CNT-ийн редактор Дивиа Тани Энэтхэгийн аялал жуулчлалын салбарын шилдэг удирдагчдын нэгтэй COVID-ийн дараах дэлхийн аялал жуулчлалын ирээдүйг судлахаар ярилцсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.
COVID-19 цар тахлын улмаас аялал жуулчлал зогсонги байдалд орлоо. Одоо бид өдөр бүр бид дахиад аялах уу? Мөн дахин аялахад тохиромжтой үе нь хэзээ вэ? бас ямар байдлаар? Гэх зэрэг асуултыг агаарын тээврийн компаниудад тавьсаар байгаа билээ. Тиймээс Энэтхэгийн аялал жуулчлалын шилдэг мэргэжилтнүүдийн санал бодлыг асуусан бөгөөд бид цар тахлын дараа аяллын 10 шинэ чиг хандлага бий болно гэж таамаглав.
1. Хүмүүс холын аяллыг нэг их сонгохгүй л болов уу.
COVID-19 нь манай гаригийн бараг бүх улс орнуудад тархсан бөгөөд аялал жуулчлалын салбар нь тус бүр өөр өөр төвшинд сэргэх магадлалтай байна. Ийм тодорхой бус байдалд байгаа хүмүүс ихэвчлэн гэртээ ойрхон очих газар сонгож аялах нь элбэг байдаг ба шаардлагатай бол буцахад хялбар байна.
2. Жуулчид байрлах зочид буудлуудаа өөрсдөө сонгох болно
Хүмүүс ямар ч байсан хэвийн байдалдаа орохыг тэсэн ядан хүлээж байгаа. Гэхдээ бүх зүйл өөрчлөгдсөн. Мэргэжилтнүүд жуулчид байраа арай өөр байдлаар сонгоно гэж таамаглаж байна. Нэгдүгээрт, жуулчид аюулгүй байдлаа хангахын тулд эрүүл ахуйн системээр хангагдсан, мэддэг, итгэдэг брэндүүддээ захиалга өгөх болно. Мөн төвлөрсөн байршилд байгаа байрыг хайж олох бөгөөд ингэснээр нийтийн тээврээр нэг газраас нөгөө газарт очиход бага цаг зарцуулах боломжтой. Хүн хоорондын хүрэх цэг бага байдаг зочид буудлууд илүү чанартай байх бөгөөд зочид буудлын бүртгэл болон өрөөгөө хүлээлгэж өгөхдөө урт дараалал үүсгэхгүй байна. Бүгдийг дижитал хэлбэрээр хийх боломжтой болно. Түлхүүр картууд ч бас өнгөрсөн зүйл болж магадгүй юм.
3. Цэвэрлэгээ, ариутгал маш чухал болно
Саяхан Financial Times сонинд “Хэрэв та зөвхөн нарийн шинжилгээнд хамрагдсан аялагчдыг онгоцонд суулгахыг зөвшөөрдөг гэдгийг мэддэг бол та тэднийг эх орондоо хүлээж авахад илүү бэлэн, айдасгүй байх болно” гэж бичжээ. Эмират, Этихад зэрэг агаарын тээврийн компаниуд бүх зорчигч, ажилчдад заавал цусны шинжилгээ өгөх зэрэг шинэ журмуудыг гаргасан. Энэ байдал зочид буудлуудад ч хамаатай. Жуулчид илүү цэвэрхэн, аюулгүй гэдгийг мэддэг газраа үлдэхийг илүүд үзнэ. Түүнээс гадна тэнд ажилладаг ажилтнууд ажил дээрээ ч гэртээ ч ариутгал, цэвэрлэгээний зааврыг дагаж мөрдөж байгаа эсэхийг мэдэх хүсэлтэй болно. Мөн энэ талаар нийтэд ил тод байхыг шаардах болно.
Эрүүл мэнд, эрүүл ахуй, ариутгал нь хэвшмэл болно. Дараагийн удаа дуртай зочид буудал эсвэл ресторан руугаа ороход ердийнхөөс бараг л тал ширээ, сандал байгааг хараад гайхах хэрэггүй. Вакцин олдох хүртэл хүмүүс хоорондын зай үргэлжилнэ гэж олон шинжээчид хэлж байна.
