Алтайн Уулс, Их нууруудын аяллаар аялсан сэтгэгдэл их сайхан байна. Бид өмнө нь Монгол орныхоо сайхан байгальтай газраар аялдаг л байсан. Гэхдээ өөрсдөө аялахад хүндрэлтэй талууд бас байдаг. Машин барьж хол замд явахад их ядарна, дээрээс нь ядарч ирсний дараагаар хоол унд хийнэ, майхан саваа барина гэхчлэн хүндрэлүүд байдаг.  Газарчин компанийн энэ аялал бидэнд анх хөтөлбөрөөсөө эхлээд таалагдсан. Бид Алтай таван богд, Их нууруудын аяллаар 8 өдөр, 7 шөнө аялсан. Аяллыг зохион байгуулсан Газарчин компани болон орон нутгийн түншүүд өөрсдийн хариуцсан ажлаа тун сайн хийж байсан. Ер нь аяллыг их аятайхан зохион байгуулсан. Баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Аялагч: Өлзийсайханы гэр бүл


Ерөнхийдөө аялал их сайхан болсон. Аяллын баг их сайхан бүрдэж уур амьсгал тун таатай аялсан. Байнга хошигнож байдаг хүнтэй хамт явах их сайхан байсан. Зарим нэг зохицуулж болохгүй асуудлуудаас болоод аяллын явдал жаахан сунжирсныг эс тооцвол тун таатай байлаа. Аяллын хэрэгслүүд болон майхан их тохилог байсан. Аяллын жолооч нар болон тогооч гээд бүгд их найрсаг, ажлаа маш сайн хийж байсан. Тэр дундаа хээрийн хоол маш гайхалтай амттай байлаа. Би энэхүү аяллыг өөрийн найз нөхдөдөө санал болгоно.

Аялагч: Steve Potter & Ариунтуяа


Алтайн Уулс, Их нууруудын үнэхээр гайхалтай, үгээр хэлшгүй сайхан аялалд яваад ирлээ. Гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга. Ийм аялал зохион байгуулсан Газарчин компанийн хамт олондоо маш их баярлалаа

Аялагч: Балжмаа


Аялал их сайхан болсон. Хол газар 7 хоног их хурдан өнгөрлөө. Компанийн зохион байгуулалт маш сайн дээрээс нь тосож авч, аяллыг удирдан явсан багийнхны үйлчилгээ их сайн байлаа. Хүнд юмыг үзүүлчихэе, харуулчихъя гэсэн сэтгэлээрээ хандсанд нь их баярлаж байна. Аяллын хөтөлбөрөөс нэг ч газар орхигдуулаагүй бүх зүйлийг үзсэн. Аялалд үнэхээр сэтгэл хангалуун байна.

Аялагч: Нацагдорж & Болормаа