БЕЛЬГИ УЛСЫН ТУХАЙ
Нийслэл хот: Брюссель
Албан ёсны хэл: герман, нидерланд, франц
Хүн амын тоо: ~ 11.431.406[76] (2019)
Газар нутгийн хэмжээ: 30,528 км2 (115)
Голлох шашин: Христ шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: 37,883 $ (20)
Мөнгөн тэмдэгт: Euro (€) (euro)
Бельги улсын товч танилцуулга
Бельги, албан ёсоор Бельгийн Вант Улс нь баруун-хойд Европт байрлах улс юм. Нидерланд, Герман, Люксембург, Франц орнуудтай хиллэнэ. Герман болон Латин Европын соёлуудын хил дээр орших Бельги улсын хамгийн том бүсүүд нь хойд талын Голланд хэлээр ярьдаг Фландерс (хүн амын 58%), Франц хэлээр ярьдаг өмнөд талын Валлониа (32%) юм. Брюссель-Нийслэлийн бүс нь албан ёсны хоёр хэлтэй боловч голдуу Франц хэлтэй, Фландерс бүсийн дунд, Валлоны бүсийн орчим орших бөгөөд хүн амын 10% нь амьдардаг. Монгол Улс Бельгийн Хаант Улстай 1971 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 1992 онд Брюссель хотноо Элчин сайдын яамаа нээсэн байдаг.
БЕЛЬГИЙН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

БЕЛЬГИ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Бельги улс 2019 онд нийт 9 сая жуулчин бүртгүүлсэн нь үнэмлэхүй үзүүлэлтээр дэлхийн 45-р байранд жагслаа.
Бельгийн аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Шээж буй жаал/Manneken Pis/ – Бяцхан шээж буй залуу бол Брюсселийн бэлгэдэл юм. Энэхүү хөшөө бол хамгийн эртний хөшөө бөгөөд Брюсселийн хүмүүсийн бахархдаг зүйл юм.
- Шоколадны музей – 1998 байгуулагдсан энэ музейн үүсэл нь хоёр гэр бүлийн уулзалтаас бий болжээ. Арван жилийн дараа үүсгэн байгуулагчийн цорын ганц охин Пегги ван Лийерде 2007 оноос музейг хариуцан ажилуулж эхэлжээ .
- Атом– Атом хэлбэрийн бүтэц нь 165 тэрбум удаа томорсон төмрийн молекулыг илэрхийлдэг. Энэхүү дурсгалыг 1958 онд Брюссель хотод зохион байгуулагдсан дэлхийн үзэсгэлэнг тохиолдуулан нээгдэж байжээ