ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G7-1
  • Аяллын чиглэл: УБ - ДУБАЙ- УБ
  • Аялын хугацаа: 7 өдөр/6 шөнө
  • Аяллын огноо: 2021
  • Аяллын үнэ: ХХХ₮
  • Холбоо барих: 70001160, 99030702

Аяллын хүсэлт илгээх

ДУБАЙН АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Та энэхүү аяллаар Арабын Нэгдсэн Эмират улсын тансаг хотын хамгийн өндөр тэнгэр баганадсан өндөр барилгууд, дэлхийн хамгийн том худалдааны төвийг олж харахаас гадна алтан гулдмай худалдаж авах авто машинуудтай танилцах боломжтой. Мөн Арабын цөлд  Ланд  200 автомашинаар  давхих, ганц бөхөт тэмээгээр аялж, Абу Даби хотын Яас арлын “Усан парк”-г зорино.Тэндээ бүтэн өдрийн турш  хөгжилдөн тоглон өнгөрүүлнэ.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Чингис Хаан ОУ-ын нисэх буудал дээр цуглана. Бидний аялал  Дубай хотод хүрэлцэн очно.  Манай хөтөч, жолооч угтан авч  зочид буудалд хүргэж, та энэ өдөр буудалдаа  амарна.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: оройн хоол
  • Өглөөний цайгаа уусны дараа бидний Дубай хотын аялал эхэлнэ. Хотын аялал маань Дубайн музей үзсэнээр  эхлэх ба дараа нь Jumeirah Mosque лалын сүмд зочилно. Үүний дараагаар  та далайн эргийг сонирхонгоо  хиймэл арал дээр баригдсан Далбаат завины хэлбэртэй Durj Al Arab 7 одтой зочид буудлыг гаднаас нь харж дурсгалын зураг татуулж болно. Ингээд бид цааш  Mall of Emirates, Dubai Mall зэрэг худалдааны төвүүдээр орно.
  • Дэлхийд хамгийн өндөр 828 метр өндөр Burj Khalifa барилгыг үзэнгээ Дубай хотыг бүхэлд нь харах боломжтой.Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
  • Өглөөний цайны дараа үдээс хойш хүртэл чөлөөт цаг ба зочид буудлын эргэн тойрны орчинтой танилцах аялал хийх боломжтой. Ингээд бид  элсэн цөлийн сафари аялалд гарна. Энэхүү аялалд дараах зүйлс багтана.Үүнд:
  • Арабын цөлд  Ланд  200 автомашинаар  давхина
  •  Ганц бөхөт тэмээ унах
  • Арабын үндэсний хувцастай зургаа татуулах боломж
  • Oройн хоолны BBQ
  •  Уух зүйлс үнэгүй./Цай,Кофе, Цэвэр ус зэрэг/
  •  Бэлхүүсний бүжиг болон show  үзсэнээр энэ өдрийн аялал өндөрлөнө.Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
  • Өнөө өглөө бид Абу Даби хотын Яас арлын “Усан парк”-г зорино.Тэндээ бүтэн өдрийн турш  хөгжилдөн тоглоно. Мөн алдарт Шэйх Заядын  сүмийг үзэж сонирхоод оройн хоол зооглоно. Зочид буудалдаа амарна.Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
  • Өнөөдөр бидний Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотын аялал эхэлнэ. Энэ хотын үзэсгэлэнт эргийг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Гранд сүмээр зочилно. Ингээд оройн хоолны дараа зочид буудалдаа  амарна.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц
  • Энэ өдөр та Алтны зах болон Дубай хотын худалдааны төв рүү явж худалдан авалт хийх боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаа, хоолоор үйлчлэхгүй/
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц,
  • Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоод зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Дубайн олон улсын нисэх онгоцны буудалд   хүргүүлээд Улаанбаатар хотын зүг ниснэ. Ингээд Чингис хаан нисэх онгоцны буудалд бууснаар бидний энэ удаагийн  аялал өндөрлөнө.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* ххх₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* ххх₮ (ганцаар 1 өрөөнд байрлах бол)

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* ххх₮+тийзний үнэ (ээж, аавын хамт нэг ортой)
* ххх₮+тийзний үнэ (тусдаа нэмэлт ортой)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • ОУ-ын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • АНУ-ын дотоодын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • АНУ-д хөтөлбөрийн дагуу үйлчлэх аяллын автобус, тээврийн үйлчилгээ
  • АНУ-ын аяллын визний өргөдөл гаргах үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр, оройн хоол
  • Монгол-Англи хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
  • Хөтөлбөрт заагдсан өдрийн аяллууд
  • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний хураамж
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • АНУ-ын аяллын виз, визний хураамж
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Хувийн хэрэглээний зардал
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.