Дэлхийн улс, хотууд

Гиза хот

ГИЗА ХОТЫН ТУХАЙ

Египетийн хамгийн чухал хотуудын нэг болох Гиза хот нь нил мөрний эргээс баруун тийш 5 километр, эртний нийслэл Мемфис хотоос хойд зүгт 30километр орчимд орших ба тус улсын 3 дахь том хот юм.

Гиза хотод дэлхийн хамгийн гайхалтай эртний дурсгалт газрууд орших ба, түүний дотор эртний Египетийн хаадын цогцос, цогцолбор зэрэг Агуу Сфинкс, Гизагийн агуу пирамид, бусад хэд хэдэн том пирамид ба сүм хийдүүдийг онцолж болно. Гиза нь Египетийн түүхэнд Хуучин Вант улсын эртний фараоны нийслэл Мемфис хоттой ойрхон байрладаг тул түүхэн үйл явдлын гол цэг байсаар ирсэн.

ГИЗА ХОТЫН АЯЛАЛ

Хэрвээ та тус хот руу аялахаар төлөвлөж байгаа бол дараах газруудаар заавал зочлоорой.

ГИЗАГИЙН ПИРАМИД
Эртний ертөнцөөс үлдсэн, нууц нь үл тайлагдах байгууламж нь тэртээх 4000 жилийн өмнөх он тоололд хамаардаг. Дэлхийн 7 гайхамшигийн нэгт зүй ёсоор нэрлэгддэг уг Пирамидийг чухам яаж болон яах гэж бүтээсэн нь одоог хүртэл тайлагдаагүй нууц хэвээр үлджээ.
Эдгээр пирамидын цогцолбор дотроос Хуфугийн пирамид нь хамгийн томд тооцогдох ба  МЭӨ 2570 оны орчимд баригдаж дуусахад 146м өндөр байв. 46 зууны дараа түүний өндөр 9м-ээр буурчээ.

СФИНКС
Араб хэлээр Абу Аль Хол (Айдсын Эцэг) хэмээн алдаршсан арслан цоохор биетэй хүний энэхүү баримлыг эртний грекийн таавар тогтоож, хариулж чадахгүй хүмүүсийг алж өгдөг домогт далавчит мангастай төстэй тул Сфинкс гэж нэрлэжээ.
Геологийн судалгаагаар энэ нь Хафрегийн үед замын хажуугийн ёроолд байсан чулуулгаас сийлсэн байх нь батлагдсан тул түүний онцлог шинж чанарыг харуулсан байж магадгүй юм.