Аяллын зөвлөмж

ТОП 5 аяллын GPS аппликейшн

Аяллын үеээр төөрч будиллах, замаа буруу сонгох зэрэг олон асуудал тулгардаг. Тэгвэл та аяллын GPS аппликейшн гар утсандаа суулгаад л уг асуудлыг шийдэх боломжтой. Гэвч чухам ямар GPS нь илүү дээр вэ гэдгийг мэдэхгүй, эсвэл сонгож чадахгүй байвал Газарчин – Таны аяллын хөтөч монголын нөхцөлд хамгийн шилдэг  GPS – үүдийг танилцуулж байна.

1. GeoNet

Монголчуудын хөгжүүлж буй энэхүү аппликейшнээс гадна GPS төхөөрөмж байдаг бөгөөд сүлжээгүй, интернетгүй үед ашиглах боломжтой. Монгол цэс, Монгол дуу хоолойгоор тайлбаруудтай бөгөөд хамгийн сүүлийн үеийн 3D газрын зурагтай. Явсан замаа тэмдэглэдэг мөн кординатаар хайх боломжтой байдаг. Төлбөртэй.

2. Maps.me

Аяллын GPS – үүдээс хамгийн олон хэрэглэгчтэй гэж хэлж болох уг аппликейшнийг дэлхий даяар 140 гаруй сая хүн хэрэглэдэг бөгөөд нарийвчлал сайтай, ойлгомжтой, бүхэлдээ оффлайн буюу интернет сүлжээгүй үед ашиглаж болдог гэдгээрээ давуу талтай. Аялалд гарахын өмнө програмыг шинэчлэл хийн идэвхижүүлж байх шаардлагатай.

3. Google Maps

Дэлхий нийтээр хамгийн их ашиглагддаг GPS юм. Нэг цэгээс нөгөө цэг хүртлэх нарийвчилсан газрын зураг дээр хамгийн найдвартай замыг сонгон харуулахын зэрэгцээ явах хугацааг мөн тооцоолон харуулдаг. Интернет сүлжээнд холбогдох шаардлагатай.

4. Ayalagch GPS

Монголчуудын бүтээсэн тус аппликейшн нь 21 аймгийн нарийвчилсан цаг агаар, тэдгээрийн дундаж үзүүлэлт болоод замын нарийн мэдээлэлтэй байдаг. Сүлжээгүй үед ашиглаж болох тус GPS – ийг та гар утсандаа татаж авмагцаа Мап – 1 гэх цэсийг уншуулаад сүлжээгүй үед ашиглах боломж бүрдэнэ.

5. Waze

Монголын нөхцөлд төдийлөн тохиромжтой биш ч гэсэн уг аппликейшнийг дэлхийн олон улсад ашигладаг. Томоохон хотуудад гарсан зам тээврийн осол, замын түгжрэл, цагдаа зэргийг тухайн агшинд харуулах чадвартай бөгөөд замын хөдөлгөөнд оролцож буй хүнд ихээхэн цагийг хэмнэж өгдөг.

Буцах