Сүхбаатар хөлөг онгоц зэргийг үзэж цааш явсаар Жанхайн давааг даван Арт 88 резорт жуулчны баазад хүрэлцэн ирж амарна.

Байрлах: Арт 88 Ресорт. Хоол: өглөө, өдөр, орой.

Өглөөний цайны дараа бид хагас өдрийн морин аяллаар нуурын эргээс хөвчийн гүн рүү үзэсгэлэнт байгалийг тольдон аялж, Хөвсгөл нутгийн сайхныг нүдээр үзэж, биеэр мэдэрнэ.

Үдээс хойш бид нуурын дунд хэсэгт байрлах Хадан хүй арал руу завин аялал хийнэ.

Байрлах: Арт 88 Ресорт. Хоол: өглөө, өдөр, орой.

  • Үзэсгэлэнт хөх сувд, Хөвсгөл далайн эрэгт өнгөрөөх сүүлийн өдөр. Энэ өдөр та найз нөхөд, гэр бүлийн хамтаар өөрийн хүссэн зүйлээ хийж амрах боломжтой.
    Бассейнд орох, мөн амралтын газраасаа унадаг дугуй унаж баазын ойр орчим, нуурын эргээр зугаалж болно.
  • Байрлах: Арт 88 Ресорт. Хоол: өглөө, өдөр, орой.

Өглөөний цайны дараа бид Мөрөн хот буцна. Замдаа бид Уушгийн өврийн буган чулуун хөшөөний дурсгалыг үзнэ. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг.

Бидний тусгай нислэг Мөрөн хотоос 12:30-д хөөрч  шинэ Чингис хаан нисэх онгоцны буудалд 13:30-д газардсанаар бидний Монгол орны хоймор болсон Хөвсгөл нуурын эрэгт аялж, амарсан 3 өдрийн аялал өндөрлөнө.

Хоол: өглөөний цай.

АЯЛЛЫН ҮНЭ:

☀️ Урц (2 ортой)юм уу, Гэрт байрлах (4 хүртэлх ортой):

  • Том хүний үнэ: 1.590.000
  • Хүүхдийн үнэ (12 нас хүртэл ): 1.390.000

☀️ Байшинд байрлах (3 хүртэлх ортой):

  • Том хүний үнэ: 1.740.000
  • Хүүхдийн үнэ (12 нас хүртэл ): 1.480.000

Аялын үнэд багтсан зүйлс:

  • УБ - МӨРӨН - УБ чиглэлийн тусгай нислэгийн тийз
  • Аяллын хөтөч тайлбарлагч
  • Жуулчины бааз (Арт 88 резорт) – 3 шөнө
  • Аяллын үеийн хоол: Өглөөний цай : 3, Өдрийн хоол: 3, Оройн хоол: 3 удаа. Өглөөний цай буфет, өдөр, оройн хоол 4 курс: зууш, I-р хоол, II-р хоол, десерт-амттан.
  • Тээврийн хэрэгсэл + шатахуун + орон нутгийн туршлагатай жолооч
  • Хөвсгөл нуураар моторт завиар аялах
  • Хагас өдрийн морин аялал
  • Унадаг дугуй, бассейн, саун
  • Мөрөн хот – Хөвсгөл нуур – Мөрөн хот тээврийн хэрэгсэл,
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, ТХГН-ийн хураамж
  • Аяллын даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • АРТ88 Резорт-ын зүгээс орон нутгийн ОБГ-ын шийдвэрийн дагуу бүх хүнээс түргэвчилсэн шинжилгээ авна. Шинжилгээний төлбөр 15.000 байна.

АЯЛЛЫН ХУВААРЬ:

АЯЛЛЫН ХУГАЦААҮНЭАялал захиалга
17/13 - 7/161.590.000
1.740.000
Аялал захиалах / Tour reservation

БОЛОМЖИТ ӨРӨӨНҮҮД

Цаатан Урц

Багтаамж: 2 болон 3 ортой (20m2)

Урц бүр дотоод суурин холбоотой.
Цэвэр модон сандал, ширээ, шүүгээтэй.

Энгийн Монгол Гэр

Багтаамж: 4 ортой (25m2)

Гэр бүр дотоод суурин холбоотой.
Цэвэр модон сандал, ширээ, шүүгээтэй.

Байшин

Багтаамж: 3 ортой (30m2)

1 том өргөн ортой (200*150), 2 жижиг ортой (200*100)
Өрөө бүр дотоод суурин холбоотой. OO-ариун цэврийн өрөө, tv, хөргөгч, сэйф.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

  • Насанд хүрсэн аялагчид Ковид 19-ийн эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдаж, 2 дахь тунгаа хийлгүүлээд 14 хоносон байна.
  • Эцэг, эхийн хамт явж байгаа 0-17 насны хүүхдээс PCR- шинжилгээ шаардахгүй.
  • Аяллын хөтөлбөрийг сайтар уншиж танилцах,
  • Аяллын гэрээтэй танилцаад, аялал захиалгын хуудсыг бөглөж, аяллын төлбөрийг бүрэн төлснөөр таны аялал баталгаажна.
  • Нислэгийн тийз бичүүлэх тул [email protected] -д иргэний үнэмлэхийн 2 талын хуулбаруудыг яаралтай явуулах!
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах: 80202050, 80202060, 70001160
  • Иргэний үнэмлэх, аяллын даатгалын бичиг баримт
  • Аялалд тохиромжтой аяллын чемодан, аяны үүргэвч
  • Аяллын улирал, тухайн аялах бүс, нутгийн цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан 30 хоногийн мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, цэвэр усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (power bank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув, усны гутал
  • Жижиг хэмжээтэй хармааны гар чийдэн
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Та орон нутгийн нислэгээр аяллын замд гарахын өмнө иргэний үнэлэх, бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Орон нутгийн нислэгт 15 хүртэл кг (гар тээш орсон) тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.
  • Гар тээшинд авч явах шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Аюулгүй байдлын үүднээс зарим төрлийн аюултай бодис, эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэхийг хориглодог тул Та аялалд гарахын өмнө хориотой болон хязгаарлагдсан эд зүйлсийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа