БАРСЕЛОН ХОТЫН ТУХАЙ
Барселона бол олон үндэстэн дамнасан хот, түүхэн хот олон улсын олон компаниудад ажилладаг цагаачид, гадаад оюутнууд, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй юм. Барселона хот
Энэхүү хот нь зуны олимп зохион байгуулснаас хойш дэлхийн аялал жуулчлалын хараанд өртөж эхэлжээ. 1990 онд 1,7 сая ирдэг байсан гадны жуулчид 2012 онд 7,4 саяд хүрч хотын хүн амаас 5 дахин давжээ. Барселона хот
Барселона хот дахь сонирхолтой газруудын тоо маш их тул богино хугацаанд бүх зүйлийг үзэх боломжгүй юм. Хотын түүхийн талаарх MUHBA – Барселоны түүхийн музейгээс илүү ихийг олж мэдэх боломжтой. Барселона хот
БАРСЕЛОН ХОТЫН АЯЛАЛ
Хэрвээ та Барселон хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Камп Ноу Стадион / Camp Nou /- Барселон хотод заавал үзэх ёстой өвөрмөц талбайн барилгыг 1957 онд гурван жилийн турш барьсны дараа нээж байжээ. Хожим нь 1980 онд Камп Ноу нь 1982 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дээд зэрэглэлтэй болж өргөжсөн тул хөгжөөн дэмжигчиддээ зориулж 120,000 суудалтай болжээ. Барселона хот
Ариун гэр бүл (Sagrada Família) – Барселонагийн хамгийн алдартай барилгуудын нэг бол Саграда Фамилиа базилик юм. Гайхамшигтай ариун барилга нь Антони Гаудигийн амьдралын бүтээл гэж тооцогддог бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.
Саграда Фамилиагийн барилгын ажил 1882 оноос эхлэлтэй бөгөөд 1926 онд нас барах хүртлээ барилгын ажлыг хариуцаж байжээ.
Каса Мила барилга(Casa Milà) – Саграда Фамилиа баригдахаас өмнө гайхамшигтай архитектор Барселонад дурсгалт газар болгон үлдээсэн хамгийн сүүлийн барилга бол Casa Milà юм. Барселона хот
Муруй фасадтай архитектурын урлагийн бүтээл нь Каса Батллогоос ялгаатай нь бараг өнгө байдаггүй. Барселонад заавал очиж үзэх ёстой Каса Мила бол ЮНЕСКО-гоос Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан 20-р зууны анхны барилга байв. Барселона хот