ПУКЕТ – ЖЭЙМС БОНД АРАЛ - ПИ ПИ АРАЛ
ТАЙЛАНД, ПУКЕТ АЯЛАЛ
Аяллын онцлох зүйлс:
- Пукет аядал > Дэлхийн cая сая аялагч, жуулчдыг хамгийн ихээр татдаг Тайландын хамгийн том арал болох үзэсгэлэнт Пукет арлаар та бүхнийг бидэнтэй хамт аялахыг урьж байна.
- Адаманы тэнгисийн эрэг дагуу орших Патонг, Равай, Карон, Камали зэрэг гайхамшигтай наран шарлагын газруудаар хүрээлэгдсэн Пукет арал дээр жилд 10 сая жуулчид зочлон ирдэг.
- Гэр бүлээрээ аялагч, найз нөхөд, дурлалт хосууд, адал явдал хайгч хэн бүхний хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан дэлхий дээрх цөөхөн аялал, амралтын бүсүүдийн нэг болох Пукет арлаар хамтадаа аялцгаая.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Өглөө 08:00 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана.
- Бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн шууд нислэгээр өглөөний 10:10 цагт Тайландын Пукет хотыг зорин хөөрч орон нутгийн цагаар 16:10 цагт Пукетийн ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана
- Хилээр нэвтэрч дараа унаандаа суугаад Пукетийн хамгийн алдартай далайн эргийн амралтын бүс болох Патонгт (Patong beach) байрлах 5 одтой “Duangjitt Resort & Spa”зочид буудалдаа ирж амарна.
- Duangjitt зочид буудал нь далайн эргээс 300м зайтай бөгөөд хоолны гудамж, дэлгзүүр зах, шоуны гудамж зэрэгтэй ойрхон хамгийн сайн байршилтай. Мөн Пукетийн хамгийн их ногоон байгууламжтай, том бассейнтай резорт юм.
Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: орой
-
- Өглөөний цайны дараа бид Пукет хоттой танилцах аяллаа эхэлнэ. Өнөөдрийн аяллаар бид:
- Пукет арлын хуучин дүүрэгээр зочилно. Хятад, Европын хэв маягийн архитектур, пастел өнгө бүхий хуучны барилга байгууламж, жижиг кафе, ресторан, бэлэг дургалын дэлгүүр олонтой нарийн гудмуудаар алхах нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг.
- Патонг, Карон, Ката, Равай зэрэг далайн эргүүдийг дайран өнгөрөх далайн эргийн замаар Карон пойнтын зүг аялахдаа арлуудын байгалийн үзэсгэлэнт газруудыг харна.
- Пукет арлын үзэсгэлэнт төрхийг тольдон харах Пром Теп өндөрлөгөөр зочилж дурсгалын зураг татуулах боломжтой
- Жуулчид болон мөргөлчдийн урсгал тасардаггүй Пукетийн хамгийн алдартай буддын шашны сүм Ват Чалонг
- Төрөл бүрийн эрдэнийн чулуу, шүр сувдан эдлэл бүхий үнэт эдлэлийн төв Жем галерейд зочлох.
- Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.
Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө, өдөр, орой
- Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 142 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү явна.
- Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ.
- Дараагийн аралд 2 далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо Андаманы тэнгист байрлах Муслимуудын суурин аралд идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур хөнгөн завиар сүлжиж аялна.
- Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
- Энэ өдөр бид Пан На хүрээлэнгийн хамгийн үзэсгэлэнт 5 арлыг үзээд буудалдаа ирж амарна.
Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө, өдөр
- Өнөөдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн хүсэл, сонирхлоороо зочид буудалдаа болон далайн эргийн наран шарлагын газарт амрах, далайн эргээр алхах, Пукетийн төвийн худалдаа, үйлчилгээний газруудаар хэсэх зэргээр өдрийг өөрийн хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжтой.
Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө
- Өнөөдөр бид бүтэн өдрийн турш Андаманы тэнгисийн сувд гэгдэх Пи Пи арлаар аялна.
- Пи Пи Лей, Пи Пи донг хэмээх 2 тусдаа арлын орчимд бидний энэ өдрийн аялал үргэлжлэнэ.
- Бидний зочлох тунгалаг уст Пи Пи арал нь Андаманы тэнгисийн хамгийн үзэсгэлэнтэй арал бөгөөд Дэлхийн алдартай снорклинг болон усанд шумбалт хийдэг газруудын нэг юм. Пи Пи арлын тунгалгаас тунгалаг усанд бид зориулалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж, өнгө өнгийн, төрөл бүрийн загас, жараахай, далайн эргийн ёроолын амьдралыг ажиглан харна.
- Маяа булан (Maya Bay) нь Леонардо Дикаприогийн тоглосон “The Beach” киногоор дэлхийд танигдсан, зөөлөн цагаан элстэй наран шарлагын газар, асар том шохойн хад, шүрэн хадаар хүрээлэгдсэн далайн үзэсгэлэнт булан юм.
- Кох Кай арал нь номин цэнхэр тунгалаг устай бөгөөд аялагч, амрагчид усанд сэлэх, шумбах, наран шарлагын газар наранд биеэ шарах боломжтой.
Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө, өдөр
- Өнөөдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн хүсэл, сонирхлоороо зочид буудалдаа болон далайн эргийн наран шарлагын газарт амрах, далайн эргээр алхах, Пукетийн төвийн худалдаа, үйлчилгээний газруудаар хэсэх зэргээр өдрийг өөрийн хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжтой.
Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө
- Өнөөдөр бид Пукетийн шинэхэн нээгдсэн хамгийн том усан парк Андаманда дээр бүтэн өдрийг амарч, зугаацаж өнгөрөөнө. Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан олон янзын усан гулгуур байдгаас гадна нялх хүүхдийг зугаацуулах талбай хүртэл байдаг.
- Усан парк явах замдаа заан унаж үзнэ.
- Энэхүү асар том цэцэрлэгт хүрээлэн нь 100,000 м2 талбайг хамардаг ба 10,000 м.кв талбайтай хиймэл долгионтой усан сан, Зүүн Өмнөд Азийн хамгийн урт цэцэрлэгт хүрээлэнгээр урсах хиймэл гол (550 метр!), 300м үргэлжлэх наран шарлагын талбай гэх мэт сонирхолтой зүйлс олонтой.
- Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.
Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө, орой
- Өглөөний цайны дараа 12 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгч онгоцны буудалруу хөдөлнө.
- 16:00 цагт бүртгэлээ хийлгэн Улаанбаатар хотын зүг ниснэ 17:45 цагт ниснэ.
- Монголын цагаар орой 01:35 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний мартагдашгүй дурсамжит аяллаа өндөрлөнө.
Хоол: Өглөөний цай.
АЯЛЛЫН ҮНЭ:
ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ
- Том хүн 5,190,000₮ – 6,790,000₮
- Хүүхэд 2-11.99нас: 4,190,0000₮ – 4,690,000₮
(хүүхэд ээж, аавын хоёрын хамт нэг ортой)
ЧӨЛӨӨТ АЯЛАЛ
- Том хүн : 4,490,0000₮ – 5,990,000₮
- Хүүхэд 2-11.99нас: 3,490,0000₮ – 3,990,000₮
(хүүхэд ээж, аавын хоёрын хамт нэг ортой
Хөтөлбөртэй аялалд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
Чөлөөт аялын үнэд багтсан зүйлс:
АЯЛЛЫН ХУВААРЬ:
| ХУГАЦАА | ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛЛЫН ҮНЭ | ЧӨЛӨӨТ АЯЛЛЫН ҮНЭ | Аялал захиалга |
|---|---|---|---|
| 12/18 – 12/25 | 5.890.000 | - | Аялал захиалах |
| 12/21 – 12/28 | 6.490.000 | 5,690,000 | Аялал захиалах |
| 12/23 – 12/30 | 6.490.000 | - | Аялал захиалах |
| 12/25 – 01/01 | 6.790.000 | - | Аялал захиалах |
| 12/28 – 01/04 | 6.790.000 | 5,990,000 | Аялал захиалах |
| 12/30 – 01/06 | 6.690.000 | - | Аялал захиалах |
| 01/01 – 01/08 | 6.690.000 | 5,890,000 | Аялал захиалах |
| 01/04 – 01/11 | 6.590.000 | 5,790,000 | Аялал захиалах |
| 01/06 – 01/13 | 6.490.000 | 5,690,000 | Аялал захиалах |
| 01/08– 01/15 | 6.290.000 | 5,390,000 | Аялал захиалах |
| 01/11 – 01/18 | 6.190.000 | 5,390,000 | Аялал захиалах |
| 01/13 – 01/20 | 6.090.000 | 5,390,000 | Аялал захиалах |
| 01/15 – 01/22 | 6.190.000 | 5,390,000 | Аялал захиалах |
| 01/18 – 01/25 | 6.190.000 | 5,390,000 | Аялал захиалах |
| 01/25 – 02/01 | 5.290.000 | - | Аялал захиалах |
| 02/01 – 02/08 | 5.290.000 | - | Аялал захиалах |
| 02/08 – 02/15 | 5.290.000 | - | |
| 02/15 – 02/22 | 6.790.000 | - | Аялал захиалах |
| 02/22 – 03/01 | 5.290.000 | 5,990,000 | Аялал захиалах |
| 03/01 – 03/08 | 5.290.000 | 4,590,000 | Аялал захиалах |
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202050, 80202060, 7001160.
- Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
- Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
- Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Вакцины гэрчилгээг утсан дээрээ юмуу хэвлэж биедээ авч явах
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















