Дэлхийн улс, хотууд

Алматы хот

АЛМАТЫ ХОТЫН ТУХАЙ

Алматы хот бол Казахстаны тэргүүн их хот. Нэрийг нь дундад зууны үеэс түрэг-монголчууд алим ургадаг энэ газрыг ийн нэрийджээ. Тэгэхдээ бүр «алимату» (алимт) гэдэг монгол язгууртай гэх судалгаа байна. Алма-ата гэдэг нь алим өвөө гэсэн утгатай бөгөөд энэ бүсэд анх алим үүссэн гэж үздэг байна. Алматы 1929-өөс 1997 он хүртэл Казахстаны нийслэл байсан. 1997 онд нийслэл нь Астанад шилжсэн ч улсынхаа худалдаа арилжаа, соёлын төв хэвээр үлджээ. Алматы нь Казахстаны хамгийн том худалдаа, соёлын төв төдийгүй хамгийн олон хүн амтай (2 сая орчим) хот хэвээр байна. Тус хот нь 2017 оны 11-р сараас хойш хөгжмийн чиглэлээр ЮНЕСКО-ийн бүтээлч хотуудын сүлжээний нэг хэсэг болжээ. 

Алматы хотын аялал

Хэрвээ та Алматы хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.

Зенковын сүм (Zenkov Cathedral)

Зенковын сүм хийд гэж нэрлэдэг бөгөөд түүний жинхэнэ нэр нь Ascension Cathedral юм. Энэхүү барилга нь 20-р зууны эхэн үеийн Зөвлөлт холбоот улсын үеэс эхлэлтэй өвөрмөц модон архитектуртай тул жуулчдын очих дуртай газар болсон.

Панфиловын нэрэмжит цэцэрлэг (PANFILOV PARK)

Төв Ази дахь хуучин Зөвлөлт холбоот улсуудын олон хотод Панфиловын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгүүд байдаг. Панфилов нь 1941 онд Москва хотыг хамгаалах үеэр голдуу казах, Киргиз цэргүүдээс бүрдсэн 316 дугаар буудлагын дивизийг командалж байв.

Ногоон зах (Green Bazaar)

Ногоон зах нь шинэ ногоо, жимс жимсгэнээр дүүрэн Алматы хотын төв зах юм. Та адууны махан хиам, орон нутгийн амтат хоолыг туршиж үзэх эсвэл халуун ногоо худалдаж авах боломжтой.

“YKLAS” Ардын Хөгжмийн Байгууллагын Республикийн Музей (republican museum of folk musical instruments «yklas»)

Ногоон захын яг хажууд хөгжмийн зэмсгийн музей байдаг. Энэхүү музей нь 1980 онд байгуулагдсан бөгөөд 1000 гаруй хөгжмийн зэмсэг, 60 орчим үндэсний казах зэмсгийг агуулдаг.

Буцах