БАНДАР СЕРИ БЕГАВАН ХОТЫН ТУХАЙ
Бандар Сери Бегаван бол Брунейн нийслэл бөгөөд хамгийн том хот юм. Энэ нь албан ёсоор хотын захиргаанд захирагддаг. Бандар Сери Бегаван нь хотдоо 100,700 хүн амтай гэж тооцогддог бөгөөд Бруней-Муара дүүргийг бүхэлд нь хамарвал нийт 279,924 хүн амтай гэж тооцогддог. Энэ нь тус улсын хүн амын талаас илүү хувь юм. Бруней нь экваторын, халуун орны ширэнгэн ой бүхий уур амьсгалтай. Хотын хэмжээнд жилийн туршид хур тунадас ихтэй, 12-р сараас 3-р сар хүртэл зүүн хойд хэсгээр, 6-р сараас 10-р сар хүртэл зүүн өмнөд хэсгээр салхи шуурч байдаг.
Брунейчуудын дийлэнх нь Малайчууд бөгөөд хятадууд цөөнхөөс хамгийн их тоонд ордог. Бисаяа, Белаит, Дусун, Кедаян, Лун Баванг, Мурут, Тутонг зэрэг уугуул оршин суугчид бас байдаг. Тэднийг Малай угсаатны нэг хэсэг гэж ангилдаг. Түүнчлэн Бруней болон нийслэл хотод олон тооны гадаад ажилчид байдаг бөгөөд ихэнх нь Малайз, Тайланд, Филиппин, Индонези (ихэнхдээ Бетави, Батак, Амбон, Минахаса, Минангкабау) болон Энэтхэгийн хойгийнхон багтдаг.
Бандар Сери Бегаван хотын аялал
Хэрвээ та Бандар Сери Бегаван хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Омар Али Сайфуддиений сүм (Omar Ali Saifuddien Mosque)
Бандар Сери Бегаван дахь Омар Али Сайфуддиений сүм бол Брунейн хамгийн гайхалтай үзмэр юм. Бруней дахь Instagram-ийн хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг гэж хэлж болно.
Jame ‘Asr Hassanil Bolkiah Mosque
Брунейн том сүмүүдийн 2-т ордог ба хотын төвөөс хэдэн км зайд байрладаг. Богино маршрутаар аялж байгаа тохиолдолд зочилбол тааламжтай юм.