Герман улсын тухай
Герман улсын тухай сонирхолтой 10 баримт
- Нийслэл хот: Берлин
- Хүн амын тоо: 89.02 сая (2019)
- Албан ёсны хэл: Герман хэл
- Мөнгөн тэмдэгт: Евро (EUR)
Сонирхолтой 10 баримт:
-
Германы авто замын 65% орчимд нь хурдны хязгаарлалтгүй ба 100-130 км/цаг хурдтай явж болно. Герман улс
-
Герман улс нь шар айргаараа дэлхийд алдартай. Жил бүрийн 10 сард Октоберфест хэмээх шар айргийн фестиваль болдог. 2 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх энэхүү фестивалиар ойролцоогоор 6 сая шар айраг хэрэглэдэг.
-
Зоогийн газар, 24/7 цагийн дэлгүүр, шатахуун түгээх станцаас бусад бүх газрууд Ням гаригт хаалттай байдаг. Бүтэн 7 хоног ажиллахгүй байх үүднээс ням гаригт амрах өдөр болгож хуульчилсан.
-
Герман улсын нутаг дэвсгэрийн гуравны нэг хэсэг нь ой модоор бүрхэгдсэн. Мөн олон үзэсгэлэнт нууруудтай.
-
Германчууд анх сонин, сэтгүүлийг хэвлэсэн. Герман улс Герман улсын тухай Герман улс
-
Германд жил бүр Дэлхийн II дайны 5500 орчим бөмбөг илрүүлж, аюулгүй болгодог. Энэ нь өдөрт дунджаар 15 бөмбөг аюулгүй болгодог гэсэн үг юм.
-
Герман улс бол зайдасны эх орон гэдгээрээ алдартай бөгөөд жилд ойролцоогоор 800 сая зайдас иддэг. 1000 гаруй төрлийн зайдас үйлдвэрлэдэг.
-
Германд 400 гаруй амьтны хүрээлэн байдаг. Дэлхийд хамгийн олон амьтны хүрээлэнтэй улсаар тооцогддог.
-
Дэлхийд хамгийн түгээмэл заагддаг гуравдагч гадаад хэл бол герман хэл юм.
-
Германчууд 1916 онд зуны цагийн хуваарийг анх нэвтрүүлсэн.


