Аяллын зөвлөмж

Аяллын ерөнхий зөвлөгөө

Аяллын зөвөлгөө, зөвлөмж

1. Аялахаасаа өмнө маш сайн судалгаа хий
Энэ бол аюулгүй аялах хамгийн эхний дүрэм. Аялал гэдэг мөнгө байхад л болчихдог зүйл биш. Аялах газраа сонгохдоо ямар соёл уламжлалтай улс болох, улс төрийн нөхцөл байдал ямар байгаа эсэх, аялагчдын хамгийн их очдог болон очихоос зайлсхийдэг газрууд, өвөрмөц зан үйлүүд, буудаллах газраа зөв сонгох зэрэг алхам тутмаа сайтар тооцоолж байж явах хэрэгтэй. Дээрх зүйлсийг судлахгүй явах нь таныг эрсдэлд оруулна. Аяллын зөвөлгөө

2. Аяллын даатгалд хамрагд
Аялаж байгаа газар тань байгалийн гамшигт үзэгдэл болдог эсэхээс үл хамааран аяллын даатгалд эргэлзэлгүйгээр даатгуул. Аяллын үеэр таныг гэнэтийн байдлаар гэмтэж бэртэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хулгайд эд зүйлсээ алдах зэрэг урьдчилан тооцоолоогүй бүх эрсдэлээс хамгаална. Аяллын зөвөлгөө

3. Аяллын зардлаа сайн тооцох
Тав тухтай сайхан аялахад чухал нөлөөтэй зүйл бол аяллын зардлыг зөв тооцоолох явдал юм. Хэтэрхий хямд бүтээгдэхүүн үйлчилгээ чанаргүй байдаг. Очсон газартаа илүү нэмэлт зардал гарахыг тооцох хэрэгтэй. Аялах гэж байгаа орны амьжиргааны төвшин бараа эд зүйл хэр үнэтэй зэргийг тооцож аяллын зардлаа төсөвлөх нь зүйтэй. Мөн Мөнгөн тэмдэгтийн ханшны зөрүүг мэдэх. Авч явах халаасны мөнгийг бэлдэх. Их хэмжээний мөнгө биедээ авч явах эрсдэлтэй гэдгийг санаж байх. Аяллын зөвлөмж

4. Эрүүл мэнддээ анхаарах
Хаана ч явсан өвчин намдаах эм, толгойн эм, гэдэсний эм зэрэг ойр зуурын эм бэлдмэлүүд биедээ авч яв. Аялахынхаа өмнө эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай бол вакцинд хамрагдах хэрэгтэй. Хэрэв жороор эм ууж байгаа бол аяллын хугацаанд хангалттай хүрэлцэхүйц, болж өгвөл илүү хэмжээгээр авч явах хэрэгтэй. Аялалд зөвлөмж

5. Ойр зуурын үг хэллэг сурах
Хэнд ч, хэзээ ч ямар эрсдэл тохиолдохыг урьдчилж мэдэхгүй. Тиймээс та аялах гэж буй улсынхаа хэлээр “Надад тусламж хэрэгтэй байна”, “Хамгийн ойрын эмнэлэг, цагдаагийн газар хаана вэ”, “Элчин сайдын яам хаана байдаг вэ” гэх мэт үг хэллэг, өгүүлбэрүүдийг чээжлэхэд илүүдэхгүй.

6. Гэр бүлийнхээ гишүүдэд мэдээлэл өгөх
Үлдэж буй гэр бүлийн бусад гишүүддээ өөрийн аяллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ямар компаниар үйлчлүүлж байгаагаа, тухайн компаний хаяг, холбоо барих утас, аяллын удирдагчийн холбогдох хаяг утас зэргийг мэдэгдэж үлдээсэн байх. Аяллын зөвлөмж

7. Зорих газраа судлах
Зорих газрынхаа цаг агаар, цагийн зөрүү, ард түмнийх нь ёс заншлыг судалж мэдсэн байх. Аяллын зөвөлгөө