Дэлхийн улс, хотууд

БРУНЕЙ УЛС

БРУНЕЙ УЛСЫН ТУХАЙ

Нийслэл хот: Бандар Сери Бегаван

Албан ёсны хэл: Малай
Хүн амын тоо: ~ 401,890 (174)
Газар нутгийн хэмжээ
: 5,765 км² (172)
Голлох шашин: Лалын шашин
Нэг хүнд ногдох (нэрлэсэн) ДНБ: $38,192 (26)
Мөнгөн тэмдэгт:
Бруней доллар (BND)

Бруней улсын товч танилцуулга

Бруней нь албан ёсоор Бруней Даруссалам Улс. Төрийн тэргүүн нь Ерөнхий сайд. Султан Хассанал Болкиах. Сайд нарын Зөвлөлийг Султан өөрөө томилж, тэргүүлдэг байна. Хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимт зөвлөл буюу Мажлис Масьюрат Мегери гэдэг. Зөвлөлийн гишүүдийн тоог Султан тогтоож, хэнийг томилохоо өөрөө шийддэг.

Тус орон 2008 оны байдлаар нийт 381,371 оршин суугчидтай байснаас 1000 мянган хүнд 2.74 гадаадын цагаач иргэд ногддог байна. Хүн амын дийлэнх буюу 66.3 хувийг малайчууд, 5.9 хувийг ибан, даяак, келабит омгийн уутгуул нутгийнхан, 11,2 орчим хувийг хятадууд, үлдсэн хувийг бусад омгийн уугуул нутгийнхан эзэлдэг ажээ. Нийт хүний 67 хувь нь лалын, 13 хувь нь буддын, 10 хувь нь Христосын шашинтай аж.

Тус орон газрын тос, байгалийн хийн арвин их баялагтай. Чухам тиймээс тэдгээрээс олж буй орлого нь тус орны ДНБ-ий дийлэнхийг бүрдүүлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 71.6 хувийг аж үйлдвэр, 27.5 хувийг үйлчилгээний салбар, 0.9 хувийг хөдөө аж ахуйгаас бүрдүүлж байна.

БРУНЕЙ УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

Бруней улсын аялал жуулчлал

2000-2001 оныг Брунейд айлчлах жил болгон зарласны дүнд тус орноор аялах жуулчдын тоо харьцангуй өссөн хэдий ч лалын хэт хатуу дэг жаяг нь залуучуудыг бус харин настайчуудыг аялал жуулчлалд илүү татдаг аж. Байгаль цаг уурын нэн тохиромжтой байдал, газар зүйн аятай байрлалыг ашиглан эко-жуучлалыг зохион байгуулахад АСЕАН-ы гишүүн бусад орны нэг адил ихээхэн анхаардаг.

Бруней улсын аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Jame ‘Asr Hassanil Bolkiah Mosque: Улсын томоосоо 2-т ордог сүм.
  2. Кампонг Айер /Kampong Ayer/: Бруней хотын хамгийн үзэмжтэй газруудын нэг байсаар ирсэн Кампонг Айер нь 40 гаруй жижиг суурингаас бүрддэг хөвдөг тосгон юм. Кампонг Айер хотод нийт 13000 оршин суугч амьдардаг бөгөөд тэд өөрсдийн сургууль, сүм хийд, дэлгүүртэй.
  3. Истана Нурул Иман /Istana Nurul Iman/: Бараг 1800 өрөөтэй Istana Nurul Iman нь албан ёсоор дэлхийн хамгийн том байшин юм.

БРУНЕЙ УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

Бруней-улс-13