ВАРШАВ ХОТЫН ТУХАЙ
Вавель толгод дахь цайз шатсаны дараа Польшийн гуравдугаар Сигизмунд ван нүүж ирж үндсэндээ 1596 онд Польшийн Вант улсын нийслэл болсон. Харин 1791 оны Үндсэн хуульд зааж өгснөөр албан ёсоор нийслэл хот болсон. Газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том хот 1.75 сая гаруй оршин суугчтай тус улсын хамгийн олон хүн амтай хот юм.
1939 оны 9-р сард Германчууд Польш руу довтолсноор Дэлхийн 2-р дайн эхэлжээ. Мөргөлдөөн даамжирсаар Варшав хот ширүүн тулалдааны төв болжээ. Германчууд Варшавыг бүслэх үеэр энэ хот хөгжлийнхөө 10 орчим хувийг алдсан хэдий ч хуучин хотыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байна.
ВАРШАВ ХОТЫН АЯЛАЛ
Хэрвээ та Варшав хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой
Хуучин хот (Altstadt)
Дэлхийн 2-р дайны үеэр бараг бүрэн сүйрсэн хуучин хотыг дараа нь сэргээн босгосон бөгөөд өнөөдөр түүхэн хотын дүр төрхийг санагдуулж байна. Варшавын хуучин хот 1980 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Варшав хотод үзэх ёстой бусад үзмэрүүд болох Хааны цайз, Хуучин хотын зах энд бас байрладаг.
Лазиенки цэцэрлэгт хүрээлэн (Lazienki Park)
Лазиенки цэцэрлэг нь 80 га газартай бөгөөд Варшавын хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн гол үзмэр болох Лазиенкийн ордон нь нууран дээр хөвж буй мэт харагддаг тул “Усны ордон” ч гэж нэрлэдэг байна. Аялагчид ордны дотор орохдоо хоёр гүүрээр нэвтрэх боломжтой.
Польш еврейчүүдийн түүхийн музей (POLIN Museum of the History of Polish Jews)
Варшавын хамгийн шилдэг 10 үзмэрийн нэг болох Польшийн еврейчүүдийн түүхийн музей нь 2014 онд нээгдсэн хэдий ч хотын хамгийн алдартай музейнүүдийн нэг болжээ. Польшийн еврейчүүдийн түүхийн талаар бүгдийг та эндээс мэдэх болно
Вилановын ордон (Wilanow Palast)
Вилановын ордон 1677 онд баригдсан бөгөөд хэд хэдэн хаадын өргөө болж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа уг ордон төрийн өмч болж, удалгүй музей болгон ашиглаж эхэлсэн. Ордны дотор талыг нь үзэхээс гадна цайзын эргэн тойрон дахь 45 га цэцэрлэгт хүрээлэн нь жуулчидын сонирхолыг ихээхэн татдаг. Их хотын хөл хөдөлгөөнөөс түр холдож амрахад таатай газар юм.