Грек улсын тухай сонирхолтой 10 баримт
- Нийслэл хот: Афин
- Хүн амын тоо: 10.7 сая (2019)
- Албан ёсны хэл: Грек хэл
- Мөнгөн тэмдэгт: Евро (EUR)
Сонирхолтой 10 баримт:
- Грек улс бол дэлхийн хамгийн нарлаг улсуудын нэг юм. Грект дунджаар 250 гаруй өдрийн нартай байдаг. Энэ нь жилд 3000 гаруй нарлаг цаг юм. Зарим арлууд жилд ойролцоогоор 300 хоногийн нар үздэг.
- Грек улс Эгийн болон Ионы тэнгист тархсан 6000 аралтай. Харин нийт арлын зөвхөн 227 арал дээр хүн амьдардаг.
- Нийт хүн амын 98% нь угсаатны грек хүмүүс байдаг. Харин үлдсэн цөөнх нь Албани, Армени, Болгар улсын иргэд байдаг.
- ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Грек улсын 18 газар бүртгэгдсэн. Эдгээр газруудын 16 нь Аполлоны сүм, Афины Акрополис, Дундад зууны Рөүдс хот зэрэг соёлын шалгуурт үндэслэсэн болно. Сүүлийн 2 нь соёлын болон байгалийн ач холбогдлоороо өв газар гэж тооцогддог.
- Европын хамгийн уулархаг орны нэг бол Грек улс юм. Нийт газар нутгийн 80% –ийг уулс эзэлдэг.
- Грек улс чидун жимсний үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравдугаарт ордог. Жил бүр 2.2 сая тонн чидун үйлдвэрлэдэг.Тус улс дэлхийн бусад улсаас илүү олон төрлийн чидун жимстэй.
- Грек улсад дэлхийн бусад орнуудаас илүү олон археологийн музей байдаг. Хамгийн алдартай музейн нэг бол Афинд байрладаг Акрополис музей юм.
- Грек улс, Афин хот бол жуулчдын хамгийн их зочилдог хот юм. Афиныг баялаг түүх, соёлтой тул Европын түүхэн нийслэл гэж үздэг. Зуны улиралд жуулчдын тоо грекчүүдээс хоёр дахин их байдаг. Грек улсын тухай
- Эрдэмтдийн үзэж байгаагаар Грек хэлээр Грек бүх уугуул иргэд МЭӨ 1450 оноос хойш ярьж байжээ. Грек хэл бол Европт ярьдаг хамгийн эртний хэлний нэг юм.
- Грекийн Афиныг ардчилалын өлгий нутаг гэж үздэг. Афины ардчилал нь МЭӨ V зуунаас эхтэй тогтолцоо юм.