Дэлхийн улс, хотууд

Герман улс

ГЕРМАН УЛСЫН ТУХАЙ

Нийслэл хот: Берлин
Албан ёсны хэл: Герман хэл
Хүн амын тоо: ~ 83,783,942 (2020)
Газар нутгийн хэмжээ
: 357,021km2 (дэлхийд 63-р байр)
Голлох шашин: Христ шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: 44.550 $
Мөнгөн тэмдэгт:
Euro (€) (euro)

Герман улсын товч танилцуулга

 Герман улс нь хамгийн өндөр хөгжил, хүчин чадал бүхий аж үйлдвэржсэн орнуудын тоонд ордог бөгөөд АНУ, Япон, Хятадын дараа орох дэлхийд дөрөвт тооцогдох хүчирхэг эдийн засагтай орон юм. Германчууд цаг хатуу баримталдаг гэдгээрээ дэлхийд алдартай. Тэд зөвхөн цаг баримтлах төдийгүй бас цагийг яг таг төлөвлөдөг. Германд дэд бүтэц, ялангуяа зам, тээврийн харилцаа маш сайн хөгжсөн. Тийм ч учраас Герман Улс нь Европ дахь олон улсын худалдааны тээвэр, ложистикийн хамгийн том төв, бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх гол зангилаа цэг болдог. Нийт ард түмэнд үнэ төлбөргүй суурь боловсрол олгох зорилго бүхий үндэсний боловсролын загвар анх Германд хөгжин бий болжээ. Энд хувийн зарим их сургуулиас бусад төрийн өмчит бага, дунд, ахлах сургууль, их сургууль, мэргэжил олгох сургалт зэрэг нь бүгд үнэ төлбөргүй байдаг.

Дэлхийн шар айрагны хамгийн том баяр болох Oktoberfest, бавар аялгаар „Wiesn“ гэгдэх энэхүү баяр нь жил бүр 9 сарын сүүлээс 10 сарын эхэн хүртэл хоёр долоо хоногийн турш өмнөд Германы сая гарсан хүн амтай Мюнхен хотод болдог.

ГЕРМАНЫ ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

ГЕРМАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Аялал жуулчлалын салбар нь Герман улсад гол орлого бүрдүүлдэг салбаруудын нэг юм.

Германы аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Бранденбургиын хаалга–Бранденбург Хаалга бол Берлиний билэг тэмдэг бөгөөд Берлины хананы хамгийн том үлдсэн хэсэг юм.
  2. Бензны музей – Mercedes-Benz Museum хэмээх автомашины музей Германы Штутгарт хотод байдаг ба нийт 129 жилийн үүх түүхийг өгүүлж байдаг ажээ. Дээрх үзмэрүүдийн нэг хэсэг болох 160 гаруй автомашинууд нь тус алдарт брэндийн 1886 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд үйлдвэрлэгдсэн хурдан хөлгүүд юм.
  3. Хамбург хот– ХБНГУ-ын хоёр дахь том хот болох Хамбургыг олон германчууд тус улсын жинхэнэ нийслэл хот гэж үздэг.
  1. Neuschwanstein Schloss– Баварийн зүүн өмнөд хэсэгт байрлах Neuschwanstein Schloss. Энэхүү барилга нь 1869 онд Баварийн хаан Ludwig II-д зориулан баригдсан. Neuschwanstein бол Ludwig II-ын ордонуудаас хамгийн алдартай нь бөгөөд Германы хамгийн алдартай үзмэрүүдийн нэг юм.

ГЕРМАНЫ ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

Германы-цаг-агаар