АФРИК ТИВИЙН АЯЛАЛ
Аяллын онцлох зүйлс:
- Та энэхүү Африк тивийн байгаль, зэрлэг ан амьтадтай танилцах сафари аяллаар Африкийн аялал жуулчлалын гол бүс нутгууд болох Кени, Танзани улсын нутгаар аялна.
- Дэлхийд алдартай Масай Мара, Серенгети, Нгоронгоро зэрэг дархан цаазат газруудад зочилж арслан, заан, ирвэс, хирс, одос үхэр, анаш зэрэг ан амьтдыг ойроос ажиглан, эдгээр амьтдын олон мянгаараа сүрэглэн нүдлэх их нүүдлийг үзэн, нутгийн уугуул иргэдийн аж амьдралтай танилцана. Олон өдрийн Африкийн онгон зээлүүд байгалиар аялсны дараа бид аян замын алжаалаа тайлахаар Энэтхэгийн далайд орших дэлхийд алдартай наран шарлагын газруудаар хүрээлэгдсэн Занзибар арал дээр хүрэлцэн ирнэ. Дэлхийн өвийн жагсаалтанд орсон Занзибар арлын Стоун Таун хоттой танилцаж, торгомсог цагаан элстэй наран шарлагын газруудад амрах хөтөлбөрөөр энэхүү Африк тивийн мартагдашгүй дурсамжит аялал маань өндөрлөнө.
- Аяллын онцлох газрууд:
- Найроби – Африк тивийн онгон зэлүүд байгалийн дунд сүндэрлэн боссон Кени улсын нийслэл Найроби хотоос бид аяллаа эхэлнэ.
- Масай Мара – Африкийн таван том буюу арслан, ирвэс, заан, хирс, одос үхрийг ажиглах Сафари аяллаараа алдартай Дархан Цаазат Газар.
- Накуру нуур – Накуру нуурын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бид Сафари аяллаар хар, цагаан хирс зэрэг бусад зэрлэг амьтдыг ажиглана.
- Кисии, Керичо/ Гусийн өндөрлөг газрын үзэсгэлэнт цайны тариалангийн талбайгаар бидний аялал дамжин өнгөрнө.
- Нгоронгоро тогоо – Африк тивд Сафари аялал хийх хамгийн тохиромжтой газруудын нэг болох биологийн олон янзын зүйлийг үзэх Нгоронгоро ДЦГ.
- Серенгети нь Африкийн хамгийн алдартай үндэсний цэцэрлэгт хүрээлэн.
- Занзибар – Занзибар арал нь алдартай наран шарлагын газрууд бүхий үзэсгэлэнт далайн эргийн амралтын газруудаараа алдартай Африк тивийн амралт, зугаалгын арал.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Чингис Хаан ОУ-ын нисэх буудал дээр цуглана. Бид Африк тивийн аяллаа эхлэхээр Кени улс нийслэл Найроби хотын зүг чиглэн ниснэ.
- Өнөөдөр бид Кени улсын нийслэл Найроби хотод хүрэлцэн ирнэ. Зочид буудалдаа ирж байрлаад аян замын алжаалаа тайлан, маргаашийн аялалдаа бэлдэн амарна.
- Кени улс нь 53 сая хүн амтай, Энэтхэгийн далайн эрэг дагуу орших Зүүн Африкийн улс бөгөөд арслан, заан, хирс зэрэг ан амьтдын өлгий нутаг юм. Жил бүр олон зуун мянган аялагч жуулчид та бидний адил Африк тивийн Сафари аяллаа эхлэхээр энэхүү хотод хөл тавьдаг.
- Байрлах: Зочид буудал. Хоол: оройн хоол
- Өглөөний цайны дараа бид Кени улсын онгон зэлүүд нутгаар аялах аяллаа эхэлнэ. Үргэжилсэн ногоон толгодыг даван Масай Марагийн зүг урагшлах замд бид Африк тивийн байгалийн онцлог, замд таарах нутгийн малчин иргэдийн ахуй амьдрал, хааяа зам дагуу таарах зэрлэг ан амьтдыг ажиглан явсаар орой Масай Марад байрлах хээрийн кэмпд хүрэлцэн ирж амарна.
- Манай кэмпийн эргэн тойронд зөвхөн онгон зэлүүд байгаль, зэрлэг ан амьтад байх бөгөөд тэдний дуу, хоолой оройн нам гүмийг эвдэж дуугарах нь хэвийн үзэгдэл. Эдгээр зэрлэг ан амьтдын дайралтаас хамгаалах орон нутгийн ‘Askari’ хамгаалагчид кэмпийн аюулгүй байдлыг харгалзаж байдаг учир та айх айдасгүй кэмп дотроо чөлөөтэй амрах боломжтой.
