Байгаль нуурын тухай сонирхолтой 10 баримт
- Байгаль нуур нь 1340 орчим амьтан, 570 зүйлийн ургамлын амьдралыг тэтгэдэг. Байгаль нуурын цэнгэг усанд амьдардаг ‘Нерпа’ далайн хав багтана. байгаль нуурын тухай
- Ойролцоогоор 350 гол Байгал нуур луу цутгадаг ба ганцхан “Ангара” гэх гол эх авч гадагш чиглэлтэй урсдаг байна.
- Нуурын эрэг нь нийт 2100 км үргэлжилдэг ба нуурыг тойрсон галт тэрэгний зам нь таныг нуурыг яг ирмэг дээгүүр 87 км аялуулах болно.
- Дэлхийн хамгийн том хэмжээний (23,000 куб.км) цэвэр устай нуур юм.
- Манай гарагийн шингэн төлөвт байгаа цэвэр усны 20 хувийг эзэлдэг.
- 20-25 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг ба хамгийн эртний цэвэр устай нуураар тооцогддог.
- Байгал нуур бол хамгийн цэнгэг устай нууруудад багтдаг ба цэлмэг өдөр та 40 метрийн гүн дэхийг харж болно.
- Байгальд гурван өөр гүнтэй сав газар байдаг. Хойд хэсэг нь дунджаар 3000 фут буюу 900 метр гүнзгий байдаг. Өмнөд газар нь дунджаар 4600 фут буюу 1400 метрийн гүнтэй байдаг. Төвийн хэсгээрээ дунджаар 5200 фут буюу 1600 метр гүнтэй байдаг.
- Мир хэмээх гүний шумбагч онгоцнууд нуурыг судалж, хийн гидратыг олжээ. Хийн гидрат нь ус ба хийний нэгдэл юм. 1 куб метр хийн гидратыг халаахад 160-180 шоо метр байгалийн хий үүсэх боломжтой. Энэ нь шинжлэх ухааны нийгэмлэг хийн гидратыг ирээдүйн түлшний нөөц гэж үздэг шалтгаан юм.
- Нуур нь ер бусын үзэсгэлэнтэй уулаар хүрээлэгдсэн байдаг. Эдгээр уулс байнгын хөдөлгөөнтэй байдаг. Эдгээр уулсын дунд Хойд-Муяа нуруу нь жилд хамгийн ихдээ 2.7+ сантиметр хөдөлдөг байна.
байгаль нуур баримт, байгаль нуур мэдээлэл