ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G8-1
  • Аяллын чиглэл: УБ - СИНГАПУР – СЕНТОСА АРАЛ – БАЛИ АРАЛ - УБ
  • Аялын хугацаа: 8 өдөр/ 7 шөнө
  • Аяллын огноо: 2021
  • Аяллын үнэ: ХХХ₮
  • Холбоо барих: 70001160, 80068867

Аяллын хүсэлт илгээх

СИНГАПУР – СЕНТОСА АРАЛ – БАЛИ АРАЛ

Аяллын онцлох зүйлс:

Энэхүү 8 өдрийн Сингапур аялал нь олон улсын нислэг болон Сингапур – Бали чиглэлийн нислэгүүдийг багтаасан тул таны цаг зав, хүч энергийг хэмнэнэ. Аяллын турш Сингапурын соёлын өв, байгалийн өвөрмөц тогтоц, ан амьтад, амралт зугаа цэнгэлийн газруудаар зочлохоос гадна худалдааны төвүүдээр хэсэх боломжтой. Үзэх гол зүйлс:

  • Сентоса арал – сэдэвчилсэн парк нь байгалийн цэцэрлэгт хүрээлэн, соёлын өвийн төвийг бүгдийг нь нэгтгэж байрлуулсан байдаг.
  • Сингапур хот – Мерлион хөшөө, Сантек Сити, Орчард гудамж, Бяцхан Энэтхэг, Хятад хороолол
  • Бали арал – Бэноа эрэг
  • Улувату сүм
  • Кинтамани галт уулын аялал ба Убуд тосгон

