Дэлхийн улс, хотууд

Дани улсын тухай

Дани улсын тухай

Дани улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Копенхаген
  • Хүн амын тоо: 5.8 сая (2019)
  • Албан ёсны хэл: Дани хэл
  • Мөнгөн тэмдэгт: Дани Крон (DKK)

Сонирхолтой 10 баримт:

      1. Дани улс дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нэрлэгддэг. Аз жаргалыг хэрхэн хэмжсэнээс үл хамааран үр дүн нь бараг үргэлж ижил байдаг.
      2. Унадаг дугуй бол Дани үндэстний өдөр тутмын амьдралын чухал нэг хэсэг юм. Тус улсад хүмүүс цаг агаарын бүх нөхцөлд дугуй унадаг ба нийт 12,000 км дугуйн замтай тул зорчиход хурдан, аюулгүй.
      3. Дэлхийн хамгийн эртний хаант засаглалтай улс бол Дани улс юм.
      4. Дани улсын тугийг 1219 оноос одоог хүртэл ашиглагдаж байгаа ба төрийн хамгийн эртний туг юм.
      5. МЭӨ дор хаяж 12,500 оноос хойш Дани улсад хүн амьдарч байжээ. Тус улсын талаарх эртний археологийн олдворууд нь МЭӨ 130,000-110,000 онуудад хамааралтай байдаг. Дани улс дани улсын тухай
      6. Нийт 3.2 км-ийн урттай Копенгагены Стрёгет гудамж бол дэлхийн эртний, хамгийн урт явган хүний гудамж юм.
      7. Дани улсад 444 арал байдаг боловч зөвхөн 76 аралд нь л хүн амьдардаг.
      8. Дани улсын хамгийн өндөр уул нь далай төвшнөөс дээш ердөө 170.87 метр өндөр юм.
      9. Эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээ Дани улсад үнэ төлбөргүй.
      10. Дани улс либерал үзлээр алдартай. Дэлхийн цөөхөн хэдэн улс Дани шиг эрх чөлөөтэй, либерал байдаг.