ГРЕК УЛСЫН ТУХАЙ
Нийслэл хот: Афин
Албан ёсны хэл: Грек хэл
Хүн амын тоо: ~ 10.727.668 (2018)
Газар нутгийн хэмжээ: 131,990 км2 (96)
Голлох шашин: Христийн шашинтай
Нэг хүнд ноогдох: ДНБ $27,073
Мөнгөн тэмдэгт: Евро (€) (EUR)
Грек улсын товч танилцуулга
Грек нь Европ, Ази, Африк гурвыг холбосон газар оршдог. Мөн Эртний Грек, Ром, Визант гүрнүүд, Османы эзэнт гүрний 4 зууны турших захиргааны өвийг залгамжлагч юм. Грек нь хөгжингүй орон бөгөөд 1981 оноос Европын Холбоонд элссэн. Анхны олимпын наадмыг эртний түүхт Афин хотноо зохион байгуулсан байдаг.
Тус улсын орчин үеийн жуулчдын хайж байгаа бүх зүйл бий. Энэ улс жилд 300 өдөр нараа энхрийлж, хил хязгаарыг нь 4 тэнгис угааж, 1400 арлыг тойрон хүрээлдэг. Грекийн эртний балгас, эртний үнэт эрдэнэс хадгалагддаг музей зэргээрээ жуулчидыг татдаг байна.
Эртний Грекийн уран барилгууд ойролцоогоор МЭӨ 900–27 оны хугацаанд Эгейгийн арлууд Грекийн колони даяар баригдсан барилгууд хамаарагдах юм.
ГРЕКИЙН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

ГРЕК УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Грекийн аялал жуулчлалын тогтмол өсөлтийг нь аялсан хүмүүсийн тооноос харж болно. Грекийн Олимпоос хойш 2004 онд олон улсын жуулчдын тоо 14 сая байсан бол 2014 онд 22 сая гаруй болжээ
Грек аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Афины Акрополис / Athener Akropolis /- Энэхүү Хуучин хотын цайзын туурь нь хотын бэлгэдэл бөгөөд эртний архитектурын үнэт үзмэр учраас та заавал зочлоорой. Акрополис нь 156 метрийн өндөр хотын чулуун дээр тогтсон хэд хэдэн барилгаас бүрдэх бөгөөд МЭӨ 467-406 оны хооронд баригдсан юм.
- Метеора хийдүүд / Meteora Klöster /- Сүм хийдүүд элсэн чулуун дээр баригдсан бөгөөд эргэн тойрны хавцлууд дээгүүр хөвж байгаа мэт харагдна. Энд та зургаан сүм хийд очиж үзэх боломжтой.
- Коринтын суваг / Kanal von Korinth /- Коринтын суваг ердөө 6.3 км урттай боловч далайн замыг 325 км-ээр богиносгодог. Усан зам нь Коринтын буланг Сароникийн булантай холбодог.
- Дельфи дахь театр/ Ruinen von Delphi /- Дельфи дахь театр нь Аполло сүмийн ойролцоо байрладаг. Энэ нь Апроллоны сүмийн хамгийн том байгууламжуудын нэг бөгөөд бурхадын домог болон шүтлэгтэй салшгүй холбоотой газар юм. Энэ нь 35 эгнээ эрт дээр үеэс Дельфид үе үе зохиогддог янз бүрийн фестивалийн үеэр жүжиг, яруу найргийн уншлага, хөгжмийн арга хэмжээнүүд ихээхэн зохиогдох бөгөөд 5 мянган үзэгчдийг багтаах боломжтой юм.
ГРЕКИЙН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА
