Дэлхийгээр аялцгаая, Дэлхийн улс, хотууд

Босфорын хоолойн усан онгоцны аялал

Босфорын хоолойн усан онгоцны аялал

Истанбулын хоолой гэгддэг Босфор нь Туркийн баруун хойд хэсэгт орших нарийн хоолой ба олон улсын ач холбогдолтой, Европ, Азийн эх газрыг холбосон хил болдог.

Босфор нь Хар тэнгисийг Газар дундын тэнгистэй холбодог ба олон улсын навигацид ашиглагддаг дэлхийн хамгийн нарийн хоолой юм. Хоолой дагуу хойд эргээрээ хоосон байдаг бол урд хэсэг дэх эргийн 2 талаар 17 сая хүн амтай Истанбул хотын метрополитан хэсэг байдаг. Босфорын хоолойн урт нь 30 километр орчим, өргөн нь 700-аас 2500 метр хүрнэ. Энэхүү хоолойгоор та усан онгоцоор аялаж Истанбулыг үзэх нь Истанбулд заавал хийх аяллын нэг юм. Та завин дээр оройн зоог барьж, Туркийн уламжлалт бүжгийн үзүүлбэр, шоу үзэж Босфорын хоолойд мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрөөх боломжтой. Энэхүү шөнийн аялал нь таныг Ази, Европ хоёр талын хамгийн алдартай газруудын хажуугаар 4 цагийн турш аялуулах болно.

Буцах