4. Таны нислэгийн тийзний үнэ өсч магадгүй
Жуулчид хэдий олон нийтийн газраас дүрвэх хэдий ч онгоцонд энэ нь төвөгтэй байх болно. Яг одоо дэлхийн өнцөг булан бүрт байгаа агаарын тээврийн компаниуд зорчигчд хоорондын зайг барихын тулд суудлуудаа хэрхэн байршуулахаа хэлэлцэж байгаа. 3 эгнээ суудлын дунд суудлыг хоосон орхих нь шийдлийн нэг хувилбар байх болно. Сайн мэдээ гэвэл зорчигч Экономи ангилалын суудалдаа илүү их зайтай суух ч үнийн өсөлтийг нь хүлээж байх хэрэгтэй. Хэрэв авиа компаниуд зорчигчдын хоорондын зайг ихэсгэх шаардлагатай бол тэдний суудлын тоо 65 хувь болж буурах болно. Энэ бол нислэгийн зардал болон орлого хоёр тэнцэх цэг юм. Тэгэхээр авиа компани яаж ашиг олох гэж байна вэ? Тэдэнд тийзний үнийг нэмэхээс өөр сонголт байхгүй.
Нэмж дурдахад, агаарын тээврийн компаниуд таныг агаарт аюулгүй байлгах үүднээс сургалт, олон шинэ арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийхээс гадна цуцлалт, буцаан олголт гэх мэт асар их хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нэмэлт үйлчилгээний ажилтнууд нэмж ажиллуулах хэрэгтэй болж байгаа юм. Цаашдаа нисэх онгоцыг мэс заслын бээлий, ариутгагч алчуур, хэт улаан туяаны термометр гэх мэт зүйлээр тоноглогдсон байна гэж төсөөлж болно. Харин онгоцны үйлчлэгч нартай харьцах харилцаа багасна.
5. Сонгодог авто аялал эргэн ирнэ.
Мэргэжилтнүүд жуулчдыг өөрсдийн хувийн унаагаар явж болох газрууд руу богино аяллаар аялж эхлэх болно гэж таамаглаж байна. Машин түрээслэдэг компаниуд ашиглалтын дараа тээврийн хэрэгсэл бүрийн баталгаатай цэвэрлэгээг хийснээр цар тахлын дараах өндөр үнийг санал болгож магадгүй юм. Богино хугацаанд амралт, зугаалгаар явахдаа улсын хилээр гарахыг хязгаарласан хэвээр байж магадгүй тул өөрийн муж улсынхаа хувилбарыг хайж олох хэрэгтэй.
6. Байгаль, ан амьтан руугаа эргэж очих болон хариуцлагатай аялах шаардага
Цар тахлын дараах анхны амралтаа төлөвлөхдөө байгалийн үзэсгэлэнт газруудыг онгон төрхөөр нь харах боломжтой юм. Энэ нь биднийг хариуцлагатай аялал жуулчлалыг дэмждэг зочид буудал, аяллын компаниудыг урьд урьдынхаас илүү их сонгох магадлалтай гэсэн үг билээ.
7. Том хэмжээний хуримын ёслол багасна.
Та хайр дурлалд тусгаарлалт хийж чадахгүй, хичээсэн ч таныг олоод л ирнэ. Нью Йорк хот одооноос Zoom-оор дамжуулан хосуудад гэрлэхийг албан ёсоор зөвшөөрч байна. Гэвч хуримын ёслолоо сүр дуулиантай хийхийг илүүд үздэг улсын хүмүүс хуримаа хойшлуулах бололтой. Одоогоор томоохон цугларалтуудыг хүмүүс тэр бүр дэмжихгүй бөгөөд зочидоо сандаргахаас цаашгүй болоод байна. Шийдэл нь юу вэ? Иимэрхүү дотны хүмүүсийн цуглардаг хүлээн авалт, ёслолыг ердийнхөөс хавьгүй цөөн хүнтэйгээр (50-100 хүн) хийх хандлагатай байгаа. Аялал жуулчлалын хязгаарлалтыг зөөлрүүлсний дараа хуримаа хийх нь нилээд түгээмэл байх болно. Хамгийн ойр дотны хүмүүс л уригдах нь гарцаагүй бөгөөд магадгүй жижиг зочид буудлыг тэр чигт нь эсвэл том зочид буудлын нэг давхрыг тэр чигт хүлээн авалтанд зориулж болох юм.
