ВЬЕТНАМ УЛС
Нийслэл хот: Ханой
Албан ёсны хэл: Вьетнам хэл
Хүн амын тоо: ~ 95.415.000 (2017)
Газар нутгийн хэмжээ: 331.690 км²
Голлох шашин: Будда, Католик
Нэг хүнд ногдох (нэрлэсэн) ДНБ: $2.354 (136)
Мөнгөн тэмдэгт: Донг (VND)
Вьетнам улсын товч танилцуулга
Вьетнам нь 10-р зуунд тусгаар улс болохоос өмнө мянган жилийн турш Хятадын захиргаанд байжээ. Үүнээс хойш олон династи хөгжин цэцэглэж байсан боловч 19-р зууны эхэн үед Францын колони болсон байна. 20-р зууны дунд үед улс төрийн хувьд 2 хуваагдаж, Вьетнамын дайны үеэр дайтан 1975 онд коммунистууд ялалт байгуулж, Францаас бүрэн улс төрийн хувьд тусгаарлагдсан байна. 1986 онд эдийн засаг, улс төрийн олон улсын интеграцчилалд шилжиж 2000 он гэхэд ихэнх орнуудтай дипломат харьцаа тогтоосон.
Вьетнам 332,210 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 68-р том орон юм. ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хүртэл хуурай улирал байдаг. Хойд нутагт дунджаар агаарын температур +27-34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21-28 хэм байна. Газар нутаг нь ихэнх хэсэгтээ өндөр уулс, ой модтой.
ВЬЕТНАМЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

Вьетнам улсын аялал жуулчлал
Вьетнам орныг зорих жуулчдын тоо сүүлийн 10 жилд тогтвортой өсч байна. 2006 оны байдлаар олон орны 3.56 сая жуулчдыг хүлээн авсан. Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 Үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКО-н дэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.
Вьетнам улсын аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Халонг булан / Halong Bay /- ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн энэ буланд хэдэн мянган жилийн хугацаанд салхи, усны нөлөөгөөр идэгдсэн мянга мянган шохойн чулууны арлууд байдаг.
- Хо Ши Мин хот /Ho Chi Minh City/ – энэ хотоор орохгүйгээр Вьетнамын аялал төсөөлөгдөхгүй. Хотын Францын колонийн үеийн түүхэн барилга байшингуудаас эхлээд янз бүрийн археологийн үзмэрүүд агуулсан музейг олж болно.
- Хью /Hue/: Вьетнамын хамгийн түүхэн хотуудын нэг болох Хью 19-р зууны Нгуен хаадын үеийн дурсгалт зүйлсээр алдартай. Сүр жавхлант “Perfume” голын эрэг дагуу суудаг Эзэн хааны хашаа нь 2.5 км үргэлжилдэг.
- Phong Nha-Ke Bang үндэсний цэцэрлэгт хүрээлэн: Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Фонг Нха-Кэ Бангын үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Вьетнамд зочлох хамгийн сайхан газруудын нэг. Цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн алдартай хэсэг бол Диваажингийн агуй бөгөөд газрын гадаргаас доош 31 км үргэлжилдэг байна.
ВЬЕТНАМ УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА
