Австрали улсын тухай сонирхолтой 10 баримт
- Нийслэл хот: Канберра
- Хүн амын тоо: 25.4 сая (2019)
- Албан ёсны хэл: Англи хэл
- Мөнгөн тэмдэгт: Австрали доллар (AUD)
Сонирхолтой 10 баримт:
Австрали улс дэлхийд томоохонд тооцогдох Фрейзер элсэн аралтай. Австрали улс, Австрали улсын туха
Дэлхийн хамгийн урт ачааны машин Австрали улсад байдаг. Энэхүү машин нь 45 чиргүүл, 100 дугуйтай.
Австрали улс имж ихтэй. Үүнтэй холбоотойгоор имжний махыг хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг.
Австралид 10 сараас 3 сар хооронд далайн ус хорддог ба хамгаалалтын хувцасгүй усанд орвол биеэр улаан тууралт гарч, өндөр халуурдаг. Тиймээс энэ үеэр далай усанд орохдоо хамгаалалтын хувцас өмсөх ёстой.
Коала нь зүүн Австралийн далайн эргийн дагуу амьдардаг. Энэ тивд анх нүүж ирэгсэд энэхүү зэрлэг амьтанд янз бүрийн нэр өгсөн боловч Австрали нутгийн эртний хүмүүсээс өвлөн ирсэн “ ус уудаггүй амьтан” гэсэн утгатай “коала” нэр нь л үлджээ.
Крикет бол Австрали улсын үндэсний тоглоом. Энэ тоглоомыг 10 мянга орчим хүний багтаамжтай цэнгэл хүрээлэнд 4-5 хоногийн турш зохион байгуулдаг.
Араб, Египетээс илүү их зэрлэг тэмээ энд байдаг. Австрали улс 1 сая орчим зэрлэг тэмээтэй.
Австраличууд хонин сүргээ Динго нохойноос хамгаалахаар 5,613,392 км урт торон хашаа татсан.
Австрали улс бол тарваганы ховор зүйлээс эхлээд олон төрлийн шувууд, имиж, коала баавгай, динго нохой зэрэг ховор амьтдын өлгий нутаг юм.
Дэлхийн хамгийн том цул хадан цохио Айерс-Рок нь Австрали улсад байдаг. Энэхүү хадан цохио нь 2.5 км зайг хамран орших ба 348 метрийн өндөртэй.