8. Тансаг байдал илүү хямд болно.
Бид бүгдэд тулгамдаж буй өөр нэг бодит асуудал бол эдийн засаг огцом удааширч, олон сая ажлын байр хоосорч, хөрөнгийн зах зээл огцом унаж байгаа явдал юм. Бид зарцуулж буй мөнгөө юунд зарцуулж байгаагаа сайн бодох хэрэгтэй болно. Үүнтэй адил аялал жуулчлалын салбар нь бидний мөнгөний үнэ цэнийг бидэнд хэрхэн бий болгох талаар зарим шийдвэрүүдийг гаргаж байна. Энэ нь тансаг зочид буудал болон бусад үйлчилгээний хувьд өрөөнийхөө үнийг бууруулахаас эхлээд нисэх онгоцноос тосох эсвэл хүүхдүүдийг үнэгүй хооллох зэрэг олон хөнгөлөлтөд хамрагдах юм. Хэрэв та Airbnbs эсвэл бусад түрээсийн байр хайж байгаа бол бүх зүйл хэвийн болтлоо илүү хямд үнээр олох магадлалтай. Ерөнхий хүлээлт бол, та аль болох эрт аялалаа төлөвлөвөл та илүү сайн наймаа хийх боломжтой юм.
9. Танд илүү уян хатан байдал бий болно.
Аялагчдад бас нэг сайн мэдээ бол аялал жуулчлалын салбар ердийн журам, нөхцлөө зөөлрүүлж, дараагийн аяллаа захиалахад аль болох хялбар байлгана. Богино хугацаанд аялал захиалах, хойшлуулах, цуцлах, бүрэн буцаан олголт авах нь илүү хялбар болно. Та лояалти програмынхаа ашиг тусыг удаан хугацаанд эдлэх боломжтой. Агаарын тээврийн компаниуд, зочид буудлууд нь байнгын үйлчлүүлэгчид нь хамгийн эхэлж ирэх хүмүүс гэдгийг мэддэг тул тэд байнгын үйлчлүүлэгч нартаа илүү их давуу талуудыг санал болгох болно. Аль аль талдаа хожоонтой! Жишээлбэл, дэлхийн хамгийн том зочид буудлын компани болох Marriott International-ийг авъя. Энэ нь лояалти гишүүдийн одоо байгаа статусыг 2019 оноос 2022 оны 2-р сар хүртэл сунгасан.
10. Амьдралын туршлага нь аяллын бүтээгдэхүүнийг бүрдүүлнэ.
Энэхүү цар тахал нь дэлхий даяар цочролыг үүсгэж, сүйрэл авчирсан. Гэхдээ энэ хязгаарлалтанд гэртээ сууж, инстаграм ухангаа бараг бүх хүн өмнө нь байсан амьдралын хэв маягаа эргэцүүлсэн нь гарцаагүй. Магадгүй та веган болсон эсвэл цөөхөн хувцас худалдаж авч, өдөр бүр дасгал хийдэг болсон байх. Дэлхийн аль нэг газарт байх дотны хүмүүсээ, өвчнөөр алдсан хэн нэгнийгээ үгүйлэн сууж байж ч болно. Таны сэтгэл ямар байхаас үл хамааран төсөөлж байснаас хамаагүй бага зүйлийг хийх боломжтойг ойлгосон байх; өмнө байсан шигээ олон зүйл худалдаж авах шаардлагагүй; таныг аз жаргалтай болгоход маш бага зүйл шаардагдана; Таны амьдралд байгаа хүмүүс хамгийн чухал. Та өөрийн хайртай хүмүүс, гэр бүл, найз нөхөддөө цаг зав, мөнгө, энергиэ зарцуулахыг хүсэх болно. Магадгүй групп аяллаас илүү гэр бүлийн аялал эрчимжиж болох юм.