АМСТЕРДАМ ХОТЫН ТУХАЙ
Нидерландын засаг, хурал, шүүх байгууллага Амстердамд байрладаггүй. Харин вангийн ордон Амстердамд байх ба 1814 оноос Амстердамыг албан ёсоор улсын нийслэл болгон баталжээ. Хотын нэр «Амстел» + «дам» (Амстел голын далан) хоёр үгний нийлэмж юм. XII зуунд загасчны суурин байснаа Нидерландын алтан үед олны газар болж дэлхийд чухал далайн боомт байж, худалдаа, санхүү цэцэглэжээ. Голландын ердийн архитектураараа алдартай энэ хотод олон музей, дурсгалт газрууд байдаг.
АМСТЕРДАМ ХОТЫН АЯЛАЛ
Хэрвээ та Амстердам хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Хааны ордон (Royal Palace)
Өнөөдөр Royal Palace нь төрийн айлчлал, Нидерландын Royal House-ийн шинэ жилийн хүлээн авалт болон бусад албан ёсны уулзалтуудыг зохион байгуулдаг ба үйл ажиллагаа байхгүй үед ордон олон нийтэд нээлттэй бөгөөд жилийн турш үзэсгэлэн гаргадаг.
Анна Франкын музей (Anne-Frank-Haus)
Энэ бол еврейчүүдийн хохирогч Анне Франкийн дурсгалд зориулсан музей юм. Тэрээр Германд еврейчүүдийг хавчин гадуурхах үеэр Нидерланд руу зугтжээ. Музейд Анне Франк болон түүний гэр бүл 263 хоног хэрхэн амьдарч, хэрхэн нуугдаж байсныг харах боломжтой.
Мадам Тюссогийн лав музей (Maddam Tussaud museum)
Мадам Тюссогийн Амстердам дахь лав музей нь дэлхийн хамгийн олон үзэгч зочилдог музей, үзмэрүүдийн нэг юм. Хамгийн түрүүнд Лондон дахь музей нээгдсэн бөгөөд 20-р зууны хоёрдугаар хагаст буюу 1971 онд нээгдсэн хамгийн эртний салбар бол Амстердамын дурсгалт газар юм. Хорин жилийн дараа музей нь нийслэл хотын түүхэн төвд, Дам талбайд байрлах байранд байрлаж, өнөөдөр зочдыг хүлээн авч байна.