- Байрлах: Хээрийн кэмп. Хоол: өглөө, өдөр, орой
- Өнөөдрийн бидний аялах Масай Мара нь Зүүн Африкийн хамгийн алдартай үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг юм.
- Өглөө эрт нар гармагц бид Танзани улсын Серенгетийн Дархан Цаазат Газраас нүүдлэн ирэх хэдэн зуун мянгаар тоологдох зэрлэг гөрөөс, зебра тахь, Томсоны зээр, Буффало зэрлэг үхэр зэрэг бусад зэрлэг ан амьтдын жил бүр болдог алдартай их нүүдлийг үзэж сонирхоно.
- Тал дүүрэн бэлчих эдгээр өвсөн тэжээлт амьтдын ангууч болох арслан, ирвэс, матар гэх мэт махчин амьтдын ангаа гэтэж буй агшин, амь өрсөн тэмцэх тэмцэлийг та нүдээрээ харах боломжтой.
- Байрлах: Хээрийн кэмп. Хоол: өглөө, өдөр, орой
- Өглөөний цайгаа уусны дараа бид Масай Марагаас гараад жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг болох Кени улсын Нукуру нуурын Байгалийн Цогцолбор Газарт зочилж эхний үдшийг өнгөрөөнө.
- Байрлах: Хээрийн кемп. Хоол: өглөө, өдөр, орой
- Өнөө өглөө бид Нукуру нуурын Байгалийн Цогцолбор Газартай танилцах аяллаа эхэлнэ. Энэхүү БЦГ нь хар, цагаан Хирсний амьдрах орчныг хамгаалах, ажиглах зорилготой байгуулагдсан бөгөөд дэлхий даяар ховордсон 5 зүйлийг багтаасан 400 гаруй зүйлийн шувууны төрөл зүйлтэй бөгөөд шувуу сонирхогчдын диваажингийн газар юм.
- Мөн олон зуу, мянгаараа сүрэглэн амьдрах Фламинго усны шувуудыг ажиглан харах боломжтой.
- Байрлах: Хээрийн кэмп. Хоол: өглөө, өдөр, орой
- Өглөөний цайны дараа бид Нукуру нуураас гараад замдаа үзэсгэлэнт цайны тариалангийн замаар дамжин Кисий/ Керичо руу явна. Гусийн өндөрлөг дэх эдгээр хотууд нь экваторын зөөлөн дулаан уур амьсгалтай тул цай, кофены ургамал тариалахад тохиромжтой, цай кофены арилжаа наймаа ихээр хөгжсөн нутаг юм.
- Байрлах: Хээрийн кэмп. Хоол: өглөө, өдөр, орой
- Өнөөдөр бид Кени улсын газар нутгаас өмнөд зүг рүү Танзани улс руу явна. Хоёр улсын хилийн шалган нэвтэрүүлэлтийн дараа Африкийн хамгийн том нуур болох Виктория нуурыг зорин хөдлөнө. Бид загас агнуурын боомт хот болох Мусома хот, Виктория нуурын эрэгт байрлах кемпд хүрэлцэн ирж амрана.
- Байрлах: Хээрийн кемп. Хоол: өглөө, өдөр, орой
- Өдрийн хоолны дараа бид Серенгетийн Дархан Цаазат Газар руу явна. Серенгети нь Сафари аяллаараа хамгийн алдартай, жил бүрийн сая сая зэрлэг ан амьтдын их нүүдлийг харах гэж дэлхийн өнцөг булан бүрээс нэг сая орчим жуулчидын зорин ирдэг газар юм.
- Бидний аялал үргэлжлэн элдэв зүйлийн зэрлэг ан амьтдыг ажиглан явсаар тус дархан газрын төв хэсэгт байрлах хээрийн кэмпд хүрэлцэн ирж байрлана. Өнөө шөнө бид зөвхөн шөнийн зэрлэг ан амьтдын дуу хоолой, Африкийн шөнийн онгон зээлүүд байгалийн дуу чимээгээр сонсож хоноглоно.
- Байрлах: Хээрийн кэмп. Хоол: өглөө, өдөр, орой
- Өглөө эртлэн босож Серенгетийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зэрлэг ан амьтад ажиглах аяллаа үргэлжлүүлэн яваад тус дархан газрын өмнөд хэсэгт орших эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх хээр талыг үзнэ.
- Үдээс хойш бид Серенгетигээс Нгоронгорогын дархан газрын зүг буюу Нгоронгорогын галт уулын тогооруу өгсөнө. Өнөөдөр бид Нгоронгорогын өндөрлөг, галт уулын амсар уулын сэрүүн бүсэд байрлах хээрийн кэмпд ирж байрлана.