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Чингис Хаан нисэх онгоцны буудлаас Сөүл, Сөүлээс Сингапур чиглэлд ниснэ. Онгоцны буудал дээр мэргэжлийн хөтөч, жолооч таныг тосон авна. Энэ өдөр аян замын алжаалаа тайлж буудалдаа амарна.
  • Хоноглох:  Зочид Буудалд.
  • Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа хотын аяллаа эхэлнэ.
  • Эхний зогсоол бол арслангийн толгой, загасны биетэй домогт амьтан хэмээн дүрсэлсэн Сингапурын албан ёсны сахиус Мерлион юм. Энд зургаа татуулан цааш Сингапурын хамгийн сонирхолтой жижиглэн худалдааны газруудын нэг Сантек Ситигээр зочилно. Та нэг цэг дээрээс олон төрлийн дэлгүүр, хоолны газар, энтертэйнмент газруудаар үйлчлүүлэх боломжтой.
  • Үүний дараа Сингапур хотын зүрхэн хэсэг болох Орчард гудамж, Бяцхан Энэтхэг, Хятад хороолол зэргээр явган аялал хийнэ. Орчард гудамжинд Сингапурын жижиглэн худалдааны төв бөгөөд тансаг зочид буудлууд болон дээд зэрэглэлийн дэлгүүрүүдтэй зэрэгцэн хямдралтай цэгүүд, их дэлгүүрүүд байрладаг. Харин Бяцхан Энэтхэг нь Энэтхэгийн уламжлалт ресторанууд болон худалдааны төвүүдээрээ алдартай. Өдрийн үлдсэн хэсэг нь таны чөлөөт цаг бөгөөд хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
  • Хоноглох: Зочид Буудалд. Хоол: Өглөө, Өдөр, Оройн Хоол.
  • Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараагаар бид Сентоса арал руу явцгаана. Арал руу явахдаа бид агаарын кабелын машинаар явах тул энэ нь таны аяллын мартагдашгүй нэг хэсэг байх болно.
  • Энэ аралд S.E.A. Аквариум (далайн амьтдын 800 зүйлийг хамардаг аварга том аквариум), Luge & Sky аялал (хүндийн хүчний тусламжтай зам дээр бүрэн хяналттай явдаг дугуйн спорт), Butterfly Park & Insect Kingdom (эрвээхий болон шавьжны хаант улс) and Time Wings шоу (Өнгөлөг гэрэл, лазер, усан оргилуур, 3D эффект бүхий шөнийн шоу үзүүлдэг газар). Энэхүү сэдэвчилсэн парк/арал нь халуун орны амралтын газар, Байгалийн цэцэрлэгт хүрээлэн, соёлын өвийн төвийг бүгдийг нь нэгтгэж байрлуулсан байдаг.
  • Бүтэн нэг өдрийн гайхалтай аяллын дараагаар зочид буудалдаа хүргүүлэн амарна.
  • Хоноглох: Зочид Буудалд. Хоол: Өглөө, Оройн Хоол.
  • Өнөөдөр Сингапур хотоос Бали арал чиглэлд ниснэ. Бали Денпасар нисэх онгоцны буудалд буугаад зочид буудалдаа хүргүүлнэ. Зочид буудалдаа бүртгэлээ хийлгэсний дараагаар чөлөөт цаг тул арлын эргэн тойрныг бие даан үзэх боломжтой. Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна.
  • Хоноглох: Зочид Буудалд. Хоол: Өглөөний цай.
  • Өглөөний цайны дараа Беноа далайн эрэг рүү явна. Бали аралд байрлах хүмүүсийн сайн мэддэг далайн спортын төв энд байдаг тул та төрөл бүрийн далайн спортоор хичээллэж, туршиж болно.
  • Үдээс хойш бид Улувату сүм хийд рүү аяллаа үргэлжлүүлнэ. Энэ сүм бол Бали арал дээрх гол 9 сүмийн нэг юм. Домогт өгүүлснээр жижиг сүм хийд өмнө нь байсан гэж ярьдаг боловч уг байгууламжийг 11-р зууны үед Иаваны мэргэн Эмпу Кутуран ихээхэн тэлж өргөжүүлсэн. Энэ сүмийн гайхалтай нэг хэсэг нь түүний байршил ба Энэтхэгийн далайн давлагаанаас дээш 70 метрт эгц хадан дээр сүндэрлэсэн байдаг. Ингээд зочид буудалдаа хүргүүлэн, оройн хоолоо зооглоод амарна.
  • Хоноглох: Зочид Буудалд. Хоол: Өглөө, Өдөр, Оройн Хоол
  • Өнөөдөр Кинтамани галт уулын бүсэд аялал хийхдээ бэлдэнэ. Уламжлалт батик гар урлалаар алдартай Батуан тосгонд зочилно. Сонирхуулахад Батик бол Индонезийн уламжлалт даавууг бүхэлд нь лаванд түрхэж будгаар будах арга техник юм.
  • Үргэлжлүүлэн түүхэн Хинду сүм хийдүүдээр зочилно. Үүний дараа Кинтамани тосгоны Батур уул ба Батур нуураар зочилж, энэ бүс нутгийн үзэсгэлэнт нутгийн үзэсгэлэнт газруудаар аялах болно.
  • Өдрийн хамгийн сүүлийн зогсоол бол алдарт Убуд зах бөгөөд та дэлгүүр хэсэх боломжтой. Зочид буудалдаа ирж амарна.
  • Хоноглох: : Зочид Буудалд. Хоол: Өглөө, Өдөр, Оройн Хоол.
  • Сингапур хот чиглэлд нисэх нислэг хүртэл чөлөөт цаг байх болно. Сингапурт буугаад Солонгос улсын Сөүл чиглэлийн нислэгтээ бүртгүүлээд, онгоцондоо шилжин сууна.
  • Хоноглох: Зочид Буудал. Хоол: Өглөө
  • Сөүлээс Улаанбаатар чиглэлд нислэг хийнэ. Аялал маань үүгээр дуусна.

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* ххх₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* ххх₮ (ганцаар 1 өрөөнд байрлах бол)

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* ххх₮+тийзний үнэ (ээж, аавын хамт нэг ортой)
* ххх₮+тийзний үнэ (тусдаа нэмэлт ортой)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • Улаанбаатар – Бангкок ОУ-ын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • Ханой – Улаанбаатар ОУ-ын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • Хо Ши Мин – Ханой хотын орон нутгийн нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • Камбож, Вьетнам улсын аяллын виз, визний хураамж
  • Тайланд – Камбож, Камбож – Вьетнам улсуудын хооронд аялах ОУ-ын зорчигч тээврийн аяллын автобусны тийзний зардал
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал, хээрийн кэмп, далайн эргийн амралтын газар
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр, оройн хоол
  • Хөтөлбөрт заагдсан Монгол-Англи хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
  • Хөтөлбөрт заагдсан өдрийн аяллууд
  • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний хураамж
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.