Дэлхийн улс, хотууд

Дубай хотын тухай

Дубай хотын тухай

Дубай хотын тухай сонирхолтой 10 баримт

  1. Дубай хот дэлхийн өнцөг, булан бүрээс тансаг зэрэглэлийн  автомашинууд импортолж цагдаагийн албандаа хэрэглэдэг. Lamborghini эхлээд Ferrari, Aston Marin, Mercedes зэрэг эдгээр машины үнэ 300 мянган доллароос 1,7 сая долларын үнэтэй.  хот

  2. Дубайд хотод дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифа сүндэрлэн боссон. Уг барилгын нийт өндөр нь 828 метр бөгөөд 95 км-ын холоос харагддаг.

  3. Дубай хотын Бурж Аль Араб бол 7 одтой дэлхийн цорын ганц зочид буудал. Энэхүү дэлхийн хамгийн тансаг зочид буудлын өрөө нь хоногийн 2,000 еврогоос эхэлдэг.

  4. Дубай хотод хүн амын 15% Эмиратчууд, харин 85% гадны иргэд эзэлдэг. Гадны иргэдийн дийлэнх нь Энэтхэг (51%), Пакистан (17%) зэрэг Зүүн Азийн орнуудаас цагаачилдаг. Хүмүүс янз бүрийн ажлын байр эрэлхийлэн Эмиратад ирдэг.

  5. Дубай Молл бол дэлхийн хамгийн том худалдааны төв. Энэхүү худалдааны төв нь 4 давхар, 1,200 гаруй дэлгүүртэй, нийт 502,000 метр квадрат талбайтай. Дубай хот, Дубай хотын тухай

  6. Дубай хотод амьдрах таатай нөхцөлүүдийн нэг нь оршин суугчид даа тэг хувийн татвар ноогдуулдаг. Татварын бодлогоос нь шалтгаалан энэ хотод ирж амьдран, бизнес эрхлэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ аж ахуйн нэгжийн татвар, хор хөнөөлтэй бүтээгдэхүүний онцгой албан татвар төлдөг хэвээр байна.

  7. Дубай анхны газрын тосоо 1966 онд нээсэн ба энэхүү нээлт нь асар том ахиц, дэвшлийг авчирсан. 1970-аад онд газрын тос экспортолсон нь Эмиратийн ДНБ-ийг их хэмжээгээр өсгөсөн. Харин өнөөгийн Дубай хотын эдийн засгийг бүрдүүлж буй томоохон хэсэг нь аялал, жуулчлал юм.

  8. Гэмт хэрэг гаралтын төвшин хамгийн багатай Дубай хот 2020 оны байдлаар амьдрахад хамгийн аюулгүй хотын нэгээр шалгарсан.

  9. Дубайд үзэх ёстой газруудын нэг бол Гайхамшигт цэцэрлэг. Энэхүү Гайхамшигт хүрээлэн нь 50 сая гаруй цэцэг, 250 сая ургамал ургасан, 72,000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэх асар том цэцэрлэг юм.

  10. Дубай хотод бүтээсэн далдуу модон арал бол дэлхийн хэмжээнд бүтээгдсэн хамгийн том хиймэл арал юм. Арлыг бүтээхэд нийт 94 сая метр3 элс ашигласан бөгөөд энэхүү аралыг сансар огторгуйгаас ч харах боломжтой.

Буцах