Дэлхийн улс, хотууд

Берлин хот

БЕРЛИН ХОТЫН ТУХАЙ

Берлин нь Германы нийслэл  3.4 сая хүн амтай  Германы хамгийн том хот юм. Европын холбооны хотууд дотор хүн амаараа хоёрт, суурин газруудад есд жагсдаг.  Дэлхийн хоёрдугаар дайны дараа Берлин нь хуваагдсан: Зүүн Берлин нь Зүүн Германы нийслэл болсон бол Баруун Берлин нь 1961-1989 он хүртэл Берлиний ханаар хашигдаж, Барууны хэсэг болсон байна. 1990 онд Герман улс эргэн нэгдсэний дараа дахин бүх Германы нийслэл болжээ.

Берлин нь ирдэг жуулчдынхаа тоогоор Европын холбоонд гуравт жагсдаг.

БЕРЛИН ХОТЫН АЯЛАЛ

Хэрвээ та Берлин хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.

Бранденбургын хаалга (Brandenburg gate)

Берлиний хамгийн алдартай газарзүйн нэг бол Бранденбургын Хаалга (Brandenburg gate) юм. Германы түүхийн явцад энэхүү хаалга нь олон үүрэг гүйцэтгэсэн.  Жил бүр Герман дахь хамгийн том шинэ жилийн үдэшлэг 26 метрийн өндөр хаалганы урд болдог.

Рейхстаг (Reichstag)

Берлин дэх Рейхстагийн барилга 1894 онд баригдаж, 2 Герман эргэж нэгдээд  ердөө нэг хоногийн дараа буюу 1990 оны 10-р сарын 4-ний өдөр Германы Бундестаг Рейхстагийн байранд анх удаагаа дахин хуралдаж байжээ. Том хэмжээтэй 38 метрийн диаметртэй үзвэрийн дээвэр, шилэн бөмбөгөрийг үнэ төлбөргүй үзэх боломжтой. Та Берлиний гайхамшигтай үзэсгэлэнг үзэхээс гадна чуулганы танхимыг шууд харах боломжтой

Европ дахь алагдсан Еврейчдийн дурсгал (Memorial to the murdered Jews of europa)

Европ дахь алагдсан еврейчүүдэд зориулсан дурсгалт газар нь Германы хамгийн гайхалтай, хөшөө дурсгалуудын нэг юм. Хэрэв та Потсдамер талбайгаас Бранденбургийн хаалганы чиглэлд   явбал Тиргартены хажуугаар өнгөрөөд зогсохгүй еврейчүүдийн дурсгалт 2711 бетонон ган хөшөөг үзэх боломжтой.

Буцах