АМЕРИКИЙН АЯЛАЛ
Аяллын онцлох зүйлс:
- Америкийн Нэгдсэн Улс буюу АНУ нь жилд 80 орчим сая жуулчин хүлээн авдаг дэлхийд аялал жуулчлалын хөгжлөөр тэргүүлэгч улсуудын нэг юм.
- Энэхүү аяллаар та Америк төдийгүй дэлхийн нийгэм, улс төр, санхүү, аялал жуулчлалын төв болсон хамгийн том хотууд болох Лос Анжелес, Лас Вегас, Вашингтон Ди Си, Нью Йорк хотуудаар аялна. Мөн Канад, Америкийн хилийг дамнан байрлах дэлхийн хамгийн алдартай хүрхрээнүүдийн нэг үзэсгэлэнт Ниагрын хүрхрээг үзэж сонирхоно.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Чингис Хаан ОУ-ын нисэх буудал дээр цуглана. Бидний аялал эхэлж АНУ улсын Лос Анжелес хотод хүрэлцэн очно. Лос Анжелес нь АНУ улсын кино урлаг, уран бүтээлийн төв бөгөөд Paramount Pictures, Universal, Warner Brothers зэрэг студиуд энэ хотод байрладаг.
- Өнөөдөр бид зочид буудалдаа хүрэлцэн ирж, аян замын алжаалаа тайлан маргаашийн аялалдаа бэлдэн амарна.
- Байрлах: Зочид буудал. Хоол: оройн хоол
- Өглөөний цайны дараа Лос Анжелес хоттой танилцах хагас өдрийн аяллаа эхэлнэ. Өнөөдрийн аяллаар Америкийн урлаг соёлын алдартнууд, кино оддын амьдардаг аялал кино оддын амьдардаг Беверли Хиллс, Sunset Boulevard буюу Холливудын оддын гудамж, Юниверсал студи, Лос Анжелес хотын нэрийн хуудас болсон ‘HOLLYWOOD‘ тэмдгийг үзэж сонирхоно.
- Лос Анжелес хоттой танилцах аяллын дараа бид Америкийн зугаа, цэнгэлийн төв болсон Лас Вегас хотын зорин хурдны замаар аяллаа үргэлжлүүлнэ. Ойролцоогоор 5 цаг орчим явсны дараа бид Лас Вегас хотод байрлах зочид буудалдаа ирж амарна.
- Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
- Лас Вегас хот бол дэлхийд алдартай сүлжээ том казино зочид буудлууд, мөрийн тоглоомчдын диваажин болсон 24 цаг ажилладаг казиноогоороо алдартай амралт, зугаа цэнгэлийн төв юм.
- Өнөөдөр ямар нэгэн хөтөлбөргүй өөрийн сонирхохлоор хүссэн зүйлээ хийх боломжтой чөлөөт өдөр. Та энэ өдөр 24 цаг үргэлжлэх зугаа цэнгэлийн хотын өдрийн амьдралтай танилцах, худалдаа үйлчилгээний том төвүүдээр хэсэх, үзвэр үйлчилгээний газруудаар орох зэргээр өдрийг өнгөрөөж болно. Оройн цагаар Лас Вегас хотын үдшийн амьдралтай танилцах, хөгжмийн аянд бүжих усан оргилуурын тоглолт, зэргэлдээ байрлах алдартай казино төвүүдээр хэсэх боломжтой.
- Мөн оройн цагаар та хотын төвөөс холгүй байрлах алдарт Fremont Street буюу Лас Вегас хотын шөнийн гэрэлт гудамжаар зугаалан цагаа зугаатай өнгөрөөх боломжтой.
- Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
- Өнөөдөр бид өглөө эртлэн босож Америкийн алдартай Дархан Цаазат Газруудын нэг болох Grand Canyon -оор аялах аяллаа эхэлнэ. Grand Canyon нь дэлхийн байгалийн долоон гайхамшгийн нэгт тооцогддог бөгөөд 445км урт үргэлжилсэн, 28км өргөн, 1600 орчим метр гүн их хавцал юм.
- Энэхүү хавцлын дундуур урсах Колорадо голын 70 сая жилийн өмнөөс эхэлсэн геологийн идэвхжил, элэгдлийн үр дүнд өнөөгийн энэхүү их хавцал, байгалийн гайхамшгийг бүтээсэн хэмээн гэж үздэг.
