БАНГКОК ХОТЫН ТУХАЙ
Тайланд улсын нийслэл Бангкок руу зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь энэ хотыг аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг гэдгийн баталж байна. Бангкок хотод байх аяллын үзвэрүүдийн ихэнх нь түүхийн дурсгалт газрууд болон шашны сүм хийдүүд байдаг. Бангкок
Анх Чао Прая голын аманд байсан худалдааны өртөө (1768) 18-р зуунаас нийтийн захиргаа, захирагчтай Тайландын хамгийн том Бангкок хот болжээ. Бангкок хот нь 6,7 сая оршин суугчтай гэдэг ч бусад орнуудаас цагаачлан ирсэн, албан бүртгэлгүй хүмүүсийг тооцвол 15 сая орчим хүн байна гэсэн тооцоо бий. Бангкок хот
Бангкок хотын аялал
Хэрвээ та Бангкок хот руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Гранд Палас (Grand Palace)
Гранд Палас нь Бангкок хотын зүрхэнд оршдог цогцолбор газар юм. 1782 оноос эхлэн энэ цогцолбор нь Сиамын хаадын ордон байжээ. Хаан болон түүний албадууд нь 1925 он хүртэл энэ ордонд амьдарч төрөө барьдаг байсан. Одоо ч улсын зарим нэг хүндэтгэлийн үйл ажиллагаа болдог ба зарим нь жил бүр зохион байгуулагддаг.
Ват Фра Кайв сүм (Wat Phra Kaew)
Ихэнх хүмүүс үүнийг Маргад эрдэнийн Будда гэдгээр нь мэднэ. Тайландын Бангкок хотод энэхүү сүмийг хамгийн ариун дагшин сүм гэж үздэг. Энэ байгууламж нь Гранд Паластай залгаа байх ба хэд хэдэн барилгуудаас бүрддэг байна.
Чатучак зах (Chatuchak Weekend Market)
Бангкок хотод дэлхийн хамгийн том захуудын нэг байрладаг. Та эндээс хуучин хувцасны шаахайгаас авахуулаад хэрэмний зулзага хүртэл худалдан авах боломжтой тул бүх зүйлийг нэгтгэсэн юм шиг санагдана. Үзэх, хийх, худалдаж авах зүйл хангалттай байдаг тул бүтэн өдрийг энд өнгөрөөхөөр төлөвлөөрэй.
Үндэсний музей (National Museum)
Тайландын Үндэсний музейд улс орны сэргэн мандалтын үеэс авахуулаад эртний түүхэн дурсгалт зүйлсийн цуглуулга байдаг. Музейн барилгыг анх 1782 онд Рама 1-ийн ван болон хун тайж Ван На нарын ордон болгон барьсан. 5-р Рама 1874 онд музей болгосон ба өнөөдөр олон барилгуудаас бүрдэх ба 3 байнгын үзэсгэлэн дэлгэгджээ.