- Байрлах: Хээрийн кэмп. Хоол: өглөө, өдөр, орой
- Асар том гал уулын тогоо бүхий хөндий нь байгалийн үзэмжийн хувьд үнэхээр гайхамшигтай.
- Энэхүү газар нь Африкийн бараг бүх төрлийн ан амьтад, жигүүртэн шувууд амьдардаг бөгөөд заан, хирс, одос, хиппо, арслан зэрэг Зүүн Африкийн хөхтөн амьтдын гайхалтай хослолыг үзэх боломжийг олгодог.
- Өдрийн төгсгөлд бид алдартай дархан газруудаар хүрээлэгдсэн Африкийн жижигхэн хот болох Агушад ирж амарна.
- Байрлах: Хээрийн кэмп. Хоол: өглөө, өдөр, орой
- Өнөөдөр бид Аруша хотын нисэх буудлаас Занзибарын Стоун Таун хотын зүг ниснэ. Стоун Таун буюу чулуун хот нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвийн жагсаалтад орсон, Африк, Араб, Энэтхэг, Европын соёлын нөлөөг өөртөө шингээсэн барилга архитектурын онцлог хэв шинж бүхий хот юм.
- Зочид буудалдаа ирээд амрах, чөлөөт өдөр. Өдрийн үлдсэн хэсэгт та буудлын ойр орчим, тус хотын онцлог болсон тахиралдсан нарийн гудамуудаар алхах, бэлэг дурсгал гар урлалын бүтээгдэхүүн сонирхон дэлгүүр хэсэж болно. Мөн та тус хотын шөнийн захаар зочилж төрөл бүрийн жимс жимсгэн, далайн бүтээгдэхүүн, далайн гаралтай хоол ундыг амтлан сонирхож болно.
- Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, өдөр
- Өглөөний цайны дараа наран шарлагын газруудаараа алдартай Занзибар арлын Нунви далайн эрэг рүү явна. Замдаа бид халуун орны чийглэг уур амьсгал бүхий энэхүү бүс нутагт ургадаг төрөл бүрийн халуун ногооны тариалангийн талбайн нэгээр орж үзнэ. Түүнчлэн бид жижиг тосгонд зочлон, нутгийн иргэдтэй уулзаж, тэдний найрсаг зочломтгой байдлыг мэдрэх боломжтой болно. Энд бид нутгийн иргэдийн бэлдсэн уламжлалт өдрийн хоолыг зооглох болно.
- Өдрийн хоолны дараа наран шарлагын диваажин болсон Нунви далайн эрэгт хүрэлцэн ирж аян замын алжаалаа тайлан сайхан амрах болно. Энэтхэгийн далайн тунгалаг уснаа наран жаргах мөчийг хүлээн суух үнэхээр гайхамшигтай.
Байрлах: Далайн эргийн амралт. Хоол: өглөө, өдөр
- Энэ өдөр ямар нэгэн хөтөлбөргүй өөрийн сонирхохлоор хүссэн зүйлээ хийх боломжтой чөлөөт өдөр. Та далайн эрэг дээрх амралтын газраа алжаалаа тайлан сайхан амарч, ойр орчмын үзэсгэлэнт төрх, байгалийн сайхантай танилцах, наранд биеэ шарах, үдшийн нам гүмд торгомсог зөөлөн элсэн дээгүүр алхах зэргээр цагаа дурсамжтай сайхан өнгөрөөх боломжтой.
- Хэрэв хүсвэл нэмэлт төлбөртэйгээр снорклинг шумбалт (~US$45) хийх, Энэтхэгийн далайд нар жаргах мөчийг дхов дарвуулт завин дээрээс харах (~US$25) аялал хийх зэргээр цагаа зугаатай өнгөрөөх боломжтой.
- Байрлах: Далайн эргийн амралт. Хоол: өглөөний цай
- Өглөөний цайгаа уусны дараа онгоцны буудал явах цаг хүртэл амралт, чөлөөт цаг.
- Товлосон цагтаа цуглаж онгоцны буудал дээр ирээд УБ буцах онгоцондоо сууснаар та бидний Африк тив, Кени, Танзани улсаар аялсан адал явдалт, дурсамжит аялал маань өндөрлөнө.
- Хоол: өглөөний цай
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн
* XXX₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* XXX₮ (ганцаар 1 өрөөнд байрлах бол)
12 нас хүртэлх хүүхдийн үнэ
* XXX₮+тийзний үнэ (ээж, аавын хамт нэг ортой)
* XXX₮+тийзний үнэ (тусдаа нэмэлт ортой)
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
- Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Аяллын даатгалын бичиг баримт
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.