- Замдаа бид Hoover Dam буюу энэ цаг үеийн хамгийн том далан болох 230 орчим метр өндөр Гуверын даланг үзнэ. Манай Монголын Тайширын УЦС-ийн далангийн өндөр нь 50 м өндөр юм.
- Бид Их хавцлаар аялах аяллаа тус дархан газрын жуулчны мэдээллийн төвтэй танилцах аяллаар эхэлж Ийгл Пойнт, Гуано Пойнт, Skywalk Шилэн гүүрээр зэрэг гол цэг, үзмэрүүдийг үзнэ.
- Өнөөдрийн бидний байгаль эхийн бүтээсэн нэгэн гайхамшигтай танилцах аялал маань өндөрлөж, Лас Вегас дахь зочид буудалдаа 17 цагийн үед ирнэ.
- Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
- Өглөөний цайны дараа бид онгоцны буудал явж, Америкийн нийслэл хот болох Вашингтон ДС хотын зүг аяллаа үргэлжлүүлнэ. Вашингтон ДС хотод байрлах зочид буудалдаа хүрэлцэн ирж амарна.
- Байрлах: Зочид буудал. Хоол: өглөөний цай
- Өглөөний цайны дараа Вашингтон ДС хоттой танилцах аяллаа эхэлнэ. Өнөөдрийн аяллаар бид АНУ-тай холбоотой хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг, хуулийн төслүүд батлагддаг Капитолын ордон, Байгалийн түүхийн үндэсний музей, Агаар, Сансарын музей, Вашингтон монумент буюу бидний мэддэгээр Харандаан хөшөө, Мартин Лютер Кингийн дурсгалын хөшөө, АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч байсан Абрахам Линкольны дургалын цогцолбор зэргийг үзэж сонирхоно.
- Өнөөдрийн бидний аялал Америкийн төр засгийн гол бэлгэ тэмдэг, Ерөнхийлөгчийн амьдардаг Цагаан Ордны өмнө зургаа авахуулснаар өндөрлөнө.
- Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
- Өнөөдөр бид дэлхийн загвар, урлаг, санхүү, соёлын төв гэгддэг хөл хөдөлгөөн ихтэй Нью Йорк хотын зүг аяллаа үргэлжлүүлнэ. Ойролцоогоор 4 цаг гаран хурдны замаар аялсны дараа тус хотод байрлах зочид буудалдаа хүрэлцэн ирж амарна.
- Өдрийн үлдсэн хэсэг нь танд зориулсан чөлөөт өдөр. Та зочид буудалдаа сайхан амарч болно. Эсвэл буудлын ойр орчмоор алхан тус хотын өдөр тутмын завгүй үргэлжлэх амьдралтай танилцаж болно.
- Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
- Өнөөдөр бидний аяллын сүүлийн өдөр. Өглөөний цайгаа уусны дараа Нью Йорк хоттой танилцах аяллаа маань Дэлхийн өвийн жагсаалтад багтсан, Америкийн билэг тэмдэг болох Либерти арал дээрх Эрх чөлөөний хөшөө үзэх аяллаар эхэлнэ.
- Бидний аялал цааш үргэлжлэн Нью Йоркийн хөрөнгийн бирж, Уолл Стрийт, Манхэттэний гүүр, Дэлхийн худалдааны төвийн байршил, Бруклиний гүүр, Таймс талбай, Трамп цамхаг гэх мэт Нью-Йоркийн алдартай газруудыг үзэж сонирхоно.
- Үдэлтийн оройн зоогийн дараа зочид буудалдаа ирж амарна.
- Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х, о/х
- Өглөөний цайгаа уусны дараа онгоцны буудал явах цаг хүртэл амралт, чөлөөт цаг.
- Нью Йорк хотын онгоцны буудалд хүрэлцэн ирж, УБ буцах хуваарьт онгоцондоо сууснаар та бидний Хойд Америк тив, АНУ-аар аялсан адал явдалт, дурсамжит аялал маань өндөрлөнө.
- Байрлах: Зочид буудал. Хоол: өглөөний цай
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн
* ххх₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* ххх₮ (ганцаар 1 өрөөнд байрлах бол)
12 нас хүртэлх хүүхдийн үнэ
* ххх₮+тийзний үнэ (ээж, аавын хамт нэг ортой)
* ххх₮+тийзний үнэ (тусдаа нэмэлт ортой)
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
- Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Аяллын даатгалын бичиг баримт
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.