БАНГЛАДЕШ УЛСЫН ТУХАЙ
Нийслэл хот: Дакка
Албан ёсны хэл: Бенгал хэл
Хүн амын тоо: ~ 150,039,000 (дэлхийд 8-р байр)
Газар нутгийн хэмжээ: 147,570 km2 (дэлхийд 94-р байр)
Голлох шашин: Хүн амын 90.4% нь ислам, 8.2% хинду
Нэг хүнд ногдох ДНБ: $2,083
Мөнгөн тэмдэгт: Бангладешийн така (BDT)
Бангладеш улсын товч танилцуулга
Бангладеш улс нь хүн амын нягтралаараа дэлхийд дээгүүрт 11-т бичигддэг. 1991 онд ардчилсан тогтолцоог сэргээснээр улс төрийн харьцангуй тогтвортой байдал бий болж, эдийн засаг нь дагаад хөгжиж байгаа. 2005 онд Дэлхийн банкны судалгаагаар бичиг үсэг тайлагдах, сургуулиудад хүйсийн тэгш байдал, хүн амын өсөлтийн сааруулалт зэрэгт ихээхэн ахиц дэвшил гаргасан гэж дүгнэсэн. Хүн ам нь харьцангуй залуу ба 15 хүртэлх насны хүүхэд 34 хувийг бүрдүүлдэг. Хүн амын 98 хувь нь бенгал үндэстэн ба нийт хүн амын 27% хот газар амьдардаг ба 30 мянгаас олон хүнтэй 200 гаруй хот байгаа. Хоолондоо цагаан будаа, загас, хүнсний ногоо, халуун ногоо, өндөг түлхүү хэрэглэдэг.
БАНГЛАДЕШ УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

Бангладеш улсын аялал жуулчлал
Бангладеш улсын аялал жуулчлалын салбар нь ойролцоогоор 1,281,500 ажлын байр бий болгосон ба хүн амынхаа 1.8%-ийг ажлын байраар хангадаг. 2014 онд 125,000 жуулчид Бангладешийг зорьсон.
Бангладешийн аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Коксын Базар – Бангладешийн зүүн өмнөд эрэгт байрлах жижиг хот юм. Энэхүү далайн эргийн хот нь хамгийн урт байгалийн далайн эргээрээ алдартай. Cox’s Bazar нь Бангладеш улсад зочилж байгаа жуулчдын ихэнх нь очдог газар бөгөөд энд байрлах Аггмеди Хян хэмээх буддын шашны хийд их алдартай байдаг.
- Гэгээн мартины арал – Коксын базар хойгийн үзүүрээс 9 км урагш өмнө зүгт орших жижиг арал юм. Энэ бол Бангладешийн цорын ганц шүрэн арал юм.
- Сажекийн хөндий – Уг хөндий нь далайн түвшнээс дээш 450 метр өндөрт байрладаг ба “Дээврийн хатан хаан” гэж нэрлэгддэг.
- Бандарбан дүүрэг – Улсынхаа зүүн өмнөд дүүрэг бөгөөд олон жуулчид Бангладешийн хамгийн аятайхан аялал жуулчлалын газар гэж үздэг. Бандарбан дүүргийн засаг захиргааны төв байр нь Бангладешийн хамгийн чамин аялал жуулчлалын үзмэр болж хувирсан.
- Хаграчари дүүрэг – Хаграчари хотод олон янзын агуй, хүрхрээнүүд зэрэг жуулчны газрууд их байдаг.
БАНГЛАДЕШ УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА
