Дэлхийн улс, хотууд

Австри улс

АВСТРИ УЛСЫН ТУХАЙ

Нийслэл хот: Вена
Албан ёсны хэл:  герман,
Хүн амын тоо: ~ 8.901.064 [93] (2020)
Газар нутгийн хэмжээ
: 83,855 км2 (112)
Голлох шашин: Христ шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: $50,504
Мөнгөн тэмдэгт:
Euro (€) (euro)

Австри улсын товч танилцуулга

Байгалийн гайхалтай үзэсгэлэнт газрууд, эрт цагийн гайхамшигт иргэншил болон орчин үеийн хотын төрх зэргийн ер бусын зохицлыг  Австри улсаас л харах боломжтой.

Австри улс нь хойт талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Итали, Словен, баруун талаараа Швейцари, Лихтенштейн зэрэг нийт 8 улстай хиллэдэг ажээ. Австри улсын зарим нэг сониноос дурдвал:

  • Адольф Гитлер нь Герман  биш Австри хүн ажээ.
  • Австрийн тугны үүсэл маш сонин. 1191 онд эзэн хаан Дюк Леопольд тулалдааны үеэр хэвлийдээ шарх олж, цустай бүсээ тайлан цагаан ширээн дээр тавьжээ. Тэрхүү зураглалаас сэдэвлэн төрийн далбаагаа зохиосон байна.

АВСТРИЙН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

АВСТРИ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Аялал жуулчлалын салбар нь Австри улсад гол орлого бүрдүүлдэг салбаруудын нэг юм.

Австрийн аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Залцбург хот– нь Моцартын төрсөн хот төдийгүй фестивалийн хот юм. Хотын хамгийн чухал  газруудад, Хоэнсалзбургийн цайз, Моцартын музей зэрэг нь,  Зальцбургийн хамгийн алдартай газрууд юм.
  2. Сваровсий/Swarovski/ музей –Энэхүү музей нь Австрийн Инсбруг хотод байдаг ба Жуулчдын хамгийн их сонирхон үздэг үзмэрүүдийн нэг юм. Тухайн музейн танхим бүрд олон уран бүтээлч, дизайнер, Архитекторуудын шинэ өвөрмөгц байдлаар бүтээгдсэн бүтээлүүдийг үзэж болно. Энэ музей нь 1995 онд нээгдсэнээс хойш Австрийн хамгийн олон үзэмжтэй газруудын нэг болжээ.
  3. Монцартын музей– Моцарт 1756 онд Зальцбург дахь Гетрейдегазсе 9-ийн “Хагенауэр Хаус” -д төрсөн ба энэ байшин нь өнөөгийн Моцартын музей билээ.  Австрийн хамгийн олон зочилдог музейн нэг бөгөөд ялангуяа Моцарт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татсан музей юм.
  4. Шёнбрунн зоо/Zoo/- Вена хотын Шёнбрунн зоо бол дэлхийн хамгийн эртний амьтны хүрээлэн бөгөөд бяцхан панда, дөнгөж төрсөн зааны тугал болон бусад олон ховор амьтдыг харахаар жил бүр олон жуулчид зочилдог байна. Сибирийн барнаас авахуулаад коала, хирс гэх мэт 700 гаруй төрлийн амьтад энд амьдардаг аж.

АВСТРИЙН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

австрийн-цаг-агаар