БЭЭЖИН ХОТЫН ТУХАЙ
Хятад улсын нийслэл Бээжин хот бол улсынхаа улс төр, боловсролын төв ба ямар нэгэн нэгж мужид харьяалагддаггүй шууд улсын доор байдаг 4 хотын нэг юм. Хотын нэр нь “Умард нийслэл” гэсэн утгатай. Бээжин хот нь 16,801.25 мк2 газар нутагтай, 22 сая орчим хүн амтай. Оршин суугчдаараа улсдаа Шанхайн дараа, дэлхийд эхний 10-т бичигддэг. Хуурай уур амьсгалтай газар бөгөөд хаврын улиралд салхи шуурга ихтэй, намар сэрүүхэн, өвөлдөө жихүүн хүйтэн харин зуны улирал удаан үргэлжлэх бөгөөд маш халуун байдаг. Хамгийн хүйтэн 1 сарын дундаж температур -20°C байдаг бол 7, 8 дугаар саруудад хамгийн халуун ба 40°C хүрдэг байна.
Бээжин хотын аялал
Хэрвээ та Бээжин хот руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Хориотой хот
Хэрвээ та түүхийн хорхойтон бол энэ очиж үзэх ёстой газруудын чинь нэгт байх нь гарцаагүй. Мин гүрнээс эхлээд Чинь гүрэн хүртэлх хаад, түүний угсааныхан энэ хотод амьдарч байсан ба нийтдээ бараг 1000 дуган, музей, барилгуудаас бүрддэг байна.
Цагаан хэрэм
Анх цагаан хэрэм нь НЭӨ 5-р зуунаас НЭ 16-р зууны хооронд Хятадын хаант улсууд морьтон нүүдэлчдийн халдлагаас хамгаалах зорилгоор олон салангид бэхлэлтийг барьсан. Эдгээр олон салангид хэрмүүд байсныг НТӨ 220-206 оны хооронд зай завсруудыг бөглөн уртасгажээ.
Дэлхийн парк
Дэлхийн паркаар зочилж 1:8 харьцаатайгаар багасган урласан хүн төрөлхтний гайхамшигт бүтээлүүд болох Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Сиднэйн Опер, Таж Махал, Москвагийн Улаан Талбай болон Египетийн пирамид, Афины Акрополь зэргийг олж үзэх боломжтой.