Монголоороо Аялахуй

Бага Түргэний хүрхрээ

Бага Түргэний Хүрхрээ

БАГА ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ

Бага түргэний хүрхрээ нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Алтай Tаван Богдын БЦГ-ын Бага түргэнийн хавцалд оршидог 15 метрийн өндрөөс урсан буух үзэсгэлэнт хүрхрээ юм. Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм.

Хүрхрээ орчмын нутаг дэвсгэрийг Алтай Таван Богдын БЦГ-ын аялал жуучлалын бүсэд хамруулсан ба түүнээс дээшхи улсын хил хүртэлх 10000 орчим га талбай газар нутгийг онцгой бүсэд хамруулжээ. Хүрхрээний орчмын Сумдайрых уул, Хөндлөнгийн уул, Дээд ууланд халиун буга, янгир ямаа, цоохор ирвэс, шилүүс мий, нохой зээх зэрэг хөхтөн идээшин нутагладаг бол  Алтан гагнуур, Алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургасан байдаг. Мөн Дээд уулын хонхорт мөнх цас, мөсөн голын гаралтай хэд хэдэн цэнгэг устай нуур, цөөрөм бий.