ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G14-2
  • Аяллын чиглэл: УБ - АМСТЕРДАМ-ВЕНЕЦ- УБ
  • Аялын хугацаа: 14 өдөр/13 шөнө
  • Аяллын огноо: 2021
  • Аяллын үнэ: ХХХ₮
  • Холбоо барих: 70001160, 99030702

Аяллын хүсэлт илгээх

ЕВРОПЫН АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Дэлхийн 2-р дайн дууссаны дараа олон улсын аялал жуулчлал дэлхийн өнцөг булан бүрт идэвхтэй хөгжиж эхэлснээс хойш Европ  нь аялал жуулчлалын гол бүс болжээ.
  • Энэхүү аяллаар та Европын төдийгүй дэлхийн нийгэм, улс төр, санхүү, аялал жуулчлалын төв болсон хамгийн том улсууд болох Голланд, Белги, Люксенбург, Франц, Швецари, Итали улсуудаар аялна.
  • Мөн Европын хотуудын хүний гараар бүтээсэн барилга архитектор, түүхийн гайхамшиг болох ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн газруудыг үзэж сонирхоно.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Нислэг Airoflot авиа компаниар дамжина. Таны хөтөч аялалын автобусаар тосч авна. Та энэ өдөр аян замын алжаалаа тайлж буудалдаа амарна.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: о/ х
  • Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Амстердам хотын аялал эхэлнэ. Манай аялагчид төв талбайгаар зугаалж, Дэлхийн 2-р дайны үед гэр бүл хамаатан садангаараа гадуурхагдан хоригдож байсан бяцхан еврей охины  гэр музейг үзнэ.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
  • Өнөөдөр бид Белгийн Брюгге хотын зүг хөдөлнө. Замдаа  Белгийн хоёр дахь том хот болох Антверпен хотын төвөөр зугаалах ба  алдарт голын доогуур баригдсан Аннилийн туннелиэр гарч завины музей үзнэ. Ингээд бид дараагаар нь Брюгге хотын аяллаа эхэлнэ.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
  • Өглөөний цайны дараа Брюссель хотын аяллаа эхэлнэ “дэлхийн хамгийн гоё талбай” гэж нэрлэгддэг төв талбайг үзнэ. Энэхүү талбай дээр 17-р зуунд баригдсан хотын захиргаа, хааны ордон г.м гайхалтай сайхан барилгуудтай талбай байдаг.
  • Брюссель хотын бэлэг тэмдэг болсон дайснаас хотоо хамгаалсан түүхтэй шээж буй бяцхан хүүгийн хүрэл хөшөөг үзнэ. Мөн тус хотын бэлэг тэмдэг болсон Атомын хөшөөний урд дурсгалын зураг татуулна. Белги улсын алдартай шоколадны дэлгүүрээр зочлон худалдан авалт хийх боломжийг танд олгож байна.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
  • Манай аялагчид ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын үнэт өв болсон хуучин хот Вилле Хаутегийн барилга байгууламж, хөшөө дурсгалуудыг үзэж сонирхоно. Дараа нь Их Гүнгийн ордноор зочилно. Орой нь буцаж Брусселийн  зочид буудалдаа ирж амарна.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц
  • Бидний аялал өнөөдөр Францын нийслэл Парис хотын зүг хөдөлнө. Замдаа нийт 4 цаг орчим явж хүрнэ. Манай аялагчид өдрийн хоол зооглосны дараагаар алдарт Луврын музейг үзэж сонирхоно.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
  • Өглөөний  цайны дараа Парис хотын билэг тэмдэг болсон алдарт Эйфеллийн цамхаг, Ялалтын хаалга зэргийг үзэж сонирхоно. Сейна мөрнөөр завин аялал хийнэ. Үүний дараагаар алдарт Парисын Дарь-Эхийн сүмээр зочилно.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х
  • Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараагаар бид Швецарийн Цюрих хотын зүг хөдөлнө.Ойролцоогоор нийт 7 цаг явна. Шөнийн Цюрих  хотын аялал хийгээд буудалдаа тухална.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц, ө/х, о/х
  • Өглөө 7-8 цагийн хооронд өглөөний цайндаа ороод, Цюрих хотын аяллаа алдартай худалдааны гудамж болох Bahnhofstrasse –аар үргэлжлүүлнэ. Ингээд бид цааш Люцерн хотын зүг хөдөлнө. Европ дахь хамгийн эртний 1365 онд баригдсан модон гүүрийг та гатлах болно.
  • Түүний урт нь 204.7 метр  гүүрний төв хэсэгт өмнө нь шорон, харуулын цамхаг, галын цамхаг байсан Вассертурмын 35 метрийн тэгш өнцөгт цамхаг байрладаг.
  • Бүрхүүлтэй галерейн доор Швейцарийн түүхэн дэх хамгийн чухал мөчийг харуулсан 111 гурвалжин зураг өлгөгдсөн байдагтай танилцана.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц
  • Италийн Милан хот руу ойролцоогоор 3 цаг явахдаа алдарт Готтардийн 17км үргэлжлэх туннелиэр дамжин явна. Милан хотын төвд байрлах Дуомо сүмийг гадна болон дотор талаас нь үзэж сонирхоно.   Энэ сүм нь 1386 оноос эхлээд зургаан зууны турш баригджээ. Сүмийн өндөр нь 108 метр бөгөөд 158 метр талбайг эзлэн оршино.
  • Мөн Викториа Имануэлийн галерей доторх Италийн төв цэг гэгдэх гутлын өсгийгөөрөө гурван удаа эргэхэд хүсэл биелдэг цэг дээр очиж сонирхоно. Энэхүү галерей дотор LV, Gucci, Armani гэх мэт олон бренд дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц,
  • Өглөөний цайны дараа Писа хот руу ойролцоогоор 3 цаг явж хүрнэ. Писагийн налуу цамхаг үзэн, бэлэг дурсгалын зүйлс худалдан авна. Өдрийн хоолны дараа Италийн нийслэл Ром хот руу явна.Энэ өдөр аян замын алжаалаа тайлж Ром хотын буудалдаа амарна.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц,
  • Энэ өдөр бидний Ром хотын аялал эхлэх ба алдарт Колизей стадион, Ватиканы Вант улстай танилцан Гэгээн Петрийн сүмд зочилно. Орой нь буудалдаа амарна
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц,
  • Өглөөний цайны дараа Ром хотоос  Венец руу ойролцоогоор 7 цаг явж хүрнэ. Ирсэн даруйдаа Гондола завин аялал хийн, Гэгээн Маркогийн талбайг үзэж сонирхоно. Орой нь буудалдаа амарана.
  • Байрлах: Зочид буудал. Хоол: ө/ц

 

  • Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд тогтсон цагтаа цугларч нисэх онгоцны буудал явснаар Эртний Европын аялал өндөрлөнө.
  • Хоол: ө/ц

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* ххх₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* ххх₮ (ганцаар 1 өрөөнд байрлах бол)

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* ххх₮+тийзний үнэ (ээж, аавын хамт нэг ортой)
* ххх₮+тийзний үнэ (тусдаа нэмэлт ортой)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • ОУ-ын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • АНУ-ын дотоодын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • АНУ-д хөтөлбөрийн дагуу үйлчлэх аяллын автобус, тээврийн үйлчилгээ
  • АНУ-ын аяллын визний өргөдөл гаргах үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр, оройн хоол
  • Монгол-Англи хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
  • Хөтөлбөрт заагдсан өдрийн аяллууд
  • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний хураамж
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • АНУ-ын аяллын виз, визний хураамж
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
  • Хувийн хэрэглээний зардал
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.