Дэлхийн улс, хотууд

ДОДОМА ХОТ, ТАНЗАНИ

ДОДОМА ХОТЫН ТУХАЙ

Энэтхэгийн далайн эргээс 480 километр зайтай, Зүүн Африкийн бүсэд орших Додома хот нь анх 1974 оноос эхлэн хуучин нийслэл Дар Эс Саламаас шилжин Танзани улсын нийслэл хот болжээ. Далайн түвшнээс 1135 метрийн өндөрт орших уг газарт хүн ам сийрэг, газар тариалангийн бүс байсан гэдэг. Газрын самар, кастор шош, наран цэцэг, бохь, эрдэнэ шиш, улаан буудай тэргүүтнийг тарьдаг байж. Додома хотын хойд хэсгээр сисал тариалах боловч ач холбогдлын хувьд үхэр үржүүлгийн фермүүд голлох байр суурийг эзэлдэг.

Додома нь Аруша, Дар-эс-Салам, Танга хотуудтай агаар, авто болон төмөр замаар холбогддог. Дар-эс-Саламаас Додома руу үндэсний нийслэлийг нүүлгэн шилжүүлэх ажил 1980-аад оны эхээр эхэлсэн бөгөөд 2005 онд дуусгахаар төлөвлөж байсан. Хүн ам нь голчлон хөдөө аж ахуй эрхэлдэг бөгөөд орон сууцны хорооллуудтай ойрхон газар тариалан эрхэлдэг. Додома хотын ихэнх оршин суугчид нь Гого, Санавэ, Ранги, Бурунги үндэстнүүд юм. Аж үйлдвэрүүд мод, тавилга, ундаа, боловсруулсан хүнс, тээрэмдсэн будаа, гурил, саван, тос үйлдвэрлэдэг.

ДОДОМА ХОТОД АЯЛАХДАА

Хэрвээ та тус хот руу аялахаар төлөвлөж байгаа бол дараах газруудаар заавал зочлоорой.

ТӨРИЙН ОРДОН

Танзани улсын төрийн ордон бөгөөд Африк маягийн загвартай дугуй хэлбэрийн байшин юм. Уг барилга нь зөвхөн хурал, чуулганы үеүүдэд л жуулчдад нээлттэй байдаг бөгөөд нэвтрэхийн тулд заавал бичиг баримтаа шалгуулдаг байна. Барилгын аль ч хэсэгт зураг авах нь хатуу хориотой байдаг.

ЖАМАТХАНА (ИСМАЙЛЬ) ЛАЛЫН СҮМ

Энэхүү сүм нь Англикан сүмийн замын эсрэг талд байрладаг. 1954 онд баригдсан бөгөөд зөвхөн Додома хотын Исмаилийн мусульман шашны нийгэмлэг ашигладаг байсан бөгөөд энэ нь Британийн неоклассик дизайны онцлог шинж чанартай юм.

АНЖЕЛИКА

Хэв маягийн гайхалтай солилцол болох уг газар нь хэдийгээр Христийн шашны сүм боловч дугуй хэлбэр, загвар хийц зэрэг нь тэр чигтээ ойрхи дорнодоос гаралтай гэмээр байдаг.

Буцах