АФИН ХОТЫН ТУХАЙ
Афин нь Грекийн нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Энэ хот нь дэлхийн хамгийн эртний хотуудын нэг 3,000 жилийн бичигдсэн түүхтэй. Гарал үүсэл нь домогтой холбоотой байдаг. Домогт өгүүлснээр тэд хотын анхны хаан Кекропт хамгийн сайн бэлэг барих эрхийн төлөө Посейдон, Афина нарын хооронд үүссэн маргааны үр дүнд гарч ирсэн юм.
Мэргэн ухааны бурхан ялалтыг авч, тэр хотын ивээн тэтгэгч болжээ. 1833 онд энэ хот Грекийн нийслэл болсон түүхтэй. Афин нь маш хөдөлгөөнтэй, олон орны иргэд амьдардаг газар бөгөөд Грекийн эдийн засаг, санхүү, аж үйлдвэр, улс төр, соёл урлагийн төв юм. Одоогоор Европын холбооны тэргүүлэгч бизнесийн төвүүдийн нэг болж хөгжсөөр байна. 2008 оны UBS-ын судалгаагаар дэлхийн 32 дахь баян хотоор шалгарчээ.
АФИН ХОТЫН АЯЛАЛ
Хэрвээ та Афин хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Акрополис (Akropolis)–Эрт дээр үеийн хүчирхэг, гайхалтай, урлагийн бүтээл бол Акрополис / МЭӨ 464-406 / эртний хамгийн чухал бүтцийн нэг юм. Акрополис гэдэг нь шууд утгаараа дээд хот гэсэн утгатай.
2000 онд Акрополисийн үндсэн барилгуудыг археологийн шинэ мэдлэг, орчин үеийн сэргээн босголтын техник технологийн дагуу сэргээн босгох зорилгоор татан буулгасан.
Дионис театр (Dionysostheater)-Энэ театрыг дарс, сэтгэлийн хөөрөл, баяр баясгалан, галзуурлын бурхан Дионисусын нэрээр нэрлэжээ. Театрын томоохон наадам болох Дионисиа жил бүр түүний хүндэтгэлд зориулан зохиогддог байв. Дионис театр нь МЭӨ 5-р зуунаас эхтэй. МЭӨ ба эхэндээ ариун дагшин барилга болжээ. Өнөөдөр та зөвхөн эртний үед цуст гладиаторуудын тулаан болж байсан театрын балгасыг л харж болно
Олимпион (Olympieion)–Энэ бол эртний Грекийн хамгийн том, хамгийн чухал сүм хийдүүдийн нэг байв. Малтлага, үлдэгдлээс та сүм ямар хэмжээтэй байсныг таах боломжтой. Олимпионыг МЭӨ 550 онд эхэлсэн боловч МЭ II зууны үед Эзэн хаан Хадрианы засаглал хүртэл бүрэн дуусаагүй байжээ. Пентелийн гантигийг барилгын материал болгон ашигласныг Афин дахь бусад эртний олон барилга байгууламжаас харах боломжтой.