АДДИС АБАБА ХОТЫН ТУХАЙ
Анх 19 – р зуунд байгуулагдсан цагаасаа эхлэн Аддис Абаба хот нь өөр ертөнцийн гарц, шидэт портал мэт санагдаж ирсэн байдаг. Хөдөөний иргэдийн хувьд хотын зам тэр чигтээ алтаар хучигдсан мэт санагдаж, гадныхны нүдэнд өөр ертөнцийн хаалган дээр зогсож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг байжээ.
Аддис Абаба бол Африкийн 4 дэх том хот бөгөөд Етиоп улсын нийслэл юм. Асар их замын хөдөлгөөн болон үл мэдэгдэх гоо сайхнаас болж жуулчид ихэнхдээ хурдхан буцахыг хүсдэг боловч уг газрын эрс тэс байдлыг ойлголгүйгээр Этиоп улсыг бүрэн дүүрэн ойлгоход асар бэрхшээлтэй байдаг. Гайхамшигт музейнүүд болон завгүй амьдралын хэв маяг нь уг хотыг тодорхойлно.
АДДИС АБАБА ХОТОД АЯЛАХДАА
Хэрвээ та тус хот руу аялахаар төлөвлөж байгаа бол дараах газруудаар заавал зочлоорой.

УГСААТАН ЗҮЙН МУЗЕЙ
Нийслэл Аддис Абаба хотод байрлах Хайле Селассиегийн хуучин ордон бөгөөд их сургуулийн төв кампусын үзэсгэлэнт цэцэрлэг, усан оргилууруудаар хүрээлэгдсэн сэтгэл татам музей юм. Хэдийгээр та музейн фен биш ч гэсэн энэ нь газар таны сонирхолыг өөрийн эрхгүй татна. Уг газар Этиопын соёл, нийгмийн түүхийг хоёр давхарт бүрэн харуулсан Африк дахь хамгийн шилдэг музей юм.
ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Уг музейд дэлгэгдсэн үзмэрүүдийн ихэнх нь дэд Сахарын бүсийн хамгийн чухалд тооцогдох үзмэрүүд байдаг. Мөн зоорийн давхарт байх Палентлогийн танхим нь алдарт судлаач Люсигийн нээн илрүүлсэн гайхамшигт олдворуудаар дүүрэн байдаг. Түүний 1974 онд Этиопын баруун хойд хэсгийн Афар мужид хийсэн нээлт нь хүний гарал үүслийн талаарх бидний ойлголтыг үүрд өөрчилсөн байдаг. Уг хэсэг нь англи хэл дээр маш сайн бичигдсэн байдаг.
УЛААН АЙДСЫН МУЗЕЙ
Уг жижигхэн ч гэсэн асар гүн утга агуулга бүхий музейг нэг шөнийн дотор цэргийхэнд алуулсан 4 хүүхдийн ээж байгуулжээ. Уг музей нь хэд хэдэн тасалгаанаас бүрдэх Эзэн хаан Хайл Селассигийн уналтын үе болон Дергийн дэглэмийн үеийн аймшигт амьдарлыг дүрслэн харуулдаг байна. Уг музей нь өөрийн шашин шүтлэг, үзэл бодлоосоо болж зуурдаар нас нөгчсөн хүмүүсийн харамсалтай хувь тавиланг өгүүлдэг.