Аяллын зөвлөмж, Мэдээ, Мэдээлэл

Визгүй зорчих улс орнууд

visagui-zorchih-uls

Монгол улсын иргэд виз мэдүүлэхгүйгээр ямар улсуудаар аялах боломжтой вэ?

Аялж үзээгүй хүн гэж ховор биз. Аялах маш хөгжилтэй, дурсамжтай ч гадаад аялал төлөвлөхөд визийн асуудал үүсдэг. Гэхдээ Монголчуудын хувьд ямар ч виз шаарддаггүй олон сайхан улсууд байдгийг мэдэх үү?

Сүүлийн 2 жил дэлхий дахинаа үүссэн нөхцөл байдлаас болж гадаад улс руу аялах жуулчдын тоо эрс багассан ч дахин улс орнууд агаарын хилээ нээж эхлээд байгаа билээ. Хэрэв та Монгол улсын энгийн паспорттай бол ямар ч төрлийн визгүйгээр зорчих 24, албан дипломат паспорттай бол 59 улсаар визгүй зорчих бүрэн боломжтой юм.

Визгүй зорчих улсууд, Визгүй зорчих боломжтой улс орнууд

visagui-zorchih-uls-2021
visagui-zorchih-uls-2022

ВИЗИЙН БУСАД ХӨНГӨЛӨЛТ

АНУ – Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 2001.07.06

ИБУИНВУ – Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн Дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29

Канад – Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно. 2013.06.04

Япон – Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан. 2015.08.10

Швейцар – Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 2018.06.16

* Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.