АНТАНАНАРИВУ ХОТЫН ТУХАЙ
Антананариву буюу Тана хэмээн нэрлэгдэх уг хот нь Мадагаскар арал улсын хамгийн том хот бөгөөд нийслэл билээ. Тус хот нь далайн түвшнээс дээш 1280м өндөрт оршдог бөгөөд арлын орнуудын дундаас хамгийн өндөрт орших нийслэл юм.
18 – р зуунаас хойш уг газар нь Мадагаскар улсын хүн амын хамгийн их төвлөрөлтэй газар хэвээр байгаа юм. 21 дипломат төлөөлөгчийн газар, үндэсний болон олон улсын бизнес эрхлэгчид, ТББ-уудын төв байр, ерөнхийлөгчийн зөвлөл, Үндэсний ассемблей, сенат, дээд шүүх тэнд байрладаг. Арлын аль ч хотоос илүү их сургууль, шөнийн клуб, урлагийн газар, эмнэлгийн үйлчилгээтэй.
3 зууны туршид Малагасын хүч чадлыг билэгдэн оршиж буй уг газар түүх дурсгал, соёл болоод гайхамшигт байгалын асар арвин нөөцтэй.
АНТАНАНАРИВУ ХОТОД АЯЛАХДАА
Хэрвээ та тус хот руу аялахаар төлөвлөж байгаа бол дараах газруудаар заавал зочлоорой.
ГЭРЭЛ ЗУРГИЙН МУЗЕЙ
2018 оны эхээр нээгдсэн энэхүү гайхамшигт гэрэл зургийн музей нь Антананаривогийн хамгийн шилдэг музей юм. Мадагаскарын өнгөрсөн үеийн архивын зургийг ашиглан гайхалтай цонхыг харуулсан кинонуудыг (франц, англи эсвэл малагас хэл дээр) үзүүлдэг дөрвөн жижиг өрөө байдаг.
РОВА
Тана Рова буюу Бэхлэлтийн Ордон нь Манжакамиадана (Удирдахад тохирсон газар) хэмээн нэрлэгддэг бөгөөд уг хотын хамгийн өндөрлөг газрыг эзлэн оршдог байна. Энэхүү ордныг Шотландын номлогч Жеймс Кэмерон хатан Ранавалона I-д зориулан бүтээжээ.
Гаднах чулуун байгууламжийг 1867 онд Хатан Ранавалона II-д зориулан нэмж байрьсанболовч дээвэр, дотор тал нь модон хэвээр үлджээ. 1995 онд гарсан гал түймрийн улмаас ордон бүхэлдээ шатаж хүн бүхний харамслыг төрүүлж байв. Сэргээн засварлалт одоог хэр нь дуусаагүй боломж зочдод үйлчилсэн хэвээр байгаа.
ГЕЙР САРАНО
Тана хотын хуучин галт тэрэгний буудал нь өнөө үед зорчигчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаггүй тул энэхүү үзэсгэлэнтэй барилгыг жижиг, дээд зэрэглэлийн худалдааны төв болгон тохижуулжээ. Малагасийн уран зураачдын уран зургийн үзэсгэлэн, хи-чи дэлгүүрүүд, прозаик дэлгүүрүүд (агаарын тээврийн компани, харилцаа холбоо гэх мэт) тогтмол